Сонгины нийт 7 төрөл байдаг ба тэдгээрийг ямар хүнсэнд, хэрхэн ашиглавал тохиромжтой байдаг вэ?

0

Сонгино бол бидний өдөр тутамдаа хоолны амтлагаанд хэрэглэдэг, бага зэрэг халуун бөгөөд таатай үнэрийг хоолонд оруулдаг хүнсний ногоонуудын нэг билээ. Манай сайт уншигч танд сонгины нийт 7 төрлийг юунд, хэрхэн хэрэглэвэл зохистой талаар зөвлөмж бэлдлээ.

1. Шар сонгино

Хамгийн түгээмэл сонгинын төрөл бол шар сонгино билээ. Шар сонгиныг бор шаргал өнгийн хальс болон цагаан өнгийн дотортой байдгаар нь хялбархан ялгах боломжтой байдаг.

Амт: Хүчтэй амттай, аагтай.

Хэрэглэж болох хүнс: Бүх төрлийн хүнсэнд хэрэглэж болно. Цардуулын агууламж их тул шар сонгино хоолонд хийж буцалгах үед хэлбэрээ алддаггүй бөгөөд шарах, буцалгах, жигнэх зэргээр хүссэн аргаараа боловсруулах боломжтой. Түүнчлэн энэ төрлийн сонгиныг алдарт франц сонгинын шөлөнд хэрэглэдэг билээ.

 

2. Улаан сонгино

Цайвар нил ягаан өнгөтэй, ягаан дотортой байдгаар нь улаан сонгиныг таних боломжтой бөгөөд хоолонд амт оруулахаас гадна шинэ өнгө төрх нэмж өгдөг гэдгэрээ онцлогтой.

Амт: Чихэрлэг, шүүслэг, бага зэргийн аагтай.

Хэрэглэж болох хүнс: Салат, бургер, хавчуургатай талх зэрэгт хэрэглэх боломжтой. Улаан сонгино нь харьцангуй зөөлөн, амтлаг бөгөөд түүхийгээр нь ч хэрэглэж болдог ажээ. Улаан сонгиныг шарж хуурч болгох боломжтой ба мексик тако болон итали пиццанд хэрэглэхэд нэн тохиромжтой.

 

3. Цагаан сонгино

Бага зэрэг ногоон туяатай цагаан өнгөөр нь түүнийг бусад төрлийн сонгиноос ялгах боломжтой.

Амт: Чихэрлэг, идсэний дараа бага зэрэг гашуу оргих мэдрэмж төрүүлдэг.

Хэрэглэж болох хүнс: Мексик соус, бургерийн соус зэрэгт хэрэглэх боломжтой бөгөөд франц сонгинын шөлөнд ч хийх боломж бий.

 

4. Чихэрлэг сонгино

Чихэрлэг сонгино шар сонгинотой ижил харагддаг ч түүнээс хэмжээний хувьд бага зэрэг том, цайвар өнгөтэй байдаг. Түүнчлэн чихрийн агууламж ихтэй.

Амт: Чихэрлэг, аагтай

Хэрэглэж болох хүнс: Түүхийгээр нь идэх боломжтой энэ сонгиныг мөн салатанд хийх боломжтой ба цагирган сонгинын чипсийг энэ төрлийн сонгиноор хийдэг.

 

5. Мангир

Мангир сонгино нь жижиг хэмжээтэй, бөөрөнхий биш хоёр туйл руугаа сунасан хэлбэртэй, сармисны хумс шиг болж ургадаг бөгөөд дотор нь нил ягаан өнгөтэй байдаг.

Амт: Нялуун боловч ааг ихтэй

Хэрэглэж болох хүнс: Салат, соус болон шарсан тахиаг амтлахад тохиромжтой.

 

6. Ногоон сонгино

Ногоон сонино гэдэг нь бүрэн бүрэлдэж дуусаагүй сонгинын нэгэн төрөл юм.

Амт: Зөөлөн боловч халуун амтыг хоолонд оруулна.

Хэрэглэж болох хүнс: Салат, соус, өндөг зэргийг амтлах боломжтой. Хачир болгон түүхийгээр нь идэхэд ч тохиромжтой.

 

7. Жууцай

Том хэмжээтэй ногоон сонгино шиг харагддаг боловч үндэс нь харьцангуй бүдүүн, цагаан өнгөтэй байна.

Амт: Зөөлөн, чихэрлэг, халуун.

Хэрэглэж болох хүнс: Соус, шөл зэрэгт ашиглах боломжтой.

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *