Моодноос гарсан цүнхийг юугаар орлуулах вэ? Хуучнаа хаяж чадахгүй үед танд зөвлөхөд…

5

Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд хаяхад хайран, гэхдээ загвараас хоцрогдсон хувцаснууд байдаг. Цамц эсвэл туфль, бас эмэгтэй хүнийг чимэх цүнх ч үүнд багтах ажээ. Цүнхээ зөв сонгож барихад имижийг нэмнэ, бүсгүйчүүд ч цүнхэндээ ойр зуур хэрэглэх оо энгэсгээ хийхгүйгээр гэрээсээ алхам ч холдохгүй.

Та бүхэндээ хавар-зуны улирал тренд болох цүнхний загваруудыг танилцуулж байна.

Эмэгтэйчүүдийн цүнхний тренд

1. Сийрсэн цүнх

Урьд өмнө нь зөвхөн наран шарлагын газар л харж байдаг байсан бол одоо ийм цүнхтэй улаан хивсээр алхахад ч болохоор байна. Сүлжмэл цүнх – 2018 оны топ загвар, моодны бүх цуглуулгаас харж болно.

Сагсан сүлжмэл цүнхийг өнөөдөр Giorgio Armani, Michael Kors болон Miu Miu зэрэг компанийн дизайнерууд  маш их сонирхож байгаа. Өнгийн туузаар чимэглэсэн сагсан цүнх эсвэл сийрсэн уутан цүнх нь таны хаврын даашинзны өнгө төрхийг чимэглэнэ. Зуны цүнхний хувьд үүнээс илүү хувилбар үгүй.

 

2. Бор хүрэн арьс

Яагаад ч юм энэ жил бор хүрэн арьстай цүнх загварын ертөнцөд давамгайлна. Мөрөвчтэй, клач эсвэл хотын үүргэвч ийм л өнгөтэй байвал бусад загвараас илүү тод томруун харагдана.

Төлөв даруу загвар хэдий ч таны хувцасны шүүгээнд шинээр орж ирэх загвар байх болов уу. Элдэв чимэглэл зүүлт, цахилгаан эсвэл жижиг алчуур нь эмэгтэйлэг шинжийг чимэх ажээ.

 

3. Жижиг оврын цүнх

Энэ улиралд хэмжээ юу ч тодорхойлохгүй! 2018 онд дизайнерууд бяцхан хэмжээтэй цүнх хийж байна, жижиг байх тусам илүү үзэмжтэй гэж үзжээ. Энэ цүнхэнд утас, уруулын будаг л багтана, ямар чамин харагдана гэж бодож байна. Casual эсвэл зүгээр болзоонд ч тохирно.

 

4. Бүстэй цүнх

Захын худалдагч, кондуктор нар л ийм цүнхтэй байхыг харж байсан. Цаг үе өнгөрч моод өөрчлөгдөж байна, ингээд л бүстэй цүнх эргэн ирж энэ жилийн загварыг тодорхойлогч болжээ.

Хуучин цагт ийм цүнхийг бүдүүлэг, сонголтгүй гэж үздэг байсан бол өнөөдөр тэс өөр үзэл бодлыг илэрхийлж байна. Энэ жил моод болсон уг цүнх нь илүү загварлаг өнгө төрхтэй ч уламжлалт загвараа гээсэнгүй: хэрэглээ ихтэй бас эвтэйхэн.

 

5. Цацаг

Хавар-зуны загварт цацаггүй зүйл ховор болно – хувцас, гутал, цүнх, гоёл чимэглэл. Цацагтай цүнхний хэмжээ ямар байх нь хамаагүй, ямар ч зүйлийг чимэглэж чадна шүү дээ.

Цацаг нь цүнхтэйгээ нэг материал байж болно эсвэл өөр материал байхыг ч үгүйсгэхгүй. Цацагны урт ч өөр, 2018 онд урт буюу цүнхнээсээ урт цацгийг ч та олж харна.

 

6. Матрын арьс

Өнгөрсөн жил могойн арьсан цүнх моод болж байлаа. Харин энэ улиралд матрын арьсыг өнгө өнгөөр нь барих нь ээ. Матрын арьсан цүнхийг ажил хэрэгч эмэгтэйчүүд барьдаг. Ялангуяа авдрыг санагдуулам дөрвөлжин цүнх эрэлттэй байх ажээ.

 

7. Ташуу хээ хуар

Хөндлөн зураастай даашинз өмсдөг л байсан, харин ийм загварын цүнх тэгж их алдаршиж байгаагүй юм. Хэрвээ та зураастай загвар сонирхдог бол танд ийм загварыг санал болгож байна. Хамгийн гол нь – зураасны өнгө нь таны туфльтэй зохицож байх ёстойг анхаараарай.

 

8. Дугуй загвар

Хэрэглээ багатай ч гэлээ энэ улиралд моод болно. Дугуй эсвэл хагас дугуй загварын цүнх – хавар зуны улиралд хит болно. Нэг өнгийн эсвэл тод өнгийн хээ хуартай. Материалын хувьд арьс, хуванцар, сийрсэн гээд хувилбарууд бий. Өөртөө анхаарал татахыг хүсдэг эмэгтэйчүүдэд санал болгоё.

2018 оныг эрх чөлөөний жил гэмээр, өөрийн хүссэн сонголтоо хийж туршилт явуулж болно: сүлжмэл сагс, арьсан авдар шиг цүнх – таны хүсэл мэдэх хэрэг. Эмэгтэйчүүдийн цүнх багадна гэж байхгүй…

Хавар, зуны загвар таны сэтгэлийг сэргээж сонирхлыг татсан гэж найдаж байна. Бидний мэдээллийг хадгалж аваад найз бүсгүйчүүдтэйгээ хуваалцаарай.

17
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *