Айдсаасаа салах 5 дасгал

0

Хүн болгонд ямар нэгэн айдас байдаг. Харин амьдрал дээр айдсаа давах энгийн аргууд байдгийг хүн бүр мэддэггүй. Сэтгэл судлаачийн зөвлөсөн айдсаа давах аргуудаас танилцуулж байна.

1. Стакан

Та хүмүүстэй харилцахдаа айдас агуулж байдаг бол энэ арга танд тохирно. Харилцан ярьж буй хүнээ стаканд хий. Гэхдээ маш болгоомжтой шүү. Эхлээд боломжит хэмжээ хүртэл нь жижигсгээд, барьж аваад л стаканд хийнэ. Танд ямар мэдрэмж төрж байна? Энэ нь асуудлыг өөрийнхөө талд эргүүлж улмаар эсрэг талын “сөгдөн гуйх” дохио таны тархинд хүрч байгаа бөгөөд таны нөхцөл байдал нааштайгаар эргэнэ. Стаканд байгаа хүнийг гомдоох хэрэггүй, стаканд багтахгүй тийм аймшигтай хүн гэж байдаггүйг энэ аргаар нотлохыг хүссэн юм.

2. Өндөр болох

Өөрийнхөө илүү байгааг мэдрэхэд танд тус болно. Өндөр бол, хамгийн гол нь мэдэгдэхүйц өндөр шүү. Өөрийгөө багш, харин харилцаж буй хүнээ – сурагч мэт төсөөл. Эсвэл сэтгэлзүйн эмч болон эмчлүүлэгч болж болно. Хэрвээ дүрд хувирах боломжгүй санагдвал зүгээр л өндөр бол. Өөрөө өөрийгөө хамаагүй өндөр болсноо мэдэртэл өндөр, эсвэл аймшгийн өндөр хүмүүсээс айх жижигхэн хүмүүсийг хараад инээд тань хүрэх хүртэл өндөр болоорой.

3. Нисэх

Ямар нэгэн үйл явдлын өмнө айдас төрвөл энэ арга тус болно. Танд маш таатай байхаар тийм газрыг оюун санаандаа олохыг хичээ. Хүнд хэцүү санагдсан үедээ тэр газар руугаа нисэн очоод амарч “эрч хүчээ сэлбэж” болно. Тэр газар бол таны дотоод сэтгэлийн тэнцвэрийг бий болгох цэг. Та одоо хүссэн үедээ нисэн очих газартай боллоо.

4. Айдсыг сургах

Айдсаа хэлбэржүүлж, сэтгэлдээ төсөөлж сурахыг хичээгээрэй. Таныг айлгаж байдаг ямар нэгэн амьтан эсвэл эд зүйлс байж болно. Түүнийгээ олбол одоо хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй. Зөөлхөн эсвэл эвхэгддэг ч юм уу, хажуудаа аваад сууж байна гэж төсөөл, тэгсэн цагт та айхаа болино.

5. Нүд рүү эгц харах

Хурдан үр дүнгээ өгдөг арга юм. Өөрөөр хэлбэл – ухамсартай эрсдэлийг дагуулж байдаг гэж хэлж болно. Өндрөөс айдаг бол шүхрээр үсрэх ч юм уу парапланаар нис, уснаас айдаг бол – бассейнд яв. Айдаг зүйлсээ ухамсартайгаар хийж эхэлбэл та эрх чөлөөг мэдрэх болно.

 

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *