Дан ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор

1

Ногоо – эрүүл мэндэд тустайгаас гадна маш амттай. Бид танд ногоогоор хийх хэд хэдэн амархан, амттай жорыг цуглуулсан юм. Учир нь зун цаг ойртож байна шүү дээ.

Бяслагтай жигнэсэн брокколи

Брокколиг хэрчээд оливийн тосоор тосолсон листэн дээр тавина. Перц, давсаар амтална. 200 градуст 10-13 минут жигнэнэ. Идэхийн өмнө дээр нь үрсэн бяслаг цацаж болно.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 1

Жигнэсэн бок чой хятад байцаа

Шарах шүүгээгээ халаана. Оливийн тос, гүнжидийн тос, шар буурцагны сүмс, жижиглэсэн сармис, гүнжидийн үрийг хольж амтлагч бэлдэнэ. Байцаагаа листэн дээр тавьж амтлагчаа дээрээс нь асгана. 6-7 минут жигнэнэ.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 2

Бяслагтай брюссель байцаа

Брюссель байцаагаа чанана. Цөцгийн тос, сүү, давс, бяслаг, майонез, хар перцыг хооронд нь холино. Холимогтоо брюссель байцаагаа нэмээд бүгдийг хэвэнд цутгана. Шарах шүүгээнд 30-45 минут жигнэнэ.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 3

Шарсан мөөг

Халаасан хайруулын тавганд мөөгөө хийж бор өнгөтэй болтол хуурна. Дээр нь оливийн тос, сармис нэмнэ. Дараа нь цагаан дарс хийж дарс ширгэсний дараа давслаарай.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 4

Сармистай шарсан мини улаан лооль

Шарах шүүгээгээ халаана. Саванд дундуур нь хуваасан улаан лооль, сармис, оливийн тос, давс, перц хийж холино. Бүгдийг листэн дээрээ асгаад 20-25 минут жигнэнэ.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 5

Бяслаган сүмстэй цэцэгт байцаа

Цэцэгт байцаагаа халуун ногоотой амтлагчинд хийж хуураад нимбэгний шүүс нэмнэ. Бяслаган сүмс бэлтгэхдээ блендерт зөөхий, бяслаг, сүү, майонез, давс, перц хийж холино. Бэлэн болсон сүмсийг хөргөгчинд хийгээд 30 минутын дараа байцаатайгаа зооглоорой.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 6

Авокадоны сүмстэй луувантай бин

Булцуут байцаа, лууван, сонгиноо үрүүлээр үрэх эсвэл машинаар жижиглэнэ. Бүгдийг өндөг, давс, перцтэй хольж бин бэлтгэнэ. Алтан шаргал өнгөтэй болтол шарна. Сүмс бэлтгэхдээ авокадоны талыг, тараг, нимбэгний шүүс, давстай холиод крем шиг өтгөн болгоно. Сүмсээ бинтэйгээ идээрэй.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 7

Шарсан хулуу

Шарах шүүгээгээ халаана. Жижиг саванд бяслаг, тимьян (ганга), орегано, базилик, сармис, давс, перц хийж холино. Савхан хэрчсэн хулуугаа листэн дээрээ тавина. Дээр нь эхлээд оливийн тос асгаад дараа нь бяслагтай холимгоо асгаарай. Ойролцоогоор 15 минут жигнээд дараа нь шаржигнасан гадаргуутай болгохын тулд 2-3 минут шарна.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 8

“Цацики” грек сүмс

Өргөст хэмхээ үрнэ. Том саванд тараг, сармис, тос, уксус, давс хийж холино. Холимогтоо үрсэн өргөст хэмх, укроп нэмнэ. Хүйтнээр нь зооглоно. Хайрсан гурилтай идэж болно.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 9

Агч модны шүүстэй лууван

Луувангаа савхан хэрчинэ. Хайруулын тавганд тосоо халаагаад луувангаа хийнэ. Тагийг нь таглаад 20-30 минут жигнэнэ. Галыг нь ихэсгээд агч модны шүүс болон нимбэгний шүүс нэмнэ. 2 минут жигнээд дараа нь давс, перц, гангаар амталж болно.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 10

Вандуй, сонгинотой нухаш

Жижиг тогоонд лаврын навч, сүү, хадаасан цэцэг хийгээд буцалгаад өөр саванд хийнэ. Хайруулын тавганд сонгино хийгээд сонгиноо далдлахуйц хэмжээний ус хийнэ. Дээр нь цөцгийн тос, давс, элсэн чихэр нэмнэ. Дунд зэргийн гал дээр сонгиныг алтлаг бор өнгөтэй болтол ойролцоогоор 12 минут чанана. Дараа нь гурил, буцалгасан лаврын навчтай сүү, давс, перц, задь самар, вандуй, сонгино нэмж хийгээд шингэн нь ширгэтэл хутгана. Хоол бэлэн болсны дараа зөөхийтэй зооглоорой.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 11

Нимбэгний сүмстэй, шарсан байцаа

Нимбэгний шүүс, оливийн тос, сармис, яншуй, давс, элсэн чихрийг блендерт хийгээд цайвар улбар шар өнгөтэй болтол холино. Байцааны хатуу навчнуудыг салгаж цэвэрлээд шаантаг хэлбэрээр зүснэ. Байцаагаа оливийн тосоор тослоно. Тал бүрийг нь 5-7 минут ирмэг нь харлатал шарна. Сүмсээ байцаан дээрээ асгаад нимбэгний зүсэмтэй идээрэй.

Ногоогоор хийж болох 12 амтат хоолны жор 12

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нэнгүн Энхтүвшин

    Нэнгүн Энхтүвшин

    2016/02/14 at 21:53

    Undral Damdinsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *