Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт

0

Та багадаа юу мөрөөддөг байв? Тэр хүсэл тань биелсэн үү? Энэ асуултыг сонсох үед танд уйтгар гуниг, харуусал төрж байвал доорх баримтууд танд зориулагдсан зүйл мөн билээ.

1. Та хэрэггүй зүйлд дэндүү их цаг үрж байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 2

Видео тоглоом, реалити шоу, хөгжөөнт шоу нэвтрүүлгүүд, интернэт ухах, хэт их идэх, хэт их хатуу зүйл уух… гээд жагсаалтыг цааш нь үргэлжлүүлээд дуусахгүй биз ээ.

Та өөрийн хэрхэн амьдарч байгаагаа эргээд нэг хараарай. Хамгийн их цагийг хаана юунд үрж байна? Энэ нь танд хэрэгтэй, ашигтай юу? Хэрвээ үгүй бол та хийж байгаа зүйлдээ дүгнэлт хийх цаг болжээ. Хамгийн гол нь өөрчлөлт хийх цаг болж.

2. Та хэтэрхий их гомдоллож байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 1

Амьдралд нухлуулж, түүнийгээ үргэлж ярьж явдаг хүмүүс их байдаг. Та тэдний нэг үү? Та өөрийн ажил төрөл болохгүй байгаа тухай, даргынхаа тухай, цалин бага байгаа тухай, хөршүүд ч юм уу эсвэл хань чинь болохгүй байгаа талаар гомдоллож ярьж явдаг уу? Хэрвээ та ингэдэг бол та өөртөө сөрөг энерги улам бүр хуримтлуулж байна.

Ийм сөрөг энерги таныг үргэлж л барьж байх учраас бодол санаагаа өөрчилж, амьдралыг муулж, гомдоллож биш гэрэлтэй талаас нь харж, хайрлаж яв.

3. Та тархиа цэнэглэхгүй байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 3

Та хөгжиж сайжрахгүй байгаа бол таны тархи яг “дээр нь элдэв хогийн ургамал ургадаг, хаашаа ч урсаж явдаггүй, намаг балчиг“ шиг байх болно. Тиймээс тархиа идэвхтэй байлгаж, үргэлж сурч боловсорч бай.

4. Та өөрөө өөртэйгөө ярихдаа дэндүү их гутранги бодол санаатай байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 4

Та өөртэйгөө ярихдаа би шагнал авах хэмжээний ухаантай хүн биш, би шинэ бизнес эхэлж чадахгүй гэж байвал таны зөв. Та амьдралаа өөрчлөх чадалгүй болтлоо ядарчээ гэж өөртөө хэлж байвал та бас л зөв хэлж. Та өөртөө юу ч ярилаа гэсэн тэр нь бодит зүйл байх болно. Тиймээс та юу ярьж байгаагаа бодох хэрэгтэй. Таны амьдрал зөвхөн таны хэлснээр л явж байгааг та гэнэт мэдэрч магадгүй шүү.

5. Та урам зориг мэдрэхгүй байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 5

Та ямар нэг зүйлд шунан дурладаг уу? Юунд ч шунан дурладаггүй гэж өөрийнхөө тухай боддог олон хүнийг би таних ба үнэндээ тийм хүн байдаггүй билээ.

Ямар ч байлаа гэсэн танд хийх дуртай ямар нэг зүйл байж л таараа. Тиймээс таныг татах ямар нэг зүйл шинээр нээж олох хэрэгтэй ба энэ зүйл тань яваандаа таныг шунан дурлуулах ёстой юм.

6. Та ирээдүйн амьдралаа төлөвлөхгүй байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 6

Өнөөдрөөр амьдарна гэдэг сайхан боловч хааяа ч гэсэн урагшаа харж, чухам хаашаа явахыг хүсэж байгаагаа мэдэх хэрэгтэй.

Хэрвээ танд зорилго, төлөвлөгөө байхгүй бол та далайд зорилгогүй хөвж яваа, хэзээ нэгэн цагт хаана ч юм очих завьтай яг адил. Гэхдээ та завь биш.

Тиймээс та төлөвлөгөө гаргаж хаа хүрэхийг хүсэж байна тийшээ алхам алхамаар ойртох хэрэгтэй юм. Энэ нь хүрэх гэсэн газар хүргэдэг GPS шиг таныг хүссэн зүйлд чинь хүргэх дотоод GPS чинь билээ.

7. Таныг өсөж, сайжрахад нэмэр болохгүй хүнд дэндүү их цаг зарж байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 7

Таны өсөж сайжрахад нэмэр болохгүй хүнээс салж чадахгүй байх явдал бий. Хэрвээ та зориг гарган салж чадахгүй аваас нэгэн газраа гацах бөгөөд магадгүй энэ хүнтэйгээ цуг доош уруудаж ч болно.

Иймэрхүү хүн уруу татдаг хүмүүсийг “энергийн вампир” буюу энерги сорогч гэж нэрэлбэл таарна. Таны амьдралыг сорж авах мөртлөө оронд нь юу ч өгөхгүй. Үлгэр жишээ болох хүнээ сонгож авч түүндээ ойрхон байхыг хичээ.

8. Та гар утасны хамааралтай болж

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 8

Мэдээж ухаалаг гар утас гэдэг хэрэгтэй төдийгүй гоё сайхан эд байлгүй яах вэ. Гэхдээ та энэ гоё сайхан зүйлээр сольж байгаа цаг хугацаагаа, ялангуяа энэ утаснаас болж өөрчлөгдөж байгаа зарим нэг харилцаагаа эргэн нэг харах хэрэгтэй. Магадгүй та эхнэр, хүүхэдтэйгээ цуг хооллож байхдаа интернэтээр ямар нэг зүйл хайж байж болох юм.

Хэрвээ ингэж байгаа бол та гэр бүлийнхэнтэйгээ цуг байх хугацааг эсвэл ирээдүйн амьдралын төлөвлөгөөгөө гаргах маш их хугацааг алдаж байгаа хэрэг.

9. Хэрэггүй зүйлд мөнгө үрж байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 9

Хүсэх, хэрэгтэй байх хоёрын хооронд асар их ялгаа бий. Бид бүр хүүхэд байхаасаа үүнийг мэдэх боловч орчин үед энэ хоёр ойлголтын зааг ялгаа нилээд бүдгэрсэн байна. Хамгийн гоё, ганган хувцас, эд зүйл хэрэглэх боловч өр төлбөрөө төлж чадахгүй хүмүүс улам бүр олширсоор.

Хэрвээ хэрэг болгож бодох аваас бидэнд тийм ч их зүйл хэрэгтэй биш юм байна гэдэг нь ойлгогддог. Ус, хоол хүнс, орон байр, хайр… зэрэг бол зайлшгүй хэрэгцээт зүйлс бөгөөд бусад нь зүгээр л бонус. Тиймээс та юунд мөнгө үрж байгаагаа эргэж нэг хараад зарим зүйлд өөрчлөлт хийх нь чухал. Магадгүй та ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтаа одоо хийх хэмнэлтээрээ олж байгаа ч юм билүү.

10. Хангалттай унтахгүй байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 10

Хүнд нойр ямар чухал тухай хэлэхийн тулд заавал эмч байх шаардлагагүй. Бүтэн нойр авах завгүй байна уу? Ажил хийсээр юм уу, дэмий байсаар шөнө дөл болгодог муу зуршилтай юу? Хэрэв тийм бол та энэ зуршлаас одоохон сал.

11. Эрүүл мэнддээ анхаарахгүй байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 11

Хүний эрүүл мэндэд ганцхан нойр төдийгүй хоол хүнс, биеийн ачаалал чухал нөлөөтэй. Одоо танд хэлэх энэ зүйл бол шинэ юм биш бөгөөд зөв хооллолт, биеийн ачаалал таны биед сайнаар нөлөөлж цаашид сэтгэл санаанд ч эерэгээр тусна.

Тийм учраас өөрийн хоолны бүтэц, хэмжээ, биеийн ачаалалдаа анхаарал тавих гэсэн энэ өчүүхэн зүйлийг хэрэгжүүлж чадвал таны амьдралд эрс өөрчлөлт гарах болно.

12. Та өөрийн дассан нөхцлөөс салах дургүй

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 12

Өөрийн дассан орчинд амьдарна гэдэг таатай зүйл. Би өөрийн үйлчлүүлдэг ресторандаа ороод нэг л хоол захиалах ба энэ нь ямар нэг шинэ хоол туршиж үзэхээс айсандаа биш ердөө л дассан хоолоо идэх гэсэн тэр хүслээс болж байгаа хэрэг. Энэ удаа бид энэ дассан нөхцлийн тухай биш харин аж амьдралаа өөрчлөн сайжруулах “аз туршилтын” тухай ярьж байна. Гэхдээ зүгээр нэг аз туршилт болон бодож төлөвлөсөн аз туршилтын ялгааг санах ёстой ба сохор аз туршилт нь ямар ч аюулд хүргэж болох бол урьдчилан бодож төлөвлөсөн аз туршилт нь сайн муу бүх зүйлийг урьдчилан харж, түүндээ тохирсон төлөвлөгөө боловсруулсан байдаг билээ.

13. Та өөрийн хүсээгүй амьдралаар амьдарч байна

Та өөрийн амьдралыг дэмий үрж байгааг нотлох 13 баримт 13

Амжилтын хэмжүүр нь аз жаргал байдаг. Та аз жаргалтай байна уу? Хэрвээ үгүй бол өөрчлөлт хийх хэрэгтэй цаг нь болж.

Хамгийн энгийн сэтгэл ханалт, баяр баясгалан мэдэрч байх нь та бүрэн дүүрэн амьдралаар амьдарч байгааг харуулж байгаа хэрэг. Амьдрал аз жаргалаар дүүрэн, сонирхолтой байх ёстой.
Хэрвээ та аз жаргалтай биш байна гэж бодож байвал амьдралаа сайн тал руу нь өөрчлөх дээрх хэд хэдэн санааг анхааралдаа аваарай.

Хэрвээ дээрх 13 анхааруулгын зарим нэг нь танд хамаатай байвал түүнд санаа зовох хэрэггүй. Та бүхнийг өөрчилж чадах бөгөөд үүний тулд би үүнийг чадахгүй гэсэн бодлоосоо эхэлж салах хэрэгтэй. Таны хамгийн том бэрхшээл бол таны сэтгэл оюун учир үүнээс эхэл. Сэтгэл оюунаа өөрчилж чадвал та амьдралаа өөрчилж чадна.

 

35
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 1

    2016/02/14 at 22:14

    Amidralaas u husehee medehgui bol huseegui zuilsee tevreed uhne LOL

  2. ferererer

    2016/02/14 at 23:43

    bugd taarch bnaa posdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *