Кейт Миддлтон дизайнерын гоёлын зарим нэг зүйлсийг өөрчлөн, загвар өмсөгчдөөс ч илүүтэй сайхан харагдаж чадсан 9 жишээ

0

Кейт Миддлтон алдартай дизайнеруудын гоёл өмсөн олны өмнө гарч ирдэг нь нууц биш. Гэхдээ заримдаа тайзаар үзүүлэх загвар, даашинз нь хатан хааны гэр бүлийн протоколд үл нийцэх нь бий. Тиймээс зарим нэг өөрчлөлт хийхээс өөр аргагүйд хүрнэ. Тэгсэн хэдий ч дизайнерын гоёлын шийдэл гээгдэхгүй, харин ч бүр эсрэгээрээ шинэлэг, бүр ч гоё санаа болж харагдах ажээ.

Гүнгийн авхайн зарим нэг элементийг нь өөрчилсөн моодны гоёлуудыг дизайнерынх нь эх хувилбартай нь харьцуулж үзсэн юм.

Jenny Packham-ы даашинз

© CHRIS JACKSON/AFP/East News

Гүнгийн авхай шалаа хүрсэн урттай, алтан шар өнгийн гялалзсан гоёлтой даашинзыг агент 007–ын тухай “No Time to Die” киноны нээлт дээр өмсөж иржээ. Түүний захиалгаар нэмж нөмрөг оёсноос гадна энгэрийн ухлаадсыг нь өндөр болгожээ.

 

Dolce & Gabbana-ийн даашинз

© NPA/The Grosby Group/East News, © AP/East News

Италийн загварын ордны дунд зэргийн урттай ногоон өнгийн даашинзыг Кейт нэмэлт чимэггүйгээр буюу халаасны цагны хатгамалгүйгээр өмсөхөөр шийджээ.

 

Alexander McQueen-ы даашинз

40 насныхаа төрсөн өдрийн зураг авалтын хээнцэр төрхийг гаргахаар үйлчлүүлэх дуртай Alexander McQueen загварын ордонд ханджээ. Түүний нэг даашинз нь – дэрвэгэр, өрөөсөн ханцуйтай загвар бүхий гоёл. Энэ нь намар-өвлийн цуглуулгаас санаа авсан. Загвар өмсөгчийн өмссөн эх загвар нь цэцгийн хээтэй байсан бол Кейт хээгүй, дан хурц өнгийг сонгожээ.

 

Alexander McQueen-ы даашинз

Бас нэгэн төрсөн өдрийнхөө зураг авалтад илүү хөнгөн, агаарын гэмээр, мөр нь ил гарсан ч зангидсан тууз бүхий ханцуйтай даашинзыг сонгожээ. Загварын тайзнаа үзүүлсэн загвартай нь харьцуулахад Гүнгийн авхайн даашинзад усны дуслын гоёлтой корсет байхгүй ажээ.

 

Jenny Packham-ы даашинз

© Jemal Countess / Getty Images for Mercedes-Benz
© WPA-Pool/SIPA/East News

Жеймс Бондын тухай бас нэгэн киноны (“Spectre”) нээлтэнд мөн л Jenny Packham-ы даашинзтай хүрэлцэн иржээ. Энэ удаад Кейт нарийхан мөртэй топ дээр нимгэн тороор мөрөө халхалжээ.

 

Jenny Packham-ы даашинз

© Edward James / WireImage
© AFP/East News

Сайн үйлсийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих гала-үдэшлэгт хүрэлцэн ирэхдээ хар-хөx өнгийн шалаа хүрсэн урттай даашинзтай ирсэн юм. Үндсэн загвар задгай мөртэй, харин Кейт уг загварыг өөрчилжээ: даашинзны энгэрийг бага зэрэг дээш өргөсөн эсвэл энгэрийн загварыг тэр чигт нь өөрчилсөн.

 

Jenny Packham-ы даашинз

© PIXELFORMULA/SIPA/East News, © Przemek Swiderski/East News
© Jemal Countess/Getty Images for IMG
© ADMEDIA/SIPA/East News

Зөөлөн өнгөтэй торгон даашинзыг Гүнгийн авхай спортын тэмцээн үзэхээр ирэхдээ өмсжээ. Моодны үзүүлбэрийн тайз дээр үзүүлж байсан загвартай харьцуулахад уг хувилбар өөр: богино ханцуйтай, бэлхүүсээрээ залгаатай.

 

Markus Lupfer-ын даашинз

© picture alliance / Britta Peders/East News

Хатан хааны гэр бүлийнхний Германд хийсэн айлчлалын үеэр Гүнгийн авхай нэгэн уулзалтанд ирэхдээ германы дизайнерын даашинзаар гоёжээ. Дунд зэргийн урттай, ханцуйгүй, шувуун хээтэй даашинзыг Кейт бүстэй өмсөхөөр шийдсэн юм.

 

Erdem даашинз-костюм

© PIXELFORMULA/SIPA/East News, © Przemek Swiderski/East News

Гүнгийн авхай ажил хэрэгч айлчлалын үеэр Erdem-ийн даашинзаар гангарчээ. Дизайнерын зохион бүтээсэн загвар нь цэцгэн хээтэй, өмд, банзал, цамц, даашинзны хослол байсан бол Кейтийн хувьд банзал, топ бүхий костюм болон өөрчлөгдсөн юм.

Таны бодлоор өөрчлөгдсөн ямар гоёл эх загвараасаа хавьгүй дээр харагдаж байна?

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *