Ойрын ирээдүйд бодит биелэлээ олж хүн төрөлхтний амьдралыг эрс сайжруулах шинжлэх ухаан, технологийн 11 гайхамшигт нээлт

0

Шинжлэх ухаан, технологийн шинэ нээлтүүд бидний амьдралын чанарыг сайжруулдаг. Хүн төрөлхтнийг соёл иргэншлийн тав тухад умбуулахын тулд зарим нэг хүмүүс хувийн цагаа золиоcлоход хүрнэ. Судлаачид судалгаандаа хэдэн арван жил зарцуулах нь ховор тохиолдол биш, магадгүй бүхий л амьдралаа зориулсан нэгэн ч цөөнгүй. Тэд өөрсдийн санаачилсан санаагаа хэрэгжүүлэх гэж зүтгэдэг юм. Шинжлэх ухаан-технологийн хөгжлийг өөрийн биеэр мэдэрсэн азтай хүмүүсийг ялагч гэж хэлж болно. Туршилтын цаана гарч, үр дүнд хүрч өдөр тутмын амьдралдаа хэрэглээнд нэвтрүүлэх – энэ бол томоос том үйл явдал.

Энэхүү нийтлэлээрээ та бүхэнд ойрын ирээдүйд бидний амьдралд орж ирэх шинжлэх ухаан-технологийн нээлтүүдийг танилцуулах гэж байна. Чухам аль нь бидний сэтгэлд нийцэх эсвэл үл  нийцэхийг энэ удаад даанч таашгүй.

“Bio Robot Refrigerator” гелэн био хөргөгч

Electrolux Design Lab / konka611

Гэр ахуйн цахилгаан бараанд шинэ дэвшил авчрах энэ хөргөгчийг оросын дизайнер Юрий Дмитриев зохион бүтээжээ. Түүний бүтээл бидний сайн мэдэх хоол хүнс хадгалах зориулалттай уламжлалт хөргөгчтэй төстэй зүйл тун бага. Ирээдүйн хөргөгч хаалгагүй, тавиургүй, тасалгаагүй. Тусгайлан боловсруулсан биополимер гелийн дүүргэлттэй хөргөгч юм. Уг бодис нь хүнсний бүтээгдэхүүнийг унагалгүй барихаас гадна хадгалах таатай сэрүүн орчныг бүрдүүлж өгнө.

Био хөргөгчийг цахилгааны өндөр хэмнэлттэй байх болно гэж үзэж байна. Хяналтын дэлгэцэнд л цахилгаан ашиглана. Биополимер гель нь хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хэмийг бие даан тохируулж шаардлагатай, таатай орчныг бүрдүүлнэ. Гель үнэргүй, хоргүй тул хүн ашиглахад ямар ч гаж нөлөөгүй. Бас нэг давуу тал – орон зай хэмнэнэ. Био хөргөгчийг дурын газраа өлгөж болно (тэр бүү хэл таазан дээр) – хэрэглэгч хүссэн газраа хөргөгчөө байрлуулах боломжтой.

 

Киборг жоом

b/60

Хойд Каролин, Герман, Хятад, Сингапур болон Их Британийн бүлэг эрдэмтэд компьютерын технологи болон макро электроникийн ачаар жоомыг удирдаж чаддаг болжээ. Уг шинэ санаачлагыг цаашид нуранга доор орсон хүний амь насыг аврахад ашиглах төлөвлөгөөтэй байгаа юм.  Жоом нь аврагчдын ажлыг ихэд хөнгөвчилж өгнө гэдэгт эрдэмтэд найдаж байгаа ажээ. Учир нь жижиг биетэй жоом хүмүүсийн багтахааргүй нарийн нүх, завсар руу ямар ч төвөггүй орж мэдээлэл цуглуулах ажээ.

Жоомыг электродоор удирдана. Дээрээс нь микро удирдлага, хэт ягаан туяа мэдрэх камер, антен (хүлээж авах дохиог сайжруулах үүднээс) мөн батерей суулгажээ.

 

Шүршдэг хувцас

aakarakaya

Испанийн загвар зохион бүтээгч Манель Торрес, профессор Пол Лакхем нар дэлхий дээрх анхны шингэн хувцсыг зохион бүтээлээ – хүний бие рүү шууд шүршиж бүтээх хувцас. Шүршсэн шингэн хэдхэн секундийн дотор биежиж хэлбэрт орно. Хүн өөрийн бие галбирт өөгүй таарах шинэ хувцастай болж байгаа юм. Нэг футболк хийхэд 15-аас илүүгүй минут зарцуулах ажээ. Хувцаснаасаа уйдсан бол хаях ч шаардлага гарахгүй, тусгай бодист хийгээд л уусгаж устгана.

Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар бол “шингэн утас” нь хүний биед хор нөлөөгүй ажээ. Уг шинэлэг бүтээгдэхүүн зөвхөн загварын салбарт эрэлт хэрэгцээтэй байгаад зогсохгүй мөн өөр бусад салбаруудад ч өргөн ашиглагдаж болно. Жишээ нь, тавилга, эмнэлгийн боолт, ариун цэврийн цаас зэрэг.

 

Виртуал дэлгүүр

Tesco PLC

Өмнөд Солонгост анхны виртуаль дэлгүүрийг туршилтаар ажиллуулж байна. Ямар дэлгүүр гараад ирэв? Homeplus компани бараа бүтээгдэхүүний бодит хэмжээг харуулсан гэрэл зурагтай нарийн танилцуулгыг тусгай дэлгэцээр харуулна. Бараа болгоны доор QR код байх ажээ. Худалдан авагч хүссэн бараагаа авахын тулд ухаалаг утсандаа суулгасан аппликейшнээр кодыг уншуулж захиалгаа өгнө. Ийм дэлгэц-лангуунуудыг тус улсын бусад хотуудад тун удахгүй нээхээр төлөвлөжээ.

 

Хуйлж болдог зурагт буюу OLED-дэлгэц

CNET

LG компани цаас шиг хуйлж болдог зурагтын загварыг туршиж байна. Уг зурагтыг гэрэлт диод болон полимерийн органик технологи дээр суурилж бүтээжээ. OLED-дэлгэц нь цахилгаан хэмнэлтээрээ гайхагдах бололтой, нягтаршил өндөртэй, харах өнцөг сайн. Гэхдээ том дутагдал бий – өндөр үнэ.

Уг загварыг олноор нь боломжийн үнээр үйлдвэрлэх боломжийг зохион бүтээгчид эрэлхийлж байгаа юм.

 

Хиймэл заламгай

Indiegogo

Солонгосын зохион бүтээгч Жеабин Ён усан доор хүчилтөрөгчийн том баллонгүйгээр цагийн хязгааргүй сэлж болох төхөөрөмж зохион бүтээжээ. Төхөөрөмжийг “Тритон” гэж нэрлэсэн. Хэд хэдэн шүүлтүүр, тусгай микро процессор бүхий жижигхэн төхөөрөмж ажээ. Амандаа хийгээд хэд хэдэн бэхэлгээгээр бэхэлнэ.

Уг төхөөрөмжийг шумбагчид тэр доор нь нааштайгаар хүлээн авсан ч хэрэглээний явцад хэд хэдэн дутагдал илэрчээ. Төхөөрөмж шумбагчдын амнаас амархан унахаас гадна шүүлтүүр нь хурдан дүүрч байв. “Тритон”-ыг улам сайжруулахын тулд үйлдвэрлэх ажлыг түр зогсооход хүрсэн юм. Ойрын хэдэн жилдээ багтаагаад сайжруулсан хувилбар зах зээлд гарна гэж хүлээж сууя.

 

Дээвэр доорх хот буюу Марсыг эзэгнэх нь

Mars Science City

Арабын Нэгдсэн Эмират Улс ойрын зуун жилд Марсыг өөрийн колони болгоно гэдгээ зарласан. Энэ төлөвлөгөөний хүрээнд Марсын хот үүсгэн байгуулах урьдчилсан туршилтын ажлыг Дубайд нэгэнт эхэлжээ. Энэ төрлийн “туршилт” нь гарч болзошгүй эрсдэл, нарийн ширийн зүйлийг тооцоолоход тусгай гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Ирээдүйд үүсгэн байгуулагдах Марсын хот нь тусгайлан боловсруулсан полиэтилен мембранаар (өндөр даралтаас хамгаалж) бүрсэн тусдаа биомодууд байхаар төсөл боловсруулжээ. Уг гарагийн цахилгаан, мөсийг ашиглаж биомодуудыг хүчилтөрөгчөөр хангана. Хүн ам нэмэгдэх тохиолдолд биомодуудыг цагираг байдлаар нийлүүлж цомхон суурин үүсгэхээр шийджээ. Цахилгаан энергийг шууд Марс дээр 3D принтерээр хэвлэх нарны эрчим хүчнээс гаргаж авна. Радиац, солир зэргээс хамгаалах хамгаалалтыг ч мөн нарийн тооцоолж боловсруулж байгаа юм.

Өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын судлаачид бэлтгэл ажлаа дуусгаад тун удахгүй туршилтын байгууламжуудаа барих ажлыг эхлүүлэхээр зэхэж байна.

 

Bend Desk Prototype – мульти тач технологи бүхий ажлын шинэ төрлийн ажлын ширээ

algorhythmsnare
vic_group

Bend Desk – уламжлалт компьютерын бас нэгэн хувилбар. Уг технологийг The Media Computing Group компани зохион бүтээжээ. Шинэ гажетыг ажил төрөл, зугаа цэнгээнд ашиглах боломжтой. Мэдрэгчийн сайжруулсан технологи нь нэг доор арван хүртэлтийг мэдэрнэ, тиймээс хэд хэдэн үйлдэл зэрэг хийх боломжтой болох ажээ.

 

Био хэвлэл

swedense

Донор гээч зүйлийг мартах цаг тун удахгүй ирэх нь ээ. Ухаалаг хэвлэлийн технологи тусгай гель, амьд эс ашиглаж жинхэнэ эрxтэн хэвлэж гаргана. Хэвлэж дуусаад гелийг болгоомжтой гэгч нь угааж цэвэрлэдэг.

Принтер эд эрxтнийг хүнийхээс ялгагдахааргүй хэвлэж чадаад байгаа юм. Эрдэмтдийн шийдэлд хүрч чадахгүй нэг л зүйл үлджээ: хэвлэмэл биологийн эд эстэй эрxтнээр яаж байгалийн үүргийг нь гүйцэтгүүлэх вэ гэдэг дээр уйгагүй ажиллаж байна.

 

Усан доорх хонгил

AFTERSHOK

Норвегийн эрдэмтэд усан доорх зам бүтээхээр ажиллаж байгаа ажээ: усан доогуур хөвөгчөөр тогтох аварга том хоолой явуулах. Шинэ технологи нь зам тээврийн ачааллыг бууруулахад тустай гэж үзэж байгаа юм. 2035 он гэхэд уг төслийг хэрэгжүүлж дуусахаар төлөвлөжээ.

 

Мэдээлэл хадгалах нано систем

Super Freaky Science!

Саутгемптоны эрдэмтэд 5D диск дээр бичлэг хийх, мэдээлэл хадгалах туршилт хийж үзжээ. Жижиг шилэн зоос шиг харагдах жижиг төхөөрөмж нь хэдэн тэрбум жилийн турш мэдээлэл хадгалах xүчин чадалтай. Өөртөө 360 терабайт мэдээлэл хадгална. Диск гэмтэхгүй, тэр ч бүү хэл 1000 хэмийн халуунд ч хайлахгүй. Ойрын ирээдүйд 5D дискэнд хүн болгон мэдээллээ хадгална гэсэн таамгийг дэвшүүлж байна.

6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *