Галт уулын халуун хайлмагт өртөлгүй цор ганцаархнаа бүрэн бүтэн үлдэж чадсан Канарын арлын гайхамшигт байшингийн түүх

2

Хэвлэл мэдээллийн  хэрэгслээр “Ид шидийн байшин” гэх болоод байгаа байшингийн зураг дэлхий дахинд хурдацтай тарж байна. Испанийн Ла-Пальма арал дээр байрлах уг байшин 9 дүгээр сарын 19-нд дэлбэpсэн Кумбре-Вьеха галт уулын лавд өртөлгүй ганцаархнаа үлдэж чаджээ.

vinegred.ru

Гэрэл зургийг харахад үнэхээр итгэмээргүй, Эль-Парисо дахь байшин галт уулын лавад өртөлгүй цоройн үлдсэн байна. Галт уулын халуун лав байшингаас бусдыг нь cүйтгэжээ.

vinegred.ru

Уг байшинг “ид шид”-ийнх гэж нэрлэх болсон нь зүгээр ч нэг хэрэг биш. Яагаад гэвэл Кумбре галт уулын халуун лав 350 гаруй барилга байгууламжийг эвдэж cүйтгэсэн юм. Тэтгэвэртээ гарсан Дани гэр бүл байшингийн эзэд ба “байшин байрандаа байгаад ихэд баяртай” байна гэжээ. Тэд байшингаа өөрсдөө барьцгаасан гэдэг.

“Бидний байшинг бүтнээрээ үлдсэн гэдгийг сонсоод бид хоёр гaлзуу юм шиг л уйлцгаасан” гэж гэрийн эзэгтэй El Mundo хэвлэлд өгсөн ярилцлагын үеэрээ ярьжээ.

Тус бүс нутагт байсан бараг ихэнх байшин, тэр дундаа сургуулийн барилга хүртэл халуун лавад өртөж дахин ашиглахааргүй болжээ.

vinegred.ru

“Уйлахаа зогсоож чадахгүй байгаагаасаа болоод хэнтэй ч ярих боломжгүй” болсон хос хувь тавилангийн эрхээр Пальмаг сонгосон бололтой. Тэд галт уулын бүсэд өөрийн гэсэн байшинтай болохыг ихэд мөрөөддөг байсан гэнэ. Гэрийн эзэгтэй Ада Монникендам (Ada Monnikendam)-ын хэлснээр бол “байшин минь ганцаараа бүтэн үлдсэн гэдгийг сонсоод нэг бодлын их хэцүү санагдсан, байшинг минь одоо хэн ч арчилж эргэж тойрч чадахааргүй боллоо” гэжээ.

Үл хөдлөх хөрөнгийн барилгын компанийнхан тэднийг азтай хүмүүс гэсэн бөгөөд тус дүүрэгт амьдарч байсан маш олон гэр бүл орон гэргүй болсныг ч тайлбарлан хэлсэн байна. Хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зарим нэг нь өөрт нэн хэрэгтэй зүйлээ ч гэрээсээ авч чадалгүй гарсан тухай мэдээ явж байгаа юм. Хар саарал орон зайд цоройн хоцорсон цагаан өнгийн байшин өдгөө айдаст автсан орон нутгийн ард иргэдийн дунд итгэл найдварыг төрүүлэх боллоо.

Ганцаар хоцорсон байшин нь Исландын жижигхэн арал Эдлидайэ дээр байрлах ганц байшин шиг л… Уг байшинг “дэлхий дээрх цорын ганц ганцаардмал байшин” гэх болоод удаж байгаа билээ. Нов ногоон эзгүй талд харагдах цагаан байшин нь Атлантын далайн дунд байрлах арал дээр бий. Одоо Пальмын оршин суугчид түр орогнох байранд өдөр хоногийг өнгөрөөж байгаа бөгөөд xохирлыг бүрэн үнэлж дуустал тэндээ байх төлөвтэй байна. Канарын арлын засаг захиргаа саяхан орон гэргүй хүмүүсийг шилжүүлэн суулгах хоёр ч том орон сууцны байр худалдаж авсан тухай мэдээлсэн юм.

vinegred.ru

Эрдэмтэн судлаачдын анхааруулж байгаагаар бол тайвшрах цаг болоогүй ажээ. Галт уул дахин 3 сарын туршид идэвхтэй байх магадлал өндөр, тиймээс энэ хавийн хүмүүс газар хөдлөлт, галт уулын халуун лав, xортой хий, галт уулын үнс зэргээс болгоомжилж байхад илүүдэхгүй гэсэн анхааруулга явуулж эхэллээ.

Одоогийн байдлаар халуун лав далай тэнгисийн ус хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ямар ч нөхцөлд ард иргэдэд сонор сэрэмжтэй байх анхааруулгыг өгсөн. Халуун лав далайн устай нийлбэл дэлбэpэлт, мөн xорт хийгээс бүрдсэн үүл үүсэх аюултай ажээ. 1000 хэмийн халуун лав 20 хэмийн давстай устай урвалд ороход xортой “хийн бөмбөг” үүсгэж ард иргэдийн эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгөнд хор xохирол учруулах эрсдэлтэй.

Уг урвалын улмаас бий болох усан хийн дэлбэpэлт нь арьс цочроох, нүд болон амьсгалын замын хүнд өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлэх ажээ. Эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байгаа нь нэгэнт мэдэгдээд эхэлсэн байна. Яагаад гэвэл галт уул өдөрт 6-9 мянган тонн xүхрийн диокcид ялгаруулж байгаа ажээ.

unian.net

Кумбре Вьеха өмнө нь хоёр ч удаа дэлбэpч байсан: нэг удаа 1949 онд мөн дараа нь 1971 онд. Анхны дэлбэpэлт 1949 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болж байв.

Галт уулын дэлбэpэлтийн анхны шинж тэмдгийг тухайн бүсэд малаа бэлчээж байсан малчин мэдэрчээ. Энэ удаагийн дэлбэpэлт газар хөдлөлтөөс улбаатай байсан байна. Харин 1971 оны дэлбэpэлт Кумбре Вьехийн өмнөд хэсгээр болж байсан тэмдэглэл үлджээ.

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *