Энэ бол хувь тавилан: Дунд сургуулийн дурлалт хосууд эцэг эх нь зөвшөөрөөгүйн улмаас салж байжээ. Гэвч тэд 22 жилийн дараа бие биенээ олж эцэст нь гэрлэсэн байна

0

Хелен 41 настай, Грэм 42 настай – тэд саяхан гэрлэцгээжээ. Тэд дунд сургуульд байхдаа буюу 15 настайдаа бие биедээ хайртай болцгоосон, гэхдээ эцэг эхээсээ болоод удаан хугацааны туршид хагацсан байсан юм. Амьдрал яаж ч эргэж болно. Бид бие биетэйгээ зүгээр ч нэг тохиолдлоор учирдаггүй байх гэдгийг энэ хоёрын түүх батлах шиг.

Хелен Маршал болон Грэм Ричардсон бие биедээ дурласан гэдгээ мэдмэгц тухайн үедээ үерхэж эхэлжээ. 9 сар үерхэж, сургуулийн үдэшлэгт цуг оролцсоны дараа Грэм Хеленд гэрлэх санал тавьжээ. Тэдний эцэг, эх хэтэрхий хүүхдээрээ байна гэж санаа зовон залууг коллежид явуулахаар шийджээ. Эцэг, эхтэйгээ санал зөрөлдсөн ч Грэм дийлэлгүй суралцахаар явав.

dailymail.co.uk

Тэд өөр өөр хотод амьдрах болсон тул захидал бичицгээж байсан ч хол зайны улмаас харилцаа нь тасарчээ. Тэр цагаас хойш тэд хувь хувийн амьдралаа ч xөөж, хүүхдүүдтэй ч болсон байна. Хелен 16 жил гэр бүл зохиосон бол Грэм гэрлээд 17 жил болжээ. Тэд хань ижилтэйгээ тохироогүй учраас салцгаасан байна. Яг энэ үед Хелен хотод Грэмийг санамсаргүй харсныхаа дараа түүнд захидал бичихээр шийджээ.

dailymail.co.uk

Бие биенээсээ хол байсан ч урт хугацаанд хайртай хүнээ сэтгэлдээ тээсээр, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхдөө ч алсаас сэмээрхэн харж л байжээ. Захидал солилцсоны дараа хайртай хосуудын сэтгэл дахин сэргэж хэдэн сарын дараа Грэм Хеленд гэрлэх санал дахин тавилаа – 15 жилийн өмнө өвдөглөн барьж байсан тэр л бөгжөө гарган ирж эхнэрээ болооч гэж гуйсан байна.

dailymail.co.uk

41 настай Хелен, 42 настай Грэм нар гэрлэж даруухан ёслол хийсэн юм. Тэд одоо Грэмийн амьдарч байсан гэр бүлийн фермер дээр аз жаргалтай амьдарцгааж байна. “Хелен – миний биеийн минь тал. Би интроверт, тэр – экстроверт, би түүнийхээ хажууд гэртээ байгаа юм шиг л аз жаргалтай байна. Бид бие биедээ үнэхээр хайртай, гэгээн хайрынхаа түүхийг ч бусадтай хуваалцах дуртай” гэж Грэм ярьжээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

Бүх аз жаргалтай дурлалт хосууддаа сайн сайхан бүхнийг хүсье.

7
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *