Танзанийн нэгэн уурхайчин эрд маш том аз тохиожээ. Тэрээр 3,4 сая долларын үнэ хүрэх асар том эрдэнийн чулуу олж саятан болсон байна

0

Санинью Лайзер амьдралаа ядуу зүдүү гэж боддоггүй нэгэн. Танзанийн оршин суугч тэрээр чамлахааргүй орлого авчрах хоёр мянган үхэртэй хүн. Гэхдээ түүнд итгэмээргүй аз гийжээ, нэг ёсондоо түүний амьдрал цоо шинэ түвшинд гарсан юм.

Залуу нийтдээ 15 кг жин татах хоёр ширхэг чулуу олжээ. Чухам энэ л хоёр чулуу түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. Мэдээж, жирийн чулуу биш гэдэг нь ойлгомжтой. Уг чулуугаар хийсэн гоёлыг Элизабет Тейлор зүүж байсан гэхээр танд нэг юм бодогдох биз ээ.

 

Шударгаар олсон мөнгө

Азтай залуу үнэт чулууг олоод хууль журмын дагуу үнэнчээр явжээ. Бусдыг бодвол 52 настай энэ эр үнэт чулуу олборлох албан ёсны лицензийг нь авсан байсан байна.

© Depositphotos

Лицензийг зохих ёсоор авахын тулд багагүй мөнгө зарсан нь мэдээж. Гэхдээ түүний олборлосон чулууны үнэ гарсан зардлыг нь өлхөн төлж чадна. Хоёр чулуу нь нийтдээ 7,74 тэрбум дотоодын валют болсон. Америк доллар руу хөрвүүлбэл 3,4 саяас багагүй болж байгаа юм. Энэ хоёр чулуу бас юугаараа гайхагдаж байна вэ гэвэл хэмжээгээрээ, урьд өмнө нь ийм том хэмжээний чулуу хэзээ ч олборлож байсангүй.

 

Түүний амьдралд ямар өөрчлөлт гарав?

Гоёмсог бас үнэтэй чулуу нь танзанит юм. Маш ховор олдворт тооцогддог, тиймдээ ч өндөр үнэтэй ажээ. Геологичдын үзэж байгаагаар, уг үнэт чулууны нөөц маш бага гэнэ. Хамгийн ихдээ 20 жилийн нөөцтэй ажээ. Танзанит чулуу нь Танзанийн зөвхөн хойд хэсэгт байрлах Аруша мужид л байдаг. Уг чулууг эхлээд сафиртай андуурдаг байсан нь бас нэгэн сонирхолтой баримт.

Саниньюгийн хувь тавилан түүнийг ивээсэн гэж хэлж болно. Тэрээр дөрвөн эхнэр, гучин хүүхдээ тэжээх үүрэгтэй нэгэн. Манай нийтлэлийн баатар боловсрол эзэмшээгүй. Гэхдээ хүүхдүүдээ эрдэм номтой болгоход юу ч хийхэд бэлэн. Тиймээс түүний хувьд энэхүү олз нь яг цагаа олсон юм.

 

 

Азтай эр зөвхөн өөрийн хүүхдүүдийн боловсролд анхаарал тавиад зогсохгүй мөн орон нутгийнхаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээ амлажээ.

 

Хийх ажил их байна!

Санинью хөрөнгө оруулалтаа зөвхөн боловсролын салбараар хязгаарлахгүй. Тэрээр худалдааны төв барихад хөрөнгө оруулахад бэлэн байна. Түүний олз эргэн тойрны бүх хүмүүсийг баярлуулахад хүргэжээ. Үнэндээ нэг үхрээ золионд гаргасан – нутаг орондоо томхон найр хийж таарсан.

Энэ бүх үйл явдал тус улсын ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Улсын тэргүүн түүнтэй утсаар ярьж залууд урмын үг хайрлажээ. Одоогийн ерөнхийлөгчийн хийж байгаа өөрчлөлтийн ачаар нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон юм.

Лайзер өөртөө хамгаалагч хөлслөх шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн орон нутагт гэмт хэргийн гаралт маш бага. Тиймээс өөртөө ямар нэгэн аюул занал учирна гэж огт бодохгүй байгаа ажээ. Коронавирусын цар тахал ч Танзанид хүчтэй дэлгэрээгүй нам жим өнгөрч байгаа.

“Titanic” киноны гол дүрийн бүсгүйн хүзүүнд танзанит шигтгээтэй зүүлт байдгийг та мэдэх үү?

6
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *