Ухаалаг бас анхаарал сайтай үзэгчдэд зориулж бүтээсэн кинон дээр гардаг 15 сонирхолтой, нууцлаг хэсгүүд

0

Чанартай кино үзэх болгонд л урьд нь огт анзаарч байгаагүй нэг шинэ зүйл олж хардаг. Үнэндээ, тэдгээр зүйл нь ихэд нууцлагдмал, магадгүй кино дэлгэцнээ гарснаас хойш хэдэн жилийн дараа ч анзаарч болно.

Киноны үнэнч шүтэн бишрэгчид ч анзаараагүй байж болох зарим нэг киноны нууц зүйлсийг танд танилцуулахаар бэлдлээ.

  • “Kill Bill” киноны О-Рен Ишии Сүйт бүсгүйтэй тулалдахаас өмнө түүнийг 5 минут ч тэсэж чадахгүй гэж хэлдэг. Хамгийн сонирхолтой нь уг тулаан яг 4 минут 59 секунд үргэлжилдэг юм.
© Kill Bill: Vol. 1 / Miramax Films
  • “Whiplash” (2014) киноны гол дүрийн баатар аугаа болох хүсэлдээ улам автдаг бөгөөд хүн төрөлхтнөөс тасарч эхэлдэг. Түүний энэхүү өөрчлөлтийг хувцсаар нь илэрхийлжээ. Киноны эхэнд залуугийн хувцас цагаан байсан бол төгсгөл гэхэд багш шигээ хар болж өөрчлөгджээ.
© Whiplash / Sony Classics
  • “Avatar” кинонд гарах том танхимын цонх яг л Америкийн далбааг санагдуулам. Далбааны од байх ёстой хэсгийг сайтар ажиглаж харвал 50-ын тоо үзэгдэнэ. Жинхэнэ далбаан дээр яг л энэ тооны од байдаг.
© Avatar / 20th Century Studios
  • “The Grand Budapest Hotel” киноны эхэнд Зеро өөртөө сахал зурдаг, мундаг болж харагдах гэж байгаа нь тэр. Киноны төгсгөлд залуу том болжээ, сахал нь ч өөрөө ургачихаж.
© The Grand Budapest Hotel / Searchlight Pictures
  • “American Psycho” киноны Патрик Бейтмен Rolex брэндийн цаг зүүдэг. Энэ тухай эх романд 26 удаа дурдагддаг юм, харин кинонд ганц ч удаа хэлдэггүй. Цаг үйлдвэрлэгчид сэтгэл зүйн өвчтэй амьтнаар өөрийн брэндийн нэрийг хэлүүлэхийг зүгээр л хүсээгүй бололтой.
© American Psycho / Lionsgate
  • “Star Wars: The Rise of Skywalker” (2019) киноны C-3PO андроид өвөг дээдсийн их наадам Пасаана гариг дээр 42 жил тутамд зохиогддог гэж хэлдэг. Киноны эхний анги яг 42 жилийн өмнө буюу 1977 онд гарсан.
© Star Wars: The Rise of Skywalker / Disney
  • “The Terminator” киноны эхний хэсэг дээр Сара Коннор нохойтой болсныг харж болно. Кайл Риз түүнд нохой терминаторыг ялгаж таньдаг гэж хэлснийг санаж байна уу?
© The Terminator / 20th Century Studios
  • “Thor” киноны алх элсэрхэг газар шигдсэн байдаг, эргэн тойрон байгаа элс нь яг л шилийг санагдуулам харагдана. Халуун хэмд байгаа элс үнэхээр шил болж хувирдаг ажээ.
© Thor / Marvel

 

 

  • “Blade Runner 2049” кинонд Харрисон Форд үнэхээр Райан Гослингийн нүүрийг цохидог. Анхааралтай үзэгч үүнийг тэдний нүүрний хувирлаар нь мэдэж болохоор байсан. Райан өөрийгөө цохиулна гэж огт төсөөлөөгүй, харин Харрисон хүн цохисондоо айгаад гараа барьж авдаг. Тэд хамтын ярилцлагаараа үүнийг үгүйсгээгүй. Зураг авалтын дараа Форд уучлалт гуйж Гослингийг бааранд урьжээ.
© Blade Runner 2049 / Warner Bros.
  • “The Shawshank Redemption” киноны Рэд (Red — «улаан»)-ээс түүнийг яагаад ингэж дуудах болсон тухай асуухад тэрээр хошигнож: “Ирланд хүн болохоор л тэгсэн байх даа?” гэж хариулдаг. Үнэндээ, Стивен Кингийн ном дээр шаргал үст ирланд хүн гэж гардаг юм.
© The Shawshank Redemption / Warner Bros.
  • “Devil’s Advocate” киноны дүр бүтээхэд Киану Ривз цагт 400 доллар авдаг байжээ. Энэ дүнг зүгээр ч нэг сонгоогүй юм: тооцоог 1 минутаар гаргавал 6,66 доллар гарна. Тэгэхээр хэнтэй харьцаж байгаагаа санаж яваг.
© Devil’s Advocate / Warner Bros.
  • “Seven” киноны Жон Доугийн нүүрийг 7 хэсэг хуваасан байдаг. Энэ хэсгийн харилцан яриа бараг 2 минут гаран үргэлжилнэ, гэхдээ л гол дүрийн баатар нүүрээ 7 хэсэг хуваагдсан байрлалаа хадгалсаар л.
© Seven / Warner Bros.
  • Сэмюэль Л.Жексоны бүтээсэн дүрүүдэд нил ягаан өнгө үе үе үзэгддэг. Энэ бол жүжигчний дуртай өнгө, заримдаа жүжигчин өөрөө энэ өнгийг дүрдээ ашиглахыг найруулагчаасаа гуйдаг ажээ.
© Black Snake Moan / Regency Movies, © Glass / Universal Studios, © Star Wars Episode II: Attack of the Clones / Disney
  • “Millennium Falcon” хөлөг онгоцны Чубаккагийн суудал Хана Сологийнхоос хамаагүй бохир харагддаг, энэ нь ч ямар нэгэн тайлбаргүйгээр үзэгч олонд ойлгомжтой биз ээ.
© Star Wars: The Last Jedi / Disney
  • “The Truman Show” киноны гол дүрийн баатрын хуримын бөгж нь түүнийг хянах нэмэлт камер юм.
© The Truman Show / Netflix

Энэ бүгдийг мэдснээс хойш та эдгээр киног дахин үзэхдээ өөрийн эрхгүй анзаарах болов уу. Та өөр бусад кинон дээрээс иймэрхүү нууц зүйл олж харж байсан уу?

14
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *