7-сарын зурхай: Мэлхий сар олон хүний амьдралд баяр хөөртэй мөчүүд тохиолдоно

3

Зуны дэлгэр сайхан цаг айлчлан ирсэн энэ үед хүн бүрийн сэтгэл санаа мандаж буй нар шиг гэрэл гэгээтэй, баяр хөөртэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ковид-19 вирусын халдвар голомтлогдож илрээгүй дэлхий дээрх цорын ганц улсын иргэн гэж бодохоор цаанаасаа сэтгэл хөдөлж байгаа биз? Сар бүрийн эхэнд уншигчиддаа хүргэдэг зурхайн мэдээллээ хүргэх цаг нэгэнт болжээ. Мэлхий сар зурхайн ордуудыг олон олон үйл явдлууд хүлээж байгаа бололтой.

Хонь

Гэр орон, гэр бүл болон хувийн аюулгүй байдалдаа анхаарал хандуул. Та өнөөдрийг хүртэлх хугацаанд ирээдүйн амжилт болон зорилгынхоо төлөө багагүй хуримтлал үүсгэжээ.

Одоо оюун ухаан болон сэтгэл санаагаа хөгжүүлэх цаг. Сэтгэл зүрх чинь ямар нэгэн зүйлд хэт их шаналж мэднэ.

Хайр дурлалын харилцааг илүү романтик байлгахын тулд асар их энергийг зарцуулах бололтой. Бусдад сэтгэл гаргах нь буруу зүйл биш ч, өөрийгөө хэзээ ч орхигдуулж болохгүй санаарай.

Энэ сар ч гэсэн олон нийттэй идэвхтэй харилцсан хэвээр байна. Зөвхөн өөрийг чинь гэдэг хүмүүст үнэтэй хором мөчөө зориул.

Ойрын хугацаанд танд хэн нэгэн өвөрмөц санал тавих болно. Энэ нь танд ямар нэгэн зүйл хийж бүтээх эрч хүч бэлэглэнэ.

Хэсэг бүлэг хүмүүс, найз нөхөд болон зорилго зорилтоос илүү эхлээд карьераа эхлүүлэх эсвэл цааш амжилттайгаар үргэлжлүүлэх болон олон нийтийн дунд нэр хүндээ өндөрт өргөхөд анхаараарай.

 

Үхэр

Өдөр бүрийг идэвхтэй өнгөрүүлнэ. Ярих, бичих болон сурч мэдэх чадварууддаа илүүтэй анхаар.

Эрдэм мэдлэгийн мөр хийх нь танд аливааг сурч, танин мэдэхэд ач тустай. Гэр бүлийнхэнтэйгээ сонирхолтой байдлаар цагийг өнгөрүүл.

Салбар салбарын хүмүүстэй тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцах шаардлага тулгарна. Хуучирсан сэдэв эргэн сөхөгдөж мэдэх юм. Гэр бүлийнхэнтэйгээ хэрүүл маргаан хийхээс болгоомжил.

Аз болоход энэ сар энерги тогтвортой байна. Гэртээ засвар хийх эсвэл шинэ тавилга худалдаж авахад энэ сар ээлтэй.

Санхүүгийн бололцоо, хамтын тохиролцоо болон хөрөнгө оруулалт таны хувьд асуудал учруулахгүй. Цэвэр агаарт гарч, байгалийн сайхныг мэдрээрэй.

Энэ сар ажил алба, гэрээ контракт, карьерынхаа араас биш, өөрийнхөө амар тайван байдал, баяр хөөрийн араас яваарай.

 

Ихэр

Санхүүгийн болон хувийн асуудлууд өөрчлөлтөд орно. Та урт хугацаанд эд баялаг, албан тушаал болон өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тэмцсээр ирсэн.

Гэхдээ танд юу хамгийн чухал вэ гэдгийг бодож үз. Өдөр тутамдаа маш олон хүнтэй харилцах шаардлага гарч ирнэ.

Бусадтай чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцох нь таны унаган авьяас. Амьдралын хэмнэл харьцангуй хурдасна. Бусдад хэлэх үгэндээ анхаар. Үгийг өөрийнхөө эсрэг зэвсэг болгон ашиглахаас болгоомжил.

Өөрийнхөө юу хүсээд байгааг дотор хүнээсээ сайн асуугаарай. Хэрэв хариултыг нь олж чадах юм бол ирэх сард хүсэл чинь биелнэ.

Сэтгэл санаа болон санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч, таны хэр их баяр хөөртэй байх чинь шийдэгдэнэ.

 

Мэлхий

Уян зөөлөн, анхаарал халамжтай, сайхан сэтгэлтэй Мэлхийнүүдэд төрсөн өдрийн мэнд хүргэе. Өөрийн сул дорой байдлаа өөрчлөхийн тулд энэ сар өөрийгөө хөгжүүлэх нь чухал.

Найз нөхөд болон хайр дурлалын харилцаанд сарын хоёр дахь 7 хоногт асуудал үүсэж мэдэхээр байна. Материаллаг, оюун санааны болон сэтгэл санааны асуудлуудад нухацтай ханд.

Ирээдүйн хөрөнгө оруулалт эсвэл үл хөдлөхтэй холбоотой гэрээ хэлцэл хийгдэх магадлалтай. Хайртай хүндээ анхаарал халамж тавихаа орхигдуулж хэрхэвч болохгүй.

Бусдад тусламжийн гараа сунгаж, сайн үйл хийхэд тохиромжтой. Сэтгэлийн хөөрлөөр худалдан авалт хийж, зарлага гаргахаас болгоомжил. Мөн бусдын ятгалгад орохоос сэрэмжлээрэй.

Сарын сүүлээр та сэтгэл догдлуулсан гайхалтай мэдээг хүлээн авах болно.

 

Арслан

Өтгөн мананд төөрчихсөн юм шиг санагдаж байна уу? Тэгвэл бүү санаа зов. Энэ сар нар мандаж, тэнгэр цэлмэнэ.

Маш олон хүнтэй харилцах учраас энергиэ зөв зарцуулж, нөөх хэрэгтэй.

Удаан хугацаанд хүлээсэн хүсэл чинь биелж мэднэ. Гэхдээ амжилтад хүрэх үедээ бусдад онгирч болохгүй. Эс бөгөөс амжилт чинь тэр даруйдаа салхинд хийсэн одно.

Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхөд нэн тохиромжтой цаг үе. Олон төрлийн арга хэмжээнд уригдах магадлалтай байна. Эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд сарын турш байх бололтой.

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөртөө хайрлаж дурла. Ингэж байж өдөр бүрийн өглөөг инээмсэглэж угтана.

Найз нөхдийн харилцаа, хайр дурлалын романсаас шалтгаалж, ажил мэргэжил болон эрүүл мэнд чинь ямар байх нь шийдэгдэх нь ээ.

 

Охин

Туршлага, нарийн тооцоолол болон чин хүсэл эрмэлзэл – эдгээр зүйлс таны нэр хүндийг хамт олон дунд чинь өсгөж, зорилгодоо хүрэх амбицыг чинь хурцалж өгнө.

Араас чинь гүйх хүн энэ сар олон байх болно. Та өөрийг чинь өөрийн болгох эрхтэй хүнд сэтгэл зүрхээ нээх хэрэгтэй. Тийм хүн байхгүй бол ганцаараа явсан нь хамаагүй дээр сонголт. Алсын хараатай амьдрахад одооноос суралц.

Бясалгал хийснээр оюун санаагаа улам тэлж, аливааг харах өнцөг чинь гэрэл гэгээтэй болно.

Хэлэх ёстой үгийг сонсох ёстой хүнд нь заавал хэл. Дотроо хадгалсан үг хожим нь танд өөрт чинь бэрхшээл авчирч мэдэх юм.

Бизнесийн салбар болон хувийн амьдралд чинь томоохон дэвшил гарах төлөвтэй байна. Хайр дурлалын романсаас болж бусад эрхэм нандин, үнэт зүйлсээ үгүй хийхээс болгоомжил.

 

 

Жинлүүр

Өмнөх сарууд таны хувьд баяр хөөрөөр дүүрэн, аз хиймориор арвин байсан.

Харин энэ сарын хувьд нөхцөл байдал хараахан тийм биш байх бололтой. Олон сорилтууд, асуултууд таныг отож байгааг сануулъя.

Хүмүүстэй харилцахдаа хамгийн оновчтой үгсийг ашигла. Зөв цагт, зөв үг хэлж чадвал, хамт олон дундах нэр хүнд чинь огцом өснө.

Зорилгодоо хүрэх гэж байна гэх нэрийдлээр хэтэрхий бүү туйлширч, амбицла.

9 сар хүртэл эрүүл мэндийн хувьд ноцтой зөрчил илрэхгүй. Гэр бүл болон өөртөө цаг зарцуул. Болзох төлөвлөгөөтэй байгаа бол романтик сэтгэлгээгээ хажуу дахь хүндээ мэдрүүлээрэй.

 

Хилэнц

Энэ сар өөрийгөө хөгжүүлэхэд анхаар. Нэн ялангуяа дотоод мэдрэмж, бодол санаагаа цэгцэлж, дасгал хөдөлгөөн, бясалгал зэргээр эрч хүчээ нөхөж аваарай. Шинэ зүйл сурч мэдэхэд тохиромжтой цаг үе. Үр дүнд нь ирээдүйн карьерт чинь нөлөөлнө.

Амьдралын утга учир юу юм бэ гэх асуултын хариултыг олох гэж хичээхээ яг одооноос зогсоо. Оронд нь цэвэр агаарт аялж, ертөнцийг үзэх үзлээ бага ч болов өөрчлөөд үзээрэй.

Ирээдүйн карьераа одооноос төлөвлө. Жижиг зүйлсэд ач холбогдол өгөх хэрэггүй.

Бусад хүний өөрт чинь хандаж хэлж буй үгс, гомдоллож буй сэтгэлийг нь сонсоорой. Эс бөгөөс та ирээдүйд ганцаараа гэлдэрч явахыг үгүйсгэхгүй.

Гэр бүлийнхэнтэйгээ хэрэлдэж, маргалдахаас сэрэмжлээрэй.

 

Нум

Энэ сар таны амьдрал адал явдал, сонин хачин зүйлсээр дүүрэн байх нь. Өөрийгөө ямар их нөөц бололцоотой нэгэн бэ гэдгээ олж мэдэхээс гадна бусад хүнд та хэр зэрэг хүчтэй нөлөө үзүүлдэг болохоо ойлгоно.

Авьяас чадвараа хөгжүүлэх, нээх зорилгоор ямар нэгэн сургалтад суувал, үр өгөөжөө төд удалгүй өгнө. Өөртөө итгэх итгэлийг олж авна.

Найз нөхөд болон хайр дурлалын харилцаа тогтвортой байна. Зарим Нумууд гэрлэх шийдвэр гаргаж ч мэдэх юм. Хууль ёсны дагуу бизнес эрхэлж эхэлбэл, ирээдүйд ашиг орлоготой байх боломжтой.

Аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол алс хол явсны хэрэггүй. Ойрхон цэвэр агаарт гарсан ч гэсэн танд алжаал ядаргаагаа тайлах боломжийг олгоно.

 

Матар

Найз нөхөд болон хайр дурлалын харилцаандаа илүүтэй анхаар. Бусдад сэтгэл гаргалаа гээд эргээд хариу нэхэх шаардлагагүй. Сэтгэлээсээ туслах болон хожим хойно хариу нэхэх сэдлээр тусламжийн гараа сунгах хоорондоо ялгаатай гэдгийг ойлго.

Далд нуугдаж байсан авьяас чадвар чинь гэнэт ил болж мэднэ. Юу ч тохиолдсон бай, өөртөө итгэх итгэлээ бүү гээгээрэй.

Судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэхэд маш тохиромжтой сар. Ажлын салбар дээр хамт олонтойгоо эерэг, халуун дулаан харилцаатай байна.

Идэж ууж байгаа зүйлсдээ ач холбогдол өгөхгүй бол хөнгөхөн өвдөж мэдэх талтай. Гэнэтийн сорилтод бүдрэхээс сэрэмжил.

7-р сар Матруудад олон асуултын хариултыг өгөх, нэлээдгүй зүйлсийг ойлгож ухааруулах болно.

 

Хумх

Өдөр тутмын ажил мэргэжилдээ онцгойлон анхаар. Өөрийгөө ажлын мангас гэж бодож байгаа бол эндүүрч байна. Одоо ч гэсэн сурч мэдэх зүйл олон байгааг бүү мартаарай. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарал хандуулахаа сулруулж болохгүй.

Найз нөхөд болон хайр дурлалын харилцаанд шинэ зүйлийг өөрөө бодож олж, санаачлах хэрэгтэй. Хүмүүс яаж сэтгэл гаргана, түүнийх нь хариуг эргүүлээд барих нь ухаантай хүний шинж биш.

Энэ сарыг зугаацаж, хөгжилдөж өнгөрүүлэх бололтой. Магадгүй шинэ хайр дурлалын романс үүсгэхийг ч үгүйсгэхгүй.

Бусдад онцгүй зан гаргах, тааламжгүй сэтгэгдэл үлдээх, уурлах, нуруугаа аль болох харуулахгүй байхыг хичээгээрэй.

Тэмцэх, ялан дийлэх зайлшгүй шаардлагатай сорилтууд өмнө чинь хэд хэдэн удаа тулгарч мэднэ.

 

Загас

Зуны улирлыг та романтик, илүү бүтээлч бас баяр хөөртэйгөөр өнгөрөөх болно.

Бүтээлч сэтгэхүйгээ улам хөгжүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлээрэй. Өөрийгөө голж шилэх хэрэггүй. Таны оршин байгаа чинь хамгийн том бэлэг.

Ажлын талбар дээр бусадтай үл ойлголцох асуудал гарч ирж мэднэ. Өдөр тутмын амьдралын хэмнэл бага зэрэг хурдсах хандлагатай байна.

Эрүүл мэнддээ анхаарахад гэмгүй. Дарга, дээд албан тушаалтантайгаа ам зөрөхөөс болгоомжил. Ажилтай үлдэх эсэх асуудал яригдах хүртэл нөхцөл байдал даамжрах эрсдэлтэй.

Дасгал хөдөлгөөн хийж эхэлбэл ач тусаа өгнө. Гэр бүлийн уур амьсгал таатай, найрсаг хэвээрээ байна.

Зорилгынхоо араас тууштай тэмцэх юм бол ойрын хугацаанд бодит амьдрал дээр биеллээ олоход ойрхон байгааг дуулгая.

18
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

34 Сэтгэгдэл

  1. Bayarllaa

  2. Amjilt Horloo

    Amjilt Horloo

    2020/07/02 at 07:04

    Az az

  3. Chuka Shuurai

    Chuka Shuurai

    2020/07/02 at 07:39

    Баярлалаа

  4. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/02 at 07:46

    🌷

  5. Ganaa Gantsetseg

    Ganaa Gantsetseg

    2020/07/02 at 08:55

    🥰

  6. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2020/07/02 at 09:27

    👍😊👍

  7. Ariunsanaa Boir

    Ariunsanaa Boir

    2020/07/02 at 09:37

  8. Solongo Solongo

    Solongo Solongo

    2020/07/02 at 09:42

  9. Номинзаяа Б.

    Номинзаяа Б.

    2020/07/02 at 10:38

    Баяраа Баяртуяа eejee eeejee hhe

  10. Заяагын Хайр

    Заяагын Хайр

    2020/07/02 at 11:00

    Brilliant Eza

  11. Duurenjargal Byambasuren

    Duurenjargal Byambasuren

    2020/07/02 at 11:13

    Баярлалах

  12. Amartaivan Jigjidsuren

    Amartaivan Jigjidsuren

    2020/07/02 at 11:28

  13. Eegii Eegii

    Eegii Eegii

    2020/07/02 at 11:32

    Bayrlaa

  14. Dulmaa Dulmaa

    Dulmaa Dulmaa

    2020/07/02 at 11:49

  15. Munkhuu Say

    Munkhuu Say

    2020/07/02 at 12:54

    lol

  16. Chuluunbaatar OyunErdene

    Chuluunbaatar OyunErdene

    2020/07/02 at 13:22

    аз аз

  17. Сүхийн Цэнгэлмаа

    Сүхийн Цэнгэлмаа

    2020/07/02 at 13:24

    , bayrlalaa sain sar baih boltugai hurai hurai

  18. Herlen Pvrewdawaa

    Herlen Pvrewdawaa

    2020/07/02 at 15:01

    Хурай хурай

  19. Lvndeg Dawaasvren

    Lvndeg Dawaasvren

    2020/07/02 at 20:32

  20. Лээв Й

    Лээв Й'

    2020/07/02 at 22:26

    Naadam boloh gj bga yum chin arggu2 😂😂😅

  21. Т. Биндэръяа

    Т. Биндэръяа

    2020/07/02 at 22:55

  22. D Ganchimeg D Ganchimeg

    D Ganchimeg D Ganchimeg

    2020/07/03 at 00:24

    аз аз аз хурай хурай хурай

  23. Bek Tuk

    Bek Tuk

    2020/07/03 at 00:46

    Az az az

  24. Уатхан Билдхан

    Уатхан Билдхан

    2020/07/03 at 03:52

    Az az

  25. Lhawga Lhawga

    Lhawga Lhawga

    2020/07/03 at 05:57

    Az az

  26. Horolgaraw Erdenebileg

    Horolgaraw Erdenebileg

    2020/07/03 at 10:24

    Az az az

  27. Эо Энхотгон

    Эо Энхотгон

    2020/07/03 at 10:41

    Erhes Erhes

  28. Minatozaki Mishel

    Minatozaki Mishel

    2020/07/03 at 11:35

    Энх Уянга nas yvad c teru iim um ix uzdg boljde hahahaha

  29. Bayrmaa Luwsannamjil

    Bayrmaa Luwsannamjil

    2020/07/03 at 12:41

  30. 'Энх Жин'

    2020/07/03 at 19:05

    Az az az. Aziin tenger iweeg

  31. Аz az az

  32. Tudevbaatar Unurjargal

    Tudevbaatar Unurjargal

    2020/07/03 at 21:07

    Azazaz

  33. Puujee Puujee

    Puujee Puujee

    2020/07/03 at 23:24

    Аз аз аз

  34. Ulziibat Khongortsetseg

    Ulziibat Khongortsetseg

    2020/07/04 at 08:24

    Woow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *