Дөнгөж 7-хон настай хэрнээ 80 кг жингээр хүндийг өргөлт хийдэг дэлхийн хамгийн хүчтэй охин

0
  • Рори ван Ульфт хэмээх Канад охин “Дэлхийн хамгийн хүчтэй охин” хэмээн өргөмжлөгдөөд байна.
  • Дөнгөж 7 настай тэрээр 80 кг жингээр өргөлт хийж хүндийг өргөлтийн спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээжээ.
  • Түүний аав Каван хэлэхдээ, “Тэр магадгүй дэлхийн түүхэн дэх хамгийн хүчтэй 7 настан байх” хэмээжээ.

Рори ван Ульфт өөрийн үе тэнгийн найзуудаасаа ялгаатай нь аль хэдийнээ дэлхийн спортын түүхэнд нэрээ үлдээсэн тамирчин болж чаджээ. Олон хүмүүс түүнийг дэлхийн хамгийн хүчтэй охин хэмээн нэрийддэг. Энэ нь ч үнэний ортой бөгөөд Рори охин АНУ-ын Хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээний -11, -13 насны 30 килограммын ангилалд түрүүлээд байгаа ажээ.

Канадын Оттава хотод амьдардаг, ердөө 122 см өндөртэй энэ охин огцом өргөлтөөр 32 кг, түлхэлттэй өргөлтөөр 42 кг, мөрнөөс 61 кг, үндсэн өргөлтөөр 80 кг жинг өргөжээ.

 

Түүний аав Каван охиных нь аюулгүй байдал нэн тэргүүний асуудал хэмээн авч үздэг

Тэрээр хэлэхдээ, “Мэдээж хэрэг охины минь аюулгүй байдал хэн бүхний хувьд хамгийн чухал асуудал. Тэр энэ спортоор хичээллэхдээ маш болгоомжтой бөгөөд зөв техниктэйгээр бэлтгэл хийдэг. Түүний амжилтыг дүгнэж үзвэл тэр энэ дэлхийн хамгийн хүчтэй 7 настай охин төдий бус, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчтэй 7 настан гэж хэлмээр байна” хэмээжээ.

Хүндийг өргөлтийн спортоор хичээллэхийн зэрэгцээ Рори гимнастикаар хичээллэх тун дуртай гэнэ. Хамгийн сонирхолтой нь Рори охин хүндийг өргөлтөөр долоо хоногт 4 цагийн бэлтгэл хийдэг бол гимнастикаар хамгийн багадаа долоо хоногт 9 цагийн бэлтгэл хийдэг ажээ.

“Би хүндийг өргөлтөөс илүү гимнастикаар хичээллэх сонирхолтой. Яагаад гэвэл гимнастикаар хичээллэх үед хүнд зүйлсийг толгойноосоо дээш гаргаж өргөх шаардлага байдаггүй. Би мэдээж хүчтэй байх дуртай. Хэр их хүчтэй байна, төдий чинээ бүх зүйлсэд амжилттай байх боломж нээгддэг” хэмээн бяцхан охин ярьжээ.

Рори мөн өнгөрсөн жил Диснейленд явах үедээ авсан наадаг шивээсэндээ тун дуртай гэнэ. Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Би шивээсэнд маш дуртай болохоор тэднийг наачихдаг юм. Надад шивээстэй байх гоё юм шиг санагддаг” хэмээжээ.

 

Ийнхүү Рори охины хүндийг өргөлтийн бичлэгийг уншигч танд үлдээж байна

14
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Цогоо Баяраа

    Цогоо Баяраа

    2021/01/14 at 18:11

    Um mani badinihum 🙏🙏🙏🙏

  2. Sosorburam Togtokhbaatar

    Sosorburam Togtokhbaatar

    2021/01/14 at 18:13

    aimr2 shiweeesteim be

  3. Tumen Sonom

    Tumen Sonom

    2021/01/14 at 18:28

    Ид өсөх насан дээрээ өргөөд намхан л болно

  4. Osko Tsedenbaljir

    Osko Tsedenbaljir

    2021/01/14 at 18:37

    Болдог юмуу хүүхэд ид өсөх насанд нь

  5. Gundegmaa Purev

    Gundegmaa Purev

    2021/01/14 at 18:47

    Yu bodoj yvdag etseg eh ve 😩

  6. Ami Ami

    Ami Ami

    2021/01/14 at 18:54

    WoooW

  7. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2021/01/14 at 18:55

    Эцэг эх нь гэж дүүрчихсэн тэнэгүүд биз ээ!!

  8. Гэрэлээ Гэрэл

    Гэрэлээ Гэрэл

    2021/01/14 at 19:15

    Sosorburam Togtokhbaatar naadag shiwees gej bnaa

  9. Temka Temka

    Temka Temka

    2021/01/14 at 20:19

    Why shivees

  10. Batbayar Ulziisaikhan

    Batbayar Ulziisaikhan

    2021/01/14 at 20:25

    Гол нь хүүхдүүд чинь үүнийг даган дуурайж гэмтчихвий.

  11. Munkhtseren Ulzii

    Munkhtseren Ulzii

    2021/01/14 at 20:28

    Demii de.

  12. Dulguun Ulaankhuu

    Dulguun Ulaankhuu

    2021/01/14 at 21:34

    5 pound ?? Том диск нь хуванцар байна😑😑😑

  13. Erdembilegt Erdenesaikhan

    Erdembilegt Erdenesaikhan

    2021/01/14 at 22:42

    usult ni zogston

  14. Namsraijav Narmandah

    Namsraijav Narmandah

    2021/01/14 at 23:10

    Өсөлтгүй намхан булчинлаг болох бхаа

  15. Namsraijav Narmandah

    Namsraijav Narmandah

    2021/01/14 at 23:11

    Цогоо Баяраа үхүүлчихэж бгамуу кк

  16. Цогоо Баяраа

    Цогоо Баяраа

    2021/01/14 at 23:21

    Namsraijav Narmandah ugui eee bi arai gej 30 urgudug yumaa

  17. Namsraijav Narmandah

    Namsraijav Narmandah

    2021/01/14 at 23:25

    Цогоо Баяраа ум ма ни бад ми хум өнгөрсөн хүнд хэлдэг маани л даа.

  18. Batbayar Dalkhaa

    Batbayar Dalkhaa

    2021/01/15 at 00:08

    Хайран хүүхэд нас, хайран өсөлт. Арилсан дотортой новшнууд вэ.

  19. Magi Cegi

    Magi Cegi

    2021/01/15 at 00:32

    Хүүхдииг хүүхдээр нь блгавал утагагүй юм

  20. Эр хүн 👍🏻

  21. Zaya Sisi

    Zaya Sisi

    2021/01/15 at 20:59

    Boloh l uym bh daa

  22. Буянхишиг Б.

    Буянхишиг Б.

    2021/01/16 at 12:00

    Муундаг юум

  23. Anar Erdene

    Anar Erdene

    2021/01/17 at 00:50

    Shiweeste huchte ohin.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *