
90-ээд оны үеийн дуу хөгжмийн салбар бой-бэндүүдээр шуугиулж байлаа. Романтик бүжиг дэглэж, цээл хоолойгоор хайрын дуу дуулах орь насны, царайлаг залуус олон сая охидын зүрх сэтгэлийг эзэмдэж байв. Гэхдээ цөөн хэд нь л жинхэнэ амжилтад хүрч одоо хүртэл нэр хүндээ гээлгүй алдартай хэвээр байна.
Тухайн үед алдартай байсан хөвгүүдийн хамтлагийн гишүүд одоо ямар харагдаж байгааг сонирхож үзсэн юм. Тэд саяхан л дэлхий дахинаа хэдэн сая шүтэн бишрэгчтэй байсан шиг санагдана.
Backstreet Boys

Хаа нэгтээ, хэн нэгэн “бой-бэнд” гэж хэлэх л юм бол хамгийн түрүүнд Backstreet Boys гэдэг нэр санаанд орж ирнэ. “Арын гудамжны хөвгүүд” (хамтлагийн нэрийг орчуулж болох нэгэн хувилбар) дуу хөгжмийн гараагаа 1993 оноос эхлүүлж хэдхэн жилийн дотор дэлхий дахиныг бaйлдан дагуулсан юм. Тэдний “I Want It That Way” болон “Everybody” зэрэг дууг одоо болтол сонссоор л байна.
Ник Картер

Хауи Дороу

Эй Жей Маклин

Брайан Литтрелл

Кевин Ричардсон

’N Sync

1995 онд таван хөвгүүн нэгдэж нэрсийнхээ сүүлийн үсгүүдээр хамтлагаа нэрлэжээ. Амжилт, хит-дуунуудын эзэд болохын тулд ’N Sync-ийн гишүүд 4 жил уйгагүй хөдөлмөрлөжээ. Тэдний өрсөлдөгч болох Backstreet Boys хамтлагийн продюсер хамтран ажиллах болсон цагаас хойш тэд оргил өөд явсан юм. Хамтлагийн гоцлол дуучин гэж хэлж болох Жастин Тимберлейк бусдаасаа илүү алдарших хувь заяатай нэгэн байжээ. Гоцлол дуу төдийгүй кино салбарт ч амжилттай явна.
Жастин Тимберлейк

Жейси Шазе

Лэнс Басс

Жои Фатон

Крис Киркпатрик

Boyzone

Ирланд гаралтай хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг Boyzone 1996 онд өрсөлдөгч хамтлаг болох Take That анхны удаа тарсны дараа амжилт олж жагсаалтыг тэргүүлэх болсон. Гол дуучин Ронан Китинг хамтлагийг орхисны дараа хамтлаг тарж бутарсан, гэхдээ бусад алдартай хөвгүүдийн хамтлагийн адил дахин нэгдэж чадсан юм.
- Boyzone хамтлагийн дуучин Стивен Гейтли 2009 онд өөд болжээ.
Ронан Китинг

Мики Грэм

Кит Даффи

Шейн Линч

Take That

Take That хамтлаг 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үед The Beatles-ээс хойших британийн хамгийн алдартай хамтлагт тооцогдож байлаа. Энэ хамтлаг дэлхий дахинд Гэри Барлоу, Робби Уильямс нарыг танилцуулжээ Тэд Take That хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж, хамтлаг тарсны дараа гоцлол дуугаар үргэлжлүүлэн ажиллажээ.
- Take That хамтлагийн гишүүн Жейсон Оранж 2014 онд хамтлагийг эргэлт буцалтгүй орхисон бөгөөд тэр цагаас хойш олон нийтийн өмнө гаралгүй, жирийн амьдралаар амьдрах болсон.
Гэри Барлоу

Марк Оуэн

Ховард Дональд

Робби Уильямс

Таны бодлоор эдгээр бой-бэндүүдийн гишүүдээс хэн нь нас ахих тусам улам сайхан болж өөрчлөгдсөн байна?








Savka Mirkhaan
2022/03/10 at 23:28
Shal dotsoguud bolson bnaa