5 минутын йог нь бамбай булчирхайн дааврын ялгаруулалтыг сэргээнэ

4

Орчин үед йогоор хичээллэх нь их болжээ. Хэдийгээр үнэтэй боловч йогоор хичээллэх нь таны стрессийг багасгаж сайн нөлөө үзүүлдэг.

Гэхдээ заавал йогийн үнэтэй хичээлд суралцах биш гэртээ хийж дээрх үр ашгийг хүртэж болно.

Биеийн ач холбогдлоос гадна йог нь хүний сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг байна.

Эрдэмтэд йогийн биеийн болон сэтгэл санааны нөлөөг судалсаар байгаа боловч яг таг хариулт өгч чадахгүй хэвээр л байна. Олон судалгаагаар йог нь таны сэтгэцийн байдалд сайнаар нөлөөлнө гэх боловч нөгөө хэсэг нь йог нь таны бамбай булчирхайн үйл ажиллагааг л сэргээнэ гэдэг.

Бамбай булчирхай нь бидний биеийн хамгийн чухал булчирхайн нэг бөгөөд маш олон төрлийн үүрэг гүйцэтгэнэ. Тэрээр бидний биеийн бусад эрхтэнтэй нягт холбогдох ба дархлааны системд их нөлөөтэй. Мөн биеийн халуун дулааныг тохируулах бөгөөд энэ нь биднийг стресст орох зэргээс хамгаалдаг байна.

Биед байх хортой бодисууд энэ булчирхайн үйл ажиллагааг муутгаж байдаг. Тиймээс энэ булчирхайг эмчлэхийн тулд янз бүрийн эм тариа хэрэглэхээ больж бамбай булчирхайн үйл ажиллагааг сэргээх, биеийн байдлыг сайжруулах йогийн дасгалыг хийж байгаарай.

Шилдэг хоёр техникийг танилцуулъя:

Сарванга Асана

Энэ нь “бүх л бие” гэсэн утгатай үг юм. Энэхүү йогийн байрлал нь маш их үр дүнтэй бөгөөд цусны эргэлт сайжруулж, бамбай булчирхайн үйл ажиллагааг сэргээнэ.

Та нугарсан хэлбэрт байх учир хоолой болон мэдрэлийн системд даралт ирж цусны эргэлт сайжран, бамбай булчирхай идэвхжин, биеийн ерөнхий байдал сайжирна.

Та дээш харж хэвтээд хөлөө тааз өөд өргөнө. Гуяа өргөх үедээ гараа нурууны доод хэсэгт байрлуулна. Яаралгүй өргөх ба нуруугаа тохойгоороо түшиж болно.

Энэ үед бамбай булчирхай эрүүнд тулдаг. Биеэ аль болох цэх байлгаарай. Урт амьсгаа авахаа мартаж болохгүй.

Матья Асан

“Усанд сэлэх загас” хэмээн орчуулж болох энэ йогийн байрлал нь таны бамбай булчирхайд маш сайн дасгал юм. Ганцхан бамбай булчирхай биш төв мэдрэлийн системд ч сайн нөлөө үзүүлнэ. Та хөлөө зөрүүлэн нугалж дээш харан хэвтэх ба удвал цэцгийн байрлалд шилжинэ.

Нуруугаа шалнаас хөндийрүүлж толгойн дээд хэсгийг шаланд тулгаж гүүр адил хэлбэрт орно.

Эх сурвалж:

http://www.healthy-holistic-living.com/yoga-poses-for-thyroid.html

http://www.artofliving.org/in-en/yoga/health-and-wellness/cure-thyroid-with-yoga

7
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Н. Насаа

    Н. Насаа

    2018/05/12 at 12:19

    Б. Хандмаа

  2. Suvdaa Ganbaatar

    Suvdaa Ganbaatar

    2018/05/12 at 15:31

    Ganaa Dorjoo

  3. Uugan Dagva

    Uugan Dagva

    2018/05/12 at 17:26

    Ariunzaya Dagvasumberel

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *