2016 онд заавал үзэх шинэ кинонууд

0

Энэ онд бидний үзэх киноны сонголт арвин байх бололтой: хүүхэлдэйн киноны үргэлжлэл ангиудаас авахуулаад ихээхэн хүлээлт үүсгээд буй кинонууд ар араасаа цуварсаар л байна.

Kung Fu Panda 3

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 10

Хэзээ: 1-р сарын 28-наас

По өөрийн төрсөн эцгээ олсноос хойш тэд төрсөн тосгон руугаа явцгаадаг. Гэвч түүнийг тайван амьдрал тэнд ч бас угтсангүй. Кай хэмээх хорон муу санаат Хятадын бүх кун-фу мастеруудыг устгана. По-гийн өмнө шийдвэрлэх том зүйл бий: тосгоны бүх ахан дүүсээ кун-фу пандагийн эгнээнд элсүүлэх ажил.

Deadpool

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 1

Хэзээ: 2-р сарын 11-нээс

Зэр зэвсэг үйлдвэрлэдэг Х хэмээх нэгэн газар хорт хавдартай Уэйд Уилсонд туршилтын туулай болох санал тавина. Уилсон итгэмээргүй хүчтэй болж өвчнөөсөө ангижрахаас гадна, хамгийн гол нь өөрийн хувь тавиланг өөрчлөх чадалтай болжээ. Гэсэн хэдий ч түүний биед маш аймшигтай өөрчлөлтүүд гарна: эд эс нь байнга өөрчлөгдөж оюун санааны хувьд улам л тогтворгүй болно.

The Divergent Series: Allegiant

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 2

Хэзээ: 3-р сарын 10-наас

Трис, Фор хоёр хотыг орхин явж ханын цаана гарч чаджээ. Тэд аюул нүүрлэсэн тулааны халуун цэг дээр очно. Тэдний хувьд үнэн мөнийг хурдан олж хэнд итгэж, хэний талд байлдахаа шийдэх сонголт тулгарчээ.

The Jungle Book

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 3

Хэзээ: 4-р сарын 7-ноос

“Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны бүтээгчдээс бас нэгэн бэлэг барьж байна. Адал явдлаар дүүрэн уг бүтээл: өнчин хүү ширэнгэн ойд ганцаараа чоно, баавгай, хар ирвэсний дунд амьдарна.

Captain America: Civil War

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 4

Хэзээ: 5-р сарын 5-наас

Засгийн газар хүн болгоныг удирдаж хүмүүсээр засгийн газрын төлөө юу ч хийлгэж чаддаг болжээ. Стив Рожерс энэхүү шинэ дэглэмийн эсрэг босох бол Тони Старк эсрэгээр хуулийг дагана. Энэ саналын зөрчилдөөн нэгэн багийн харилцаанд ан цав суулгаж иргэний дайн гарахад нөлөөлөх болов уу.

Now You See Me 2

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 5

Хэзээ: 6-р сарын 9-нөөс

Дэлхийн шилдэг илбэчид дахин нэгджээ. Тэдний илбэ ч улам сайжрахаас гадна өмнөх дайснаас илүү хүчтэй дайсан гарч ирсэн байна. Илбэчдийн нэр хүндийг унагаах ажиллагаа хаанаас ч юм явагдаж байгааг мэдэн тэд нэр хүндээ алдахгүйн тулд дайсантайгаа тэмцэнэ.

Independence Day: Resurgence

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 6

Хэзээ: 6-р сарын 23-наас

Харь гаригийн технологийг ашиглан манай гаригийнхан дэлхийгээ хамгаалах шинэ программтай болж чаджээ. Харамсалтай нь цэнхэр бөмбөлгийг хамгаалах төгс программ гэж байхгүй бололтой, ялангуяа харь гаригийн дэвшилтэт зэвсгээс зөвхөн баатарлаг хүмүүсийн эр зориг л аварч чадна.

Ice Age: Collision Course

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 7

Хэзээ: 7-р сарын 14-нөөс

Скрэт задгай сансарт орхигдож тэндээ амьдрахаас өөр аргагүйд хүрнэ. Дэлхийд аюул нүүрлэхэд Сид, Мэни, Диего нар орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болжээ. Тэд шинэ газар нээж дасахаас өөр аргагүй болно.

The Secret Life of Pets

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 8

Хэзээ: 8-р сарын 18-наас

Дюк нэртэй шинэ гэрийн тэжээвэр амьтантай боллоо хэмээн Макс хочит терьер эзэндээ багахан гомдоно. Амьтдын хооронд өрсөлдөөн явагдсаар л, харин тэднийг нийтийн нэгэн дайсан нэгтгэж орхижээ – Цасхан хочит туулай. Цасхан хаягдмал амьтдын арми бий болгож аз жаргалтай гэрийн амьтад болон тэдний эздээс өшөө авах дайн эхлүүлнэ.

Fantastic Beasts and Where to Find Them

Заавал үзэх хэрэгтэй 2016 оны шинэ кинонууд 9

Хэзээ: 10-р сарын 17-ноос

“Нэгэн жаалхүүгийн амьд үлдсэн” түүх дууслаа гэж гонсойсон хүмүүс багагүй байсан болов уу, харин Жоан Роулин бас нэгэн бэлэг бэлджээ. Шинэ ид шидэд умбах энэ түүх зохиолч Ньютоны адал явдлаар дүүрэн. Энэ үйл явдал 70 жилийн өмнө болох бөгөөд Харри Поттер түүний номыг хичээл дээрээ уншина.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ц. Нармандах

    Ц. Нармандах

    2016/01/29 at 14:53

    hamgiin gol kino alga bnshd batman v superman dawn of justice

  2. Зочин

    2016/01/29 at 15:55

    warcraft alga suicide squad alga..

  3. hb

    2016/01/30 at 00:33

    The incredibles 2 ntr?

  4. admin

    2016/01/30 at 15:08

    ter warcraft,batmanVsuperman,suicide league etr chin het fantastic huhdudru chigelsen sn kino productioniih bish bolhor neg ih sur duulian garahgui bgmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *