Эрчүүдийн сонсохыг хүсдэг 7 үг

2

Таны хувьд төгс залуу гэж ямар хүнийг хэлэх вэ? Ихэнх нь хайр татам, халамжтай, зөөлөн, хүсэл тэмүүлэлтэй, сонирхолтой хамтрагч гэх мэтээр хариулах байх… Гэхдээ ямар нэг зүйл авахын тулд эхлээд ямар нэг зүйлийг өгөх хэрэгтэй байдаг – энэ бол орчлон ертөнцийн хууль юм. Ухаалаг эмэгтэй үүнийг мэддэг бас ойлгодог.

За тэгэхээр таны залуу юуг хүснэ вэ? Эрчүүд амттай оройн хоол, эмх цэгцтэй гэр орон, бэлгийн таашаалаас гадна түүнийг хайрлаж, үнэлж, хүндэлдэг гэдгийг мэдэхийг хүсдэг. Өөрийн харилцаа хандлагаа харуулах хамгийн шилдэг арга бол хайртдаа зөв үг хэлэх юм.

Таны үгс залууг тань бурхан ч болгож болно… эсвэл түүнийг зовоож ч болох юм. Үүнээс л та хоёрын харилцаа хамаарна. Тэгэхээр эрчүүд эмэгтэйчүүдээс яг юу сонсохыг хүсдэг вэ?

Дараах хамгийн түгээмэл хэллэгүүдэд анхаарлаа хандуулна уу. Эдгээр үгс таны залууд дуу шиг уянгалаг сонсогдох бөгөөд та хоёрын харилцаанд ч мөн сайнаар нөлөөлөх болно!

1. Чи минь яаж байна даа?

Энэ хэллэгийн өөр хувилбарууд:

  • Би чамдаа яаж туслах уу?
  • Энэ байдлаас чинь гаргахад би яаж туслах вэ?
  • Чи минь яг одоо юу хүсэж байна?
  • Чамайг минь юу баярлуулах байсан бэ?
  • Биднийг баярлуулах ямар зүйлийг би хийж чадах уу?

Тэр таны халамжийг маш ихээр хүсдэг. Халамж нь таны залууд та хоёрын харилцааг хэр гүн бас бат бөх болохыг мэдрүүлдэг. Та ийм аргаар л түүний бие болон сэтгэлийн ханамж танд ямар чухал гэдгийг түүнд ойлгуулж чадна. Энэ үгийг сонссон залуус юу боддог вэ:

  • “Намайг сонсож, ойлгож, халамжилдаг хүн байгааг мэдэх нь надад өөрийг маань чухал хүн гэдгийг мэдрүүлж байна”.
  • “Миний хэцүү нөхцөл байдалд байх нь түүнд хамаагүй зүйл биш, тэр үнэхээр надад туслахыг хүсдэг юм байна гэдгийг ойлголоо”.

2. Би чамтай хамт байхдаа аюулгүй байдаг

Өөр хувилбарууд:

  • Энэ асуудлыг чамтай хамт маш хялбархан шийдвэрлэчихлээ!
  • Чамайг ….. (зурагт янзалсанд, компьютер зассанд, өлгүүр тогтоосонд) би маш их баяртай байна.
  • Чи минь миний мөрөн дээрх ачааг хөнгөллөө.
  • Би үүнийг ганцаараа хийж чадахгүй байлаа!
  • Чи минь надад маш том зүйл хийж өглөө.

Танд хайртай залуу таныг өөрийнх нь дэргэд байхад тухтай, дулаан, аюулгүйгээр мэдрээсэй гэж хүсдэг. Түүний хүчин чармайлтыг дэмий зүйл биш гэдгийг ойлгуулснаар таны залууд үргэлжлүүлэн халамж тавих урам зориг өгөх болно. Эдгээр үгэнд залуус яадаг вэ:

  • “Бид харилцаагаа цааш үргэлжлүүлж, маш олон зүйлийг хамтдаа барьж босгох бат бэх суурь тавьсан гэдгийг би ойлголоо”.
  • “Би түүндээ илүү ихийг хийж өгмөөр байна!”

3. Би чамайгаа дэмжиж байна

Өөр хувилбарууд:

  • Би чамаараа бахархаж байна.
  • Би чамдаа итгэж байна.
  • Чи минь үүнийг чадна аа!
  • Юу ч болсон би чамтайгаа хамт.
  • Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй, би чамайг тэднээс илүү сайн мэднэ, би чамдаа итгэж байна.
  • Ямар ч нөхцөл байдалд байсан чи минь үргэлж миний нүдэнд гайхалтай (хүчтэй, авьяастай, зорилготой…) харагддаг.

Хамтрагчаа дэмжих шиг сайн арга олоход их хэцүү.

Залуу тань танд найдаж болно гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Бүр үргэлж мэддэг байх ёстой. Залуу тань эрсдэлтэй зүйл хийхэд ч, ялалтаа тэмдэглэх гэж шампанск буудуулах үед ч тэр.

Гэхдээ эрэгтэй хүн гэдэг хүч чадлын билэг тэмдэг шүү дээ. Түүнд дэмжлэг хэрэгтэй гэж үү?

Хайртай залуугийнхаа хувьд та хэнтэй ч зүйрлэшгүй хамгийн чухал хүн. Түүнийг дэмжихдээ түүнд итгэж, түүгээр бахарх. Залуу тань илүү хүчтэй болох болно:

  • “Түүний минь дэмжлэг надад олон асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн өөртөө итгэх итгэл өгдөг”.
  • “Би илүү их хүч чадалтай болчихлоо”.
  • “Би өмнөө тулгарах ямар ч хэцүү саад бэрхшээлийг даван туулж чадна гэдгээ мэдэрч байна”.

4. Хаа нэгтээ хамт зугаалцгаах уу?

Хувилбарууд:

  • Пикник зохиоцгооё!
  • Теннис тоглоцгооё (дугуй унацгаая, сэлцгээе…)
  • Хоёулаа аялцгаая.
  • Наадам очиж үзэцгээе.
  • Гэртээ үлдээд хоол захиалцгаая.

Залуу тань таныг түүнтэй хамт цагийг өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Зөвхөн чухал, хэрэгцээтэй тохиолдолд л хамт байх биш. Адал явдал, тоглоом, эерэг сэтгэл хөдлөлөөр цэнэглэгдэх нь түүнд агаар мэт хэрэгтэй байдаг! “Гэр – ажил, ажил – гэр, амралт – зурагт” гэсэн тойргоор үргэлж явбал хосын харилцаа нэгэн хэвийн болж хувирна.

Тиймээс бяцхан баяр зохиож бай. Мөн нэг зүйлээ байнга давтах хэрэггүй. Хэрэв залуу тань таныг үргэлж кафе эсвэл ресторан дагуулж ордог бол та түүнийг гэртээ уриад үз. Хэрэв та түүнд өөрийн гараар бэлтгэсэн амтат хоолоо хийж өгвөл нэг сумаар хоёр туулай буудлаа л гэсэн үг!

Залуус юу гэж боддог вэ?

  • “Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа бидний харилцааг шинэлэг байлгахад тусалдаг!”
  • “Иймэрхүү бяцхан баяр ихэвчлэн халуухан сексээр дуусдаг”.

5. Би чамайг хүсэж байна

Хувилбарууд:

  • Чи миний дур хүслийг өдөөж байна!
  • Чамайг ингэхэд би хяналтаа алддаг…
  • Энд минь хүрээч…
  • Гуйя, дахиад…
  • Чиний үнэрээс болж галзуурах нь…
  • Өмнөх удаа бид юун дээр зогслоо?

Залуу тань одоо болтол таны хүсэмжит залуу, таны сэрлийг маш ихээр хөдөлгөдөг, орондоо хамт орох тэр мөчийг тэвчиж чадахгүй гэдгийг үргэлж мэдрэхийг хүсдэг. Сексийг үргэлж залуу тань эхлүүлнэ гэж найдаж хүлээх хэрэггүй. Эхний алхамыг хий! Түүнийг ямар ихээр хүсэж байгаагаа мэдүүл. Та сахилгагүй, томоогүй байснаараа юу ч алдахгүй шүү дээ.

Эрчүүд харин ч баярладаг:

  • “Энэ нь надад тачаангуй, хүчтэй гэдгийг маань мэдрүүлдэг”.
  • “Түүнийг ингэхэд би амьдаараа шатдаг!”
  • “Би өөрийгөө сонирхолтой, хүсэмжит залуу гэдгээ мэдсэнээр бид улам ойртож, харилцаанд дулаан уур амьсгал орж ирдэг”.

6. Баярлалаа!

Хувилбарууд:

  • Би чамд маш их баярлаж байна!
  • Надад хэлэх ч үг алга…
  • Чиний хийсэн зүйлд би юу гэхээ ч мэдэхгүй байна!
  • Чиний тусламж надад маш чухал!
  • Чиний халамж намайг үнэхээр аз жаргалтай болгож байна.
  • Чамайг энэ тухай бодсонд үнэхээр таатай байна.

Ихэнх залуус энгийн зүйлийг хүсдэг: хийсэн зүйлийг нь үнэлэх. Таныг түүнд хэрэгтэй байгааг тэр сайн мэддэг. Тэр танд туслахыг хүсдэг. Залуу тань таныг аз жаргалтай болгохыг хүсдэг. Магадгүй энэ нь түүний цусанд байдаг байх.

Тиймээс түүнд баярлаж талархсанаа илэрхийлж бай. Битгий харамла! Энэ “түлш” таны залууг үргэлжлүүлэн өдөөх болно:

  • “Миний хөдөлмөр, үр дүнг тэр минь их өндрөөр үнэлдэг гэдгийг би мэднэ. Тиймээс ч би хүчин чармайлт гаргахад бэлэн байдаг”.
  • “Түүнийг жаргалтай болгож байгаагийн тэмдэг бол түүний минь талархал. Энэ нь намайг жинхэнэ эр хүн гэдгийг баталж байна гэсэн үг шүү дээ!”
  • “Би түүнд ямар нэг зүйл хийж өгөхөд тэр минь өөрийгөө онцгой нэгэн гэдгээ мэдэрдэг бөгөөд хариуд нь надад маш олон зүйлийг өгөхөд бэлэн байдаг”.

7. Би чамд хайртай

Хувилбарууд:

  • Чамайг инээмсэглэхэд би дуртай.
  • Би чиний гаранд хайртай.
  • Би чиний тэврэлтэнд хайртай.
  • Чамайг (ямар нэг зүйл) хийхийг би харах дуртай.
  • Би чиний хоолойд хайртай.
  • Чамайг нойрондоо ярихыг би сонсох дуртай.
  • Би чиний гайхширсан царайг харах дуртай.
  • Би чиний цамц, зангиа, оймсонд дуртай.

“Би … хайртай” гэж таныг хэлэх тоолонд та түүнд зүрх сэтгэлээсээ хандаж хэлж байдаг. Хариуд нь түүний зүрх буцааж хариу өгнө. Таны хайр хувиршгүй, эргэшгүй гэдгийг тэрээр бүх эд эсээрээ мэдэрнэ. Тэд үүний хариуд хайраа илэрхийлэх болно. Энэ таны хүссэн зүйл биш гэж үү?

  • “Хайртай гэдгээ нээлттэй, итгэлтэйгээр хэлж чаддаг эмэгтэй бол хувь тавилангийн бэлэг”.
  • “Миний хувьд үг маш чухал. Гэхдээ хэрэв эдгээр үгс хайр татам харц мөн зөөлөн тэврэлттэй хамт байвал – энэ бол жинхэнэ кайф!”

Тэгэхээр хэрэв та хайрт залуугаа танд ямар чухал хүн гэдгийг харуулахыг хүсвэл дээрх бүх үгсийг ашиглаарай. Эдгээр үгсийг ямар үед хэрэглэхийг та өөрөө л мэднэ. Ингэснээр та түүний хувьд цорын ганц, дахин давтагдашгүй нэгэн байх болно.

235
ХөөрхөнХөөрхөн
64
ГоёГоё
30
ТэнэглэлТэнэглэл
27
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
12
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tsagaan Batka

    Tsagaan Batka

    2016/12/18 at 18:13

    Туул Г.

  2. Khankhuu Khankhuu

    Khankhuu Khankhuu

    2016/12/18 at 22:03

    Munkhtuya Ganbaatar

  3. Oyuka Bidernaa

    Oyuka Bidernaa

    2016/12/19 at 14:16

    G

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *