Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүсийг хэрхэн удирддаг вэ?

0

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ) – хүний сэтгэл зүйд нөлөөлөх маш боломжтой хувилбар. ХМХ-ийг ашиглан хүмүүсийг ямар нэгэн үйлдэл хийхэд түлхэх эсвэл эс үйлдэхэд хүргэх хэсэг бүлэг хүмүүс байдаг. Биологи, нейрофизиологи эсвэл сэтгэл зүйн талаар мэдлэгтэй байснаар ХМХ-ээр дамжуулан хүмүүсийг дарангуйлдаг, та бүхэнд түгээмэл 10 аргыг танилцуулж байна.

1. Анхаарал сарниулах

Нийгмийн бүлэг тулгараад байгаа асуудал, үүнд засгийн газраас гаргасан таагүй шийдвэрт төдийлөн анхаарал хандуулдаггүй. ХМХ-ээр учир утга багатай үйл явдлын талаар мэдээлж нийгмийн бүлгийн анхаарлыг чухал зүйлд бус жижиг сажиг зүйл рүү хандуулахад чиглэдэг.

 

2. Бэлэн асуудал, үүнийг шийдэх шийдвэрийг санал болгодог

Хиймлээр асуудал үүсгэж нийгмийг засгийн газраас арга хэмжээ авах шаардлага тавиулдаг. Жишээ нь, гэмт  хэргийг өөгшүүлэх хиймэл нөхцөл бий болгоход хүмүүс хуулиа чангатгахыг засгийн газраас шаардана. Эсвэл нийгмийн эрхэнд халдсан эдийн засгийн хямрал бий болгож үнийн хөөрөгдөл бий болгох жишээтэй. Энэ болгоныг нэг хүн хийж чадахгүй учраас хүсэл зорилго нэгтэй хэсэг бүлэг хүмүүс хийж байдаг ажээ.

 

3. Байнгын өөрчлөлтийн арга

Хүн хүссэн хүсээгүй өөрчлөлтийг хүлээн авахаас өөр аргагүй болдог. Энэ аргаар олон нийтээр таашаагдаагүй хуулийг батлуулж болно. Нийгмийн амьдрал сүүлийн жилүүдэд тогтворгүй болох, амьдралын түвшин буурах, цалин хөлс багасах, засгийн эрх мэдэл нэмэгдэх – энэ бүгд нэг дор өрнөсөн бол нийгэм бослого гаргана. Тиймээс энэ арга нь маш үр дүнтэй гэж үздэг.

 

4. Хүлээн зөвшөөрөгдөөгүй арга хэмжээг ашиглан хугацааг урагшлуулах

Хүссэн зорилгодоо хүрэх бас нэгэн арга. Ард түмэнд уг арга хэмжээг авах хугацааг наашлуулахаас өөр аргагүй болсон гэж итгүүлнэ. Үүний тулд амьдрал сайжирна гэж итгүүлэх хэрэгтэй. Ард түмэн ирээдүйнхээ сайн сайхны төлөө зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ.

 

5. Инфантилизмыг ашиглах

Улс төрчдийн илтгэл нь балчир хүүхдэд эсвэл оюуны хөгжил дорой хүмүүст хандаж байгаа мэтээр тавигддаг. Үүгээрээ тэд өөрийнхөө эрч хүчийг хязгаарлагдмал гэдгийг ойлгож чадахгүй байгаагаа ард түмэнд итгүүлэх зорилготой. Инфантилизмын өнгө аяс их байх тусам олон хүнийг төөрөгдөлд оруулж чадна. Энэ арга нь өөрийн нас эсвэл оюун санааны хөгжлөөс доогуур шийдвэр гаргахад хүргэдэг.

 

6. Сэтгэл хөдлөлийг ашиглах

Хүний сэтгэл хөдлөл дээр ажиллах арга нь маш түгээмэл. Сэтгэл нь хөдөлсөн хүн эрүүлээр сэтгэн бодох чадвараа алддаг. Тиймээс энэ үед нь айдаст автуулах, итгэлгүй болгоход маш амархан. Энэ аргыг ХМХ ихээр хэрэглэдэг.

 

7. Боловсролын түвшинг бууруулах

Боловсролын түвшин бага байх тусам ихийг шаардахгүй, дээд болон доод хүрээний ялгаа маш их болно. Удирдаж буй хүрээнийхэн ард түмний дундаас зөвөөр сэтгэх удирдагч гарч ирэхийг хүсэхгүй байдаг нь ойлгомжтой.

 

8. Гаж соёлыг дэмжих

ХМХ – аливаа суртал ухуулгыг хийх хүчтэй зэвсэг. Хүмүүсийг зориудаар загварт татдаг – тэнэг, хүмүүжилгүй, гаж.

 

9. Хүний буруугаа хүлээх мэдрэмжийг ашигладаг

Хүн өөрийнхөө хүчгүйд, оюуны чадамжгүйгээсээ болж аз жаргалгүй амьдарч байгаа гэдэг итгэл үнэмшлийг ХМХ өгдөг. Үр дүнд нь хүн өөрийгөө голж эхэлнэ. Энэ мэт дарамтанд орсон хүн эс үйлдлийг хийхээс бус эсрэг тэмцэх хүсэл зорилгоо гээдэг.

 

10. Хүний оюун санааг дарамтлах шинжлэх ухааны арга

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний оюун санаанд нөлөөлөх аргууд гарч ирж байна. Тэгэхээр хүнийг дарангуйлах эрх мэдэл улам л нэмэгдэнэ гэсэн үг.

 

Өөрийн оюун санааг дарангуйллаас хэрхэн хамгаалах вэ?

ХМХ-ийн өнөөдөр та бидэнд санал болгож байгаа зүйл бол асуудал болгонд шүүмжтэй, сөргөөр хандахад хүргэж байгаа.

Сэтгэл хөдлөлдөө бүү авт, олон түмнийг бүү дага. ХМХ-ээс өгч байгаа мэдээг үнэл, эрүүлээр хөндлөнгөөс харах гэж хичээ. Мэдээ болгон цаанаа далд суртал ухуулга агуулж байгаа мартаж болохгүй.

Хэрвээ өөрийнхөө оюун санааг дарангуйлуулахыг хүсэхгүй байгаа бол мэдээ үзэж, уншихаас зайлсхий, ялангуяа сөрөг мэдээнээс татгалз. Сэтгэл хөдлөл ихтэй байхдаа шийдвэр бүү гарга – тайвширсан хойноо асуудлыг эргэн харахыг хичээгээрэй.

Хэрвээ амьдралаа дээшлүүлэхийг хүсвэл ХМХ-ээс зайгаа барихыг бодоорой, үүний оронд өөрийгөө хөгжүүлэх ном унш, лекц сонс, мэдлэгээ дээшлүүлэх кино үз, хүмүүстэй харьц. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж явдаг зүйлээ хий.

Та дэлхийг аварч чадахгүй, гэхдээ өөрийгөө болон ойр дотныхныгоо аварч чадна. Өөрчилж чадах хүчгүй зүйлд өөрийнхөө хүчийг дэмий бүү үр. Өөрийгөө хөгжүүл, бусдад сайн сайхныг түгээ. Эргэн тойрны тань хүмүүс таниас үлгэр дуурайлал авна, тэгээд аз жаргалтай хүмүүс илүү их болно.

1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *