Гэгээн Валентины өдрийг зурхайн ордууд хэрхэн тэмдэглэвэл хамгийн их баярлах вэ?

2

Гэгээн Валентины өдрийг зурхайн дагуу тэмдэглэн өнгөрөөвөл ямар вэ? Хайртай хүнээ баярлуулах цаг ойртсоор л байна.

Хайртай хүнийнхээ ордыг харгалзан үзэж хайрын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрөөхөө шийдээрэй.

За, ингээд хэрвээ таны хайртай хүн …-ны орд бол Гэгээн Валентины өдрийг ингэж өнгөрөөнө.

 

Хонь: концерт/спортын арга хэмжээ

Энэ ордныхон гэнэтийн бэлэг болон томоохон арга хэмжээнд дуртай. Хайртай дуучных нь концертын тасалбар эсвэл дэмждэг багийнх нь тоглолтын тасалбарыг эртхэн захиалж олоод Хонины ордныхныг баярлуулаарай.

 

Үхэр: иллэг

Сэтгэлийг нь хөдөлгөх тааламжтай арга хэмжээ зохион байгуулна (жишээ нь, амттай хоол хийх эсвэл СПА салоноор үйлчлүүлэх бэлгийн карт). Гэртээ үлдэхийг хүсэж байгаа бол хоёр ч таатай хувилбар бий – цугтаа баярын оройн хоол хийгээд дараа нь иллэг хийж өгөх.

 

Ихэр: сөхөрч унатлаа бүжиглэх

Энэ одон дор төрсөн хүмүүс харилцаагаа дэмжих маш их сонирхолтой байдаг. Клаб руу яваарай, гэхдээ Ихрийн ордныхон найз нараасаа бас хань татвал үүнд нь гайхах хэрэггүй.

 

Мэлхий: гэртээ кино үзэх

Мэлхийнхэнд хайрын өдөр барих хамгийн сайхан бэлэг – гэртээ хоёулхнаа оройн хоол зооглох. Жишээ нь, цугтаа буйдан дээрээ тухлаад хайрын кино үзэх ямар сайхан мөч гээч.

 

Арслан: баярын үдэшлэг

Гэгээн Валентины өдрийг Арслангийхантай өнгөрөөхийг хүсэж байна уу? Тэгвэл цугтаа олныг хамарсан тансаг арга хэмжээнд яваарай. Гэхдээ таны хос дээд зэргээр гангалах тул та адилхан түвшинд байх ёстойг анхаарах хэрэгтэй.

 

Охин: дуртай ресторан

Төлөвлөлт – маш чухал мөч. Хайртай хүн нь баярын өдрийн бэлтгэл ажлыг өөр дээрээ хариуцан авбал тэд маш их баярлах болно. Таниас нүсэр арга хэмжээ хүлээхгүй, тэгэхээр дуртай ресторан руу нь дагуулаад яваарай.

 

Жинлүүр: театрын үдэш

Тэднийг юу хүсэн хүлээж байгааг нь урьдчилаад мэдэж чадсан бол маш сайн хэрэг. Жинлүүрийнхэн гоо сайхан, романтик зүйлд маш дуртай, тийм учраас театр эсвэл урлагийн ямар нэгэн шоу үзүүлээрэй.

 

Хилэнц: унтлагын өрөөн дэх гэнэтийн бэлэг

Хоёр биетэйгээ илүү ойр дотно байх тийм л газар байхыг хичээгээрэй. Бас хайр дурлалын ажлаа романтик үргэлжлүүлж болох тийм газрыг сонго.

 

Нум: мөсөн гулгуур эсвэл хотоор зугаалах

Энэ ордны хүмүүс мөнхийн хөдөлгөөн дунд амьдарч байдаг. Тийм учраас тэдний хувьд идэвхтэй ямар ч төрлийн арга хэмжээ, амралт тохирно. Жишээ нь, мөсөн гулгуур, хотоор хоёулхнаа зугаалах зэрэг.

 

Матар: удаан хүлээсэн бэлэг

Энэ ордод хамаарах хүмүүс хэрэглээ өндөртэй бэлгэнд дуртай байдаг. Гэхдээ тэд таны бэлэглэсэн ямар ч бэлгэнд баярлах болно. Тиймээс цугтаа дэлгүүр хэсэхийг санал болгоорой, түүнийгээ юу дуртайгаа ав гээд нэг эрхлүүлчих.

 

Бумба: найз нөхөдтэйгөө бужигнасан үдэшлэг

Энэ ордод хамаарах хүмүүс олон найз нартайгаа цагийг өнгөрөөх дуртай. Гэхдээ санаагаар унах хэрэггүй ээ: найз нар явсны дараа та хоёр хоёулхнаа үлдэнэ.

 

Загас: лаатай оройн зоог

Загасны ордыхон олон хүнтэй бужигнах тун дургүй. Тийм учраас гэртээ романтик оройн зоог барих нь тэдэнд эрхэм болно.

Одоо та хайртай хүнээ Гэгээн Валентины өдрөөр хэрхэн баярлуулахаа мэдэж авлаа. Мөн энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ch Tsegmed

    Ch Tsegmed

    2019/02/11 at 11:26

    Энэ баяр монголчуудын баяр биш биздээ

  2. Bayarmaa Batbayar

    Bayarmaa Batbayar

    2019/02/11 at 11:51

    Batsuren Nasaa

  3. Siileg Beis

    Siileg Beis

    2019/02/12 at 08:58

    Бидэнд пад ч байхгүй.

  4. zochin

    2019/02/12 at 17:27

    suhurch unatlaa bujiglenee :D

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *