Биеийн хамгийн нарийн хэсэг нэгэнт хуримтлуулсан өөх тосондоо баяртай гэж хэлэх дургүй байдаг. Гэсэн хэдий ч биеийн галбираа эргүүлэн олж авахад туслах хэрэгтэй дасгалууд гэж бий.
Манай хамт олон та бүхэнд хэвлий хэсгээрээ турж, гоолиг болохыг хүсэж буй хүн бүхэнд зориулан үе шаттайгаар хийх 4 алхамыг хүргэж байна.
Алхам 1. Хооллолтондоо анхаарах
Хоол хүнснээсээ их хэмжээний сахар болон нүүрс-ус агуулсан бүтээгдэхүүнийг багасгах хэрэгтэй: оронд нь содтой цай, самар болон жимстэй чихэрлэг бин болон зөгийн бал хэрэглээрэй. Болж өгвөл илүү их хүнсний ногоо бас эслэг хоол хүнс идэх нь чухал.
Алхам 2. Илүүдэл жингээсээ салах
Өдөрт 30 минут гүй, тэгвэл таны биеийн галбирт нааштай үр дүн гарч байгааг та анзаарах болно. Хэрэв танд эхлээд 30 минут гүйх хэцүү байвал, та хэсэг хугацаанд алхаж байгаад дараа нь гүйж болно. Гүйх нь алхахаас 2.5 дахин илүү их калори шатаадаг гэдгийг бүү мартаарай.
7 хоногт дор хаяж 2-3 удаа сэлэх хэрэгтэй. Дуртай төрлөөрөө сэлж болно. Хамгийн чухал зүйл бол хөдөлгөөн юм, яагаад гэвэл усан дотор ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийвэл жин хасна: 1 цаг идэвхтэй сэлэх нь 500 калори шатаахад тусална.
Дугуй унах бол жингээ хасах хүсэлтэй хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой суурь дасгалуудын нэг юм. Өөртөө тав тухтай байдлаар 7 хоногт 2-3 удаа дугуй унаарай.
Алхам 3. Хэвлийн булчингаа чангалах
Кардио дасгалууд жин хасахад туслах боловч таны хэвлийг булчинлаг болгохгүй. Та жингээ хасаж эхэлсэн бол давхар хэвлийн булчингаа чангалах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Вакуум бол маш сайн дасгал. Энэ дасгалыг хийхийн тулд уушгиа дүүртэл гүнзгий амьсгаа авч, хэвлий болон нуруу хэсгээ өөр рүүгээ татах ба ингэхдээ амьсгаагаа 15-20 секунд барина. Энэ дасгалыг өдөрт 3-4 удаа, нэг хийхдээ 10 удаа хийнэ. Хэдхэн 7 хоногийн дараа таны хэвлий жижгэрч эхэлж байгааг та анзаарна.
Планк. Энгийн дасгал боловч үнэхээр үр дүнтэй. Өдөр бүр 2-3 удаа 30 секунд орчим энэ дасгалыг хийнэ, ингэхдээ бага багаар хугацааг нь нэмж болно. Калори шатаахаас гадна хэвлийн булчинг чангалж, нурууны бөгтрийг засах ба нуруунд ирэх ачааллыг бууруулах ач тустай.
Алхам 4. Булчингаа амраах
Гэдэсний таталт хийх. Энэ дасгал таны хэвлий болон их биеийн суурь хэсгийн булчинг чангална. Их биеийн суурь хэсэг ачааллах нь булчингуудад нөлөөлнө. Гэдэс таталтын олон төрөл байдаг ба та өөрт эвтэйхнийг нь сонгоорой.
Хөлөө өргөх. Нуруун дээрээ хэвтэж, гараа тэнцүү хэмжээтэйгээр шалан дээр тавина. Хөлөө удаанаар дээш 10-15 удаа шулуунаар нь өргөнө. 30 өдрийн дараа та үр дүнг нь бага багаар мэдэрч эхэлнэ.
Бонус
Дасгал хөдөлгөөн хийсний дараа хүйтэн шүршүүрт ороорой. Бага хэм дан ганц биеийн булчинг чилээж өвтгөдөг сүүний хүчлийг ялгарахаас сэргийлээд зогсохгүй, биеийн хэмийг дулаан байлгахын тулд калорийг нэмж шатаах ач тустай.
Аль нь алхам нь таны хувьд хэвлий хэсгээрээ турахад илүү үр дүнтэй байх юм шиг санагдаж байна? Сэтгэгдэл бичих хэсэгт хариултаа үлдээгээрэй.
Tsolmontuya Dashdondog
2019/02/11 at 13:18
Norjinjav Munkhbayar
Г. Нэргүй
2019/02/11 at 13:29
Э. Пүрэвсүрэн
Baljinnym Badamtsetseg
2019/02/11 at 13:46
Айнур Муратбек
2019/02/11 at 15:34
Yerka Ayka ?
Jack Jagaa
2019/02/11 at 17:33
Zul Zulaa
Алтанцэцэг
2020/05/21 at 23:28
Зза баярлалаа хийж үзнэ яаг турах бол уу