
Ширээн дээрээ үргэлж шинэ ногоотой байх ямар амархан гэж бодно. Ихэнхи ногоонууд усанд шууд л ургаж шинэ ургацаа өгдөг. Та гэртээ энэ бяцхан хүлэмжийг бий болгоорой – танд витаминууд өдөр бүрийн эрч хүчийг өгөх болно.
Дараах 8 хүнсний ногоог та ахин дахин ургуулах боломжтой.
Ногоон сонгино
Ногоон сонгиныг үндэстэй нь хамт жижигхэн шилэн аяганд хийгээд тавьчихвал шууд л ургана. Хамгийн гол нь гэрэл сайтай өрөөнд ургуулна шүү.[sociallocker]
Сармис
Сармис нь стакантай усанд амархан соёолж, ургахдаа ч амархан байдаг байна. Сармисны соёо нь маш зөөлөн амттай учир салат болон соусанд хийвэл гайхалтай амт орно.
Хятад байцаа
Гэрэл сайн тусдаг өрөөнд үндсийг нь усанд хийж тавиарай. Усанд нь 1-2 долоо хоног байлгаад дараа нь саванд суулгана. Ийнхүү та бүтэн хятад байцаатай болно.
Лууван
Луувангийн огтолж авсан дээд хэсэг нь усанд сайн ургадаг шүү. Навч нь таны салатыг чимж таныг баярлуулах болно.
Базилик
3-4 см-ийн урттай базиликийн мөчрийг устай стаканд хийгээд нарны шууд тусгалд тавиарай. Хэмжээ нь 2 дахин ихсэхэд шороонд суулгаж болно. Та дахиад шинэхэн, сэвсгэр базиликтай боллоо.
Цоохор майлз
Цоохор майлзны үндсийг огтлоод наранд бүлээн усанд хийж тавиарай. Навч нь дундаасаа эхлэн ургах бөгөөд дараа нь шилжүүлж суулгаж болно.
Салатны навч
Хэрэв салатны навчыг дундаас дээгүүр халхлахаар усанд хэд хоног байлгавал эргээд навчнууд нь сэргэнэ. Үүний дараа шууд л шинэхэн навчнууд ургах бөгөөд шороонд ахин суулгах боломжтой болно.
Яншуй
Яншуй усанд маш сайн ургадаг ногоо. Та энэхүү сайхан үнэртэй ногоог суулгаад үзээрэй, хурдан хугацаанд их хэмжээний ногоо ургаж таныг баярлуулах болно шүү.
[/sociallocker]







Зочин
2015/08/04 at 23:13
sonirholtoin baina
tuya
2016/01/05 at 15:05
mash ih taalagdaj bna amidrald heregtei zuilliig heregjuulnee
зочин
2016/03/28 at 20:49
ийм гое мэдээ оруулсанд баярлалаа
Зочин
2016/04/23 at 22:43
Лууван өөрөө ургадаггүй гэсэн үг үү?
Зочин
2016/04/24 at 17:05
mash saihan medeelel bna. unuudruus shuud heregjuuleheer shiidlee
artesanato viviane magalhaes
2016/09/26 at 17:53
Veja como é possível permitir azul num estilo mais elegante combinando ele por exemplo, com
a cor branca. http://garcialawgrouppllc.com/index.php/en/component/k2/itemlist/user/528306
зочин
2017/06/03 at 12:16
Лууван ургахгуй юму шороонд хийж блох уу