
Зурагчин Леннарт Нильсон үр тогтохоос төрөх хүртлэх үр хөврөлийн хувьслын зургийг авахын тулд амьдралынхаа 10 жилийг зарцуулжээ.
Нильсон 1965 онд LIFE сэтгүүл дээр хүний үр хөврөлийн 16 хуудас зургийг нийтэлснээр олон улсад танигджээ. Эдгээр зурагнууд үдалгүй Stern, Paris Match, The Sunday Times болон бусад сэтгүүл дээр нийтлэгдэж зурагчин Леннарт Нильсон дэлхий даяр танигдсан байна.
Нильсон бага байхаасаа л микроскоп, фотоаппаратанд сонирхолтой байсан ба тэрээр хүний биеийн гайхамшгийг эсийн түвшинд дэлхий дахинд харуулахыг хүсдэг байжээ. Нильсонд 1957 онд үр хөврөлийн зургийг авах боломж олдож байсан ч зурагнууд нь олон нийтэд харуулахад хангалтттай сайн эффекттэй байгаагүй юм.
Нарийн нягт, гойд сайхан зураг авахын тулд түүнд цитоскоп (давсгийг дотроос нь хардаг эмнэлгийн төхөөрөмж) тусалсан юм. Нильсон төхөөрөмжинд гэрэл дамжуулагч болон камераа бэхлэн тогтоогоод умай доторхи үр хөврөлийн мянгаад зураг авчээ.
Леннарт Нильсоны чадварлаг гар гайхамшгийг бүтээсэн юм: дэлхий даяар хүн хэрхэн өсч хөгждөгийг харуулсан юм.
Эр бэлгийн эс өндгөн эс рүү умайн гуурсан хоолойгоор явж байна.
Өндгөн эс
Хувь тавилангийн учрал
Эцгийн 200 сая эр бэлгийн эсний нэг нь л өндгөн эсний гадаргууг нэвтлэн орно
Эр бэлгийн эсийг зүссэн байдал. Толгой хэсэгт бүх генийн мэдээлэл агуулагдаж байгаа
Долоо хоногийн дараагаас үр хөврөл умайн гуурсан хоолойгоор доош гулган умайд наалдана
Дахиад нэг долоо хоногийн дараа үр хөврөл умайн салсавчинд бэхлэгдэнэ
Үр хөврөлийн хөгжлийн 12 дахь хоног. Энэ саарал эд бол ирээдүйн тархи юм
18 дахь хоногоос үр хөврөлийн зүрх цохилж эхэлнэ
Үр тогтсоноос хойш 28 дахь өдөр
5 долоо хоног, 9мм урт, аль хэдийн ам, хамар, нүдний нүх бий болж эхэлнэ
40 хоног. Үр хөврөлийн гадна талын эсүүд умайн хөвсгөр гадаргуугаас бүрэлдэж ихэс бий болно
8 долоо хоног
10 долоо хоног. Зовхи нь аль хэдийнээ хагас нээгдсэн байна. Хэд хоногийн дотор бүрэн бүрэлдэх болно
10 долоо хоног. Хүүхэд орчин тойронтойгоо танилцахын тулд гараа ашиглаж эхэлнэ
16 долоо хоног
Нимгэн арьсны цаанаас цусны судаснууд харагдана
18 долоо хоног. Үр хөврөл гадаад орчны дуу чимээг хүлээн авдаг болно
19 долоо хоног
20 долоо хоног. 20см-ийн өндөртэй. Толгойн дээр үс ургаж эхэлнэ
24 долоо хоног
6 сар
36 долоо хоног. 1 сарын дараа хүүхэд хорвоод мэндэлнэ
1965 онд Нильсоны «A Child is Born» хэмээх зурагт ном гарч хэдхэн хоногт борлогдож дууссан байна. Энэ ном маш их хэмжээгээр хэвлэгдсэн ба одоо болтол түүхэн дэх хамгийн шилдэг борлуулалттай номнуудын нэг болсон юм.
Анагаах ухааны зургийн пионер Леннарт Нильсон өдгөө 91 настай. Тэрээр одоо болтол шинжлэх ухаан, гэрэл зургаараа ажиллаж байгаа.








Зочин
2015/08/02 at 14:58
medee taalagdlaa
tsetsget
2017/11/10 at 13:38
37-38 honogt bvrhvvl halis vvseed yah be
tsetsget
2017/11/10 at 13:40
37-38 honogt bvrhvvl halis vvseed yah be 1huurah bvrhewch halis
2tselmeg hails vvsne
3 uurgiin shingesh geh yma tailbaaraad heleed ogoovh
Гэрэлээ
2018/02/12 at 12:17
ysn huulhun um be, amid organizm, baigaliin zohitsoldolgoo gej gaihamshigtai ❤️