Өвлийн цагт автомашинаа жолоодох нь…

0

Өвлийн цагт автомашинаа жолоодох нь...Юуны өмнө өглөө цас орсон байвал машин дээрх цасаа цэвэрлэж унагах хэрэгтэй. Ялангуяа урд салхины шил арын шил гээд хөдөлгөөнд оролцоход саад болохгүй, бусад автомашин харагдаж байхаар цэвэрлээрэй. Мөн толь урд болон хойд гэрлийн цас цэвэрлэгдсэн эсэхийг анхаараарай.

• Үргэлж ойрын гэрэл хэрэглэж явах
• Хэрэв зам мөстсөн байвал таны хүрэх газартаа очих хугацаа сунаж илүү их цаг зарцуулна гэдгийг санаж эртхэн гарах хэрэгтэй. Холхон явж байгаа бол харанхуй болохоос өмнө түр зогсож амрах хэрэгтэй.
• Замын ихэнхийг туулаад төгсгөлд сайхан зам гарч ирсэнч яарах хэрэггүй, гүүр мөстсөн байгаа эсэх, уулзварт ус мөстсөн байгаа зэргийг нягталж яваарай.
• Та цасанд суусан тохиолдолд жолоогоо тэгшилж аажим хаазлах хэрэгтэй бөгөөд дугуйн доор элс, шороо юмуу давс асгаж өгөх хэрэгтэй. Мөн шуудай ч юмуухийх бүүр болохгүй бол шалавчны хивсэнцэрээ хийсэнч яахав.
• Хэрэв дугуй хий эргэж эхэлбэл явах чигтээ тогвортой залах. Өгсүүр үед хий эргэж эхэлбэл даруй хаазыг хасаж эргээд зөөлөн хаазалж хурдаа нэг хэмжээнд барихыг хичээгээрэй.
• Бусад жолооч нар ямар нэгэн шарвалт, гулгалт үүсгэж тэр нь надад яаж нөлөөлөх вэ гэдгийг байнга бодож бэлтгэлтэй яваарай.
• Гүйцэд түрүүлэх, эгнээ солих бол хангалттай зай байгаа эсэхийг нягтал. Хэрэв өөдөөс ачааны машин байвал өнгөрөөх хэрэгтэй, тэд зогсохдоо жижиг машинаас илүү их зай зарцуулдаг.
• Өвлийн улиралд нойтон, цастай замд хурд баригчийг (Cruise Control) хэрхэвч хэрэглэж болохгүй.
• Хэрэв таны машины 4 дугуйгаар(4WD) хөтөлдөг бол хөдлөхөд тань тусална харин хурдан зогсоход тань туслахгүй гэдгийг санаарай. 
• Таны машины ABS системтэй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгуулаарай.
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *