Анх байгуулагдах үедээ одооныхоосоо тэс өөр салбарт үйл ажиллагаа явуулж байсан 12 брендийн түүх

0

Цаг хугацааны эрхээр юм бүхэн л хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Энэ нь дэлхийн хэмжээний том брендүүдийг ч тойрч гардаггүй бичигдээгүй хууль бөгөөд тэд хүсэл мөрөөдлөө дагаж, эдийн засгийн хямралд өртөж, цаг хугацааны эрхээр салбараасаа гарах зэргээр анх байгуулагдах үедээ эрхэлж байсан бизнесийн чиглэлээ сольсон байдаг ажээ. Манай сайт уншигч танд одоо ажиллаж буй бизнесийн чиглэлээсээ тэс өөр салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан хамгийн алдартай 12 брендийн түүхийг хүргэж байна.

1. 3M

© paulrommer / Depositphotos, © wolterke / Depositphotos, © Wavebreakmedia / Depositphotos

1902 онд байгуулагдсан энэ компани анх уул уурхай, үнэт чулуу олборлолтын бизнес эрхэлдэг байсан ажээ. Гэсэн ч энэ салбарт төдийлөн амжилттай ажиллаж чадалгүй алдагдал хүлээсэн тул алдагдлаа нөхөх зорилгоор цаасан зүлгүүр үйлдвэрлэж эхэлсэн байна. Хожим олон төрлийн наадаг цаас үйлдвэрлэх болжээ.

 

2. Nokia

© Catlemur / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © ifeelstock /Depositphotos, © ifeelstock /Depositphotos

Финляндын алдарт Nokia бренд нь 1865 онд ариун цэврийн цаас үйлдвэрлэж эхэлсэн юм. Улмаар 1990-ээд оны сүүлээр Finnish Cable Works, Finnish Rubber Works зэрэг компаниудтай хамтран харилцаа холбооны зах зээлд хөл тавьж байжээ.

 

3. Avon

© TonyTaylorstock / Depositphotos, © wolterke / Depositphotos, © DarioSz / Depositphotos

1880 онд Девид Макконнель гэгч нэгэн эр ном түрээсийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь энэ брендийн эхлэл байв. Улмаар үйлчлүүлэгчдийг татахын тулд тэрээр номнуудад сүрчиг түрхэж, анхилуун үнэртэй болгож эхэлсэн нь олны сэтгэлд хүрч чаджээ. Ийнхүү гоо сайхны салбарт эрэлт их байгааг мэдэрсэн Девид ном түрээсийн бизнесээ орхиж, гоо сайхны салбарт хөл тавьжээ.

 

4. Nintendo

© Piotr LEWANDOWSKI / East News, © CITAlliance / Depositphotos, © Technophile82 / Depositphotos

Дэлхийн техник технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг, видео тоглоом зохиогч, видео тоглоомын консол үйлдвэрлэгч Nintendo бренд 1889 онд байгуулагдах үедээ Ханафуда хэмээх хөзөр үйлдвэрлэж, зардаг байжээ. Улмаар 1960-аад онд такси үйлчилгээ зэрэг олон салбарт хүч үзэх болжээ. Харин 1970-аад оноос видео тоглоомын салбар руу орж, шинэ тоглоомын консол үйлдвэрлэх болсноор өнөөгийн бидний мэдэх Nintendo бренд бий болжээ.

 

5. Samsung

© maxsol7 / Depositphotos, © TKKurikawa / Depositphotos, © iardcom / Depositphotos

1938 онд нэгэн компани Солонгос улсад хүнсний ногоо, хатаасан загас, гоймон зарж бизнесийн гараагаа эхэлсэн нь Samsung компани байжээ. Улмаар элсэн чихэр, даавуу зэргийг зарах болж, 1960-аад оноос олон төрлийн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх болжээ.

 

6. Hasbro

© alessandro0770 / Depositphotos, © chrisdorney / Depositphotos, © Rosinka79 / Depositphotos

Алдарт Hasbro брендийг Херман, Хиллэл, Хенри Хассенфелд нарын ах дүү гурав 1923 онд хамтран байгуулж байв. Тухайн үед тэд торго, даавууны бизнес эрхэлж байсан бөгөөд сургуулийн хувцас хэрэглэл ч үйлдвэрлэдэг байжээ. Хожим 1940-өөд оноос олон төрлийн тоглоом үйлдвэрлэх болсноор тэдний өнөөгийн амжилтын үүд хаалга нээгдсэн түүхтэй.

 

7. Tiffany & Co.

© uatp12 / Depositphotos, © donogl / Depositphotos, © Yuliasis / Depositphotos

Үнэт чамин зүйлсээрээ алдартай энэ бренд анх 1837 онд байгуулагдах үедээ бичиг хэргийн үйлчилгээ эрхэлдэг байжээ. Улмаар 1853 оноос гоёл чимэглэлийн зүйлс хийх болсон ажээ.

 

8. Colgate

© odua / Depositphotos, © brianloganphoto / Depositphotos, © Oleksandr_UA / Depositphotos

Colgate гэх нэрийг сонссон хүн бүхэнд шүдний оо л хамгийн түрүүнд санаанд буух биз ээ. Гэвч энэхүү брендийг 1803 онд Уиллиам Колгейт үүсгэн байгуулахдаа лаа, саван үйлдвэрлэж эхэлжээ байжээ. Хожим 1873 оноос л тэд шүдний оо үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

9. Opel

© _ella_ / Depositphotos, © info.cineberg.com / Depositphotos, © huettenhoelscher / Depositphotos

1862 онд Адам Опел хэмээх герман эр оёдлын машины үйлдвэр нээсэн нь 19-р зууны сүүлч гэхэд унадаг дугуйны үйлдвэр болон өргөжсөн байна. Улмаар Опелын хүүхдүүд автомашины салбарт орж, 1902 онд Opel Patent Motor Car, System Lutzmann зэрэг анхны машинуудаа үйлдвэрлэж эхэлжээ.

 

10. Netflix

© macropixel / Depositphotos, © wolterke / Depositphotos, © kamachi / Depositphotos

1997 онд АНУ-ын Калифорни мужид нэгэн кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг жижиг бизнес үүд хаалгаа нээсэн нь өнөөгийн бидний сайн мэдэх Netflix байв. Тухайн үед тэд түрээслүүлж буй киногоо хүргэж өгч, авдаг байсан бөгөөд цаг хугацаа урсан өнгөрч, техник технологи хөгжихийн хэрээр ахиж дэвшиж явсаар өнөөдөр дэлхий даяар стриминг үйлчилгээ үзүүлдэг болжээ.

 

11. Lego

© Taden1 / Depositphotos, © lucidwaters / Depositphotos, © kozzi2 7 Depositphotos

Данийн нэгэн мужааны газар эдийн засгийн хямралд өртөж, модон тоглоом хийх болсон нь өнөөгийн бидний мэдэх Lego компанийн эхлэл болж байжээ. 1932 онд тэд модоор тоглоом урлаж эхэлсэн бол 1940-өөд оноос хуванцар тоглоом үйлдвэрлэх талаар удаан хугацаанд судалсны эцэст 1949 онд анхны хуванцар тоглоомоо зах зээлд нийлүүлж байжээ.

 

12. Wrigley

© Professor25 / Depositphotos, © kornienkoalex / Depositphotos, © alenthien / Depositphotos

Wrigley анх байгуулагдах үедээ өнөөгийн бидний мэдэх бохь үйлдвэрлэлээс тэс өөр буюу саван үйлдвэрлэдэг байжээ. Улмаар тэд савангийн эрэлтээ нэмэгдүүлэх зорилгоор саван авсан хүнд бохь бэлэглэж эхэлжээ. Гэтэл тооцоолоогүй явдал болж бэлгэнд өгч байсан бохь нь савангаасаа илүү эрэлттэй болсон учраас тэд савангийн бизнесээ орхиж, бохь үйлдвэрлэх болжээ.

Өөр ямар томоохон брендүүд анх байгуулагдах үедээ одоо эрхэлж буй бизнесийн салбараасаа өөр салбарт хүч үзэж байсан бол? Та хувийн бизнес эрхэлдэг үү? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

9
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *