Таныг оюун ухааны өндөр чадамжтай болохыг илтгэх 6 шинж тэмдэг

1

Либераль үзэл бодол, атеизм, ганцаардах хүсэл, шөнийн амьдралын хэв маяг. Энэ бүгд таныг бусдаас ухаантай болохыг илтгэж байж болно.

1. Сэтгэл зүйн өвчлөл

АНУ болон Их Британийн эрдэмтэд оюун ухаан нь солиорол тусах эрсдэлтэй холбон үзэх болжээ. Туршилтын үр дүнгээс харахад 8 насандаа өндөр IQ үзүүлсэн хүүхдүүд уг өвчлөлд нэрвэгдэх нь их байв.

Мэдээж өндөр оюун ухаан – эрсдэлийн нэг хүчин зүйл. Солиорлыг судалж буй мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь удамших, хүнд хэцүү хүүхэд нас, стресс, хар тамхи нөлөөлдөг ажээ.

Сэтгэл зүй болон оюун ухаан холбоотой болохыг өөр бусад талаас ч тайлбарласан байна. Өндөр IQ болон сэтгэл түгших нь хоорондоо уялдаатай. Цугтаа хөгжиж байсан гэж хэлж болно: тайван бус байдал болон оюун ухаан нь бидний өвөг дээдсийг амьд гарахад нөлөөлсөн, тийм ч учраас тэд аюулаас зугтааж амьдарч байжээ.

 

2. Либерализм болон атеизм

Хувьсан өөрчлөгдөхүйн сэтгэл зүйч Сатоси Канадзава нэгэн дүгнэлтэд хүрчээ: либераль болон атеист үзэл бодолтой хүмүүсийн оюуны чадвар өндөр.

Түүний хийсэн судалгаагаар бол ультраконсерваторууд өсвөр насандаа IQ-гийн 95 оноотой, харин либералууд 106,5 оноотой байсан нь тодорхой болсон. Атеистуудын хувьд арай бага 103.

Консерватив үзэлд үнэмших нь олон зуун жилийн хувьсалтай холбоотой гэж Канадзава үзэж байна. Шинэ шийдвэр гаргахын тулд өргөн цар хүрээтэй сэтгэх хэрэг гарна, шинэ санаа төрүүлнэ. Үүнд сэтгэн бодох оюун ухаан хэрэгтэй гэжээ.

 

3. Шөнийн амьдралын хэв маяг

Дээр дурдсан онолтой холбогдуулж Канадзава дараах үндэслэлийг гаргаж ирсэн: ухаантай хүмүүс жирийн хүмүүсийн өдрийн амьдралын хэв маягаас өөр хэв маягийг сонгож амьдарна. Бидний өвөг дээдэс өдрийн гэрлийг ашиглаж амьдардаг байсан бөгөөд харанхуй болонгуут унтаж заншсан. Харин IQ өндөртэй хүмүүс энэ заншлаас гажууд.

Бусдаас орой унтаж, орой сэрж байгаа хүмүүс илүү ухаантай байгааг судалгаагаар тогтоожээ.

 

4. Ганцаардах хүсэл

Сатос Канадзавагийн бас нэгэн нээлт: ухаалаг хүмүүс найз нартайгаа цөөхөн уулзвал илүү аз жаргалтай байдаг. Харин жирийн хүмүүсийн хувьд эсрэгээрээ: найз нөхөдтэйгөө уулзах тусам аз жаргалтай болно.

Энэ эсрэг тэсрэг үзэгдлийн хариулт ойлгомжтой. Ухаалаг хүмүүс анхаарлаа тодорхой асуудал дээр төвлөрүүлсэн байдаг, найз нөхөдтэйгөө дэмий ярьж суух нь бодлоос холдуулна.

Бас нэг өөр тайлбар, хувьсалтай холбоотой. Хүн түүхэндээ нийгэмшиж ирсэн (амьд явах, хөгжлийн төлөө). Харин ухаалаг хүмүүс орчин үеийн өөрчлөгдөж буй нийгэмд хурдан дасан зохицож байна. Өөрийнхөө амьдралын замыг өөрөө л авч явах тэр нөхцөл байдалд бэлэн ажээ.

 

5. Итгэмтгий

2014 онд хэвлэн нийтэлсэн судалгааны үр дүнгээс харахад, ухаантай хүмүүс бусдад ихээр итгэдэг байна. Зөвхөн хамаатан садан, найз нөхдийн үгэнд бус нийгмийн бусад төлөөлөлд ч итгэнэ.

Тэд итгэж болохгүй хүмүүсийг амархан таньж мэддэг учраас бусдад нь илүү нээлттэй ханддаг ажээ.

 

6. Биеийн хөдөлгөөн багатай

Бодох дуртай хүмүүс бага хөдөлдөг болохыг америкийн эрдэмтэд илрүүлжээ. Туршилтын үр дүнд, “шинийг мэдэх хэрэгцээ” багатай хүмүүс ажлын өдрүүдийн турш маш их идэвхтэй хөдөлгөөнтэй байгааг тогтоосон.

Нэг талаасаа, “сэтгэн бодогч биш” хүмүүст оюуны ажил уйтгартай санагдаж өөр ажил хийхээр яарсан байж болно. Нөгөө талаасаа удаан бодож суух нь аюулын дохио өгсөн байх талтай.

Өөрийнхөө оюуны чадамжид эргэлзсээр байна уу?

33
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ariunbold Batsaikhan

    Ariunbold Batsaikhan

    2017/10/17 at 09:13

    uhsen baas

  2. Саруул Ца

    Саруул Ца

    2017/10/17 at 10:14

    Eternity Zon

  3. Eternity Zon

    Eternity Zon

    2017/10/17 at 13:29

    Ty kid.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *