Францын эмэгтэй жүжигчдийн энгийн хэрнээ үзэсгэлэнтэй гадаад төрх, гоо сайхны 13 нууцаас

0

Францын алдартай эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, биеэ авч явах соёл дэлхий дахинаа гайхагдаад ганц арван жилийн нүүр үзээгүйг бид сайн мэднэ. Парисын бүсгүйчүүд гадаад төрхөндөө дaйчин байдал, турьхан эмэгтэй хүний шинжийн аль алийг нь илэрхийлдэг. Ажиглаад байхад үүндээ ямар нэгэн хүч хөдөлмөр зарахгүй, өөрийнхөөрөө хөнгөн болгоод байгаа нь мэдрэгддэг.

Эдгээр эмэгтэйчүүдийн гоо сайхны нууцыг бид олж мэдэхээр шийдсэн юм. Тэдний аргууд нь бидний анхлан бодож байснаас хавьгүй амар бөгөөд энгийн. Бид ч өөрсдийн амьдрал дээрээ хэрэглэж болохоор санагдана.

Хувцсандаа тайван өнгө ашиглахыг эрхэмлэдэг

© Derek Storm / Everett Collection / East News, © FRANCOIS GUILLOT / AFP / East News

Франц бүсгүйчүүд хувцсандаа зөөлөн өнгө ашиглахыг эрхэмлэдэг. Парисын хотоор хурц өнгөтэй хувцас тэр болгон харагдахгүй шүү. Хурц өнгө нэмэхийг хүсвэл зөвхөн гоёл чимэглэлдээ л ашиглана. Жишээ нь, сонирхолтой гутал эсвэл этгээд хачин гоёл чимэглэл байх ажээ.

 

Жийнсэн даавууны үнэнч хэрэглэгчид

© Invision / Invision / East News, © Rune Hellestad / Capital Pictures / Capital Pictures Russia / East News

Жийнс – зөвхөн өдөр тутмын хувцас биш юм. Ийм хувцастай улаан хивсний ёслолоор ч алхсан болно, бас болзоонд явахад болохгүй зүйлгүй. Жүжигчин Клеманс Поэзиг жишээ болгож авч үзье л дээ, жийнсэнд үнэхээр дуртай бөгөөд нэг хувцсыг хэдэн жилээр нь өмсдөг нэгэн.

 

Дүр төрхөө төгс болгохыг хэтэрхий их хичээдэггүй

© AFP / East News, © Catarina+Perusseau / Allpix Press / East News

Жүжигчин бүсгүйчүүд дүр төрхдөө ямар нэгэн дутуу зүйл үлдээдэг, өөрөөр хэлбэл гадаад төрхөө төгс төгөлдөр болгодоггүй. Жишээ нь, Шарлотта Генсбург өөрийнхөө гоёлыг тэр болгон нарийвчлан боддоггүй. Тэрээр хувцас гэдэг зүйл хүний дотоод сэтгэлийг илэрхийлэх ёстой гэж үздэг юм.

 

Зуны нимгэн даашинз өмсөх дуртай

© ABACA / Abaca / East News, © Isabelle Vautier / Starface / STARFACE PHOTO / East News

Зөөлөн өнгийн хувцас өмсөх дуртай гэдгийг зөвхөн нэг л өнгийн хувцас өмсөх дуртай гэж ойлгож болохгүй. Франц эмэгтэйчүүд байгалийн өнгийг илүү эрхэмлэдэг юм. Шинэхэн цэцгийн хээ, хөнгөн, нимгэн материал нь зуны уур амьсгалыг оруулна.

 

Сонгодог загвар хэзээ ч хоцрогдохгүй, алдар хүндтэй хэвээр байна

© Invision / Invision / East News

Франц эмэгтэй жүжигчид эмэгтэйлэг шинжийг тодосгох сонгодог загварын хувцсаар гоёх дуртай. Тэгээд хувцсаар биш хөдөлгөөнөөрөө өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлдэг юм.

 

Нүүрээ аль болох бага будахыг эрхэмлэнэ

© Comi Simone / IPA / ABACA / Abaca / East News

Бага байх тусам илүү сайн – нүүрний будганд яг л ийм зарчмаар ханддаг улс. Нүүр өөрийнхөөрөө харагдах ёстой. Олны өмнө гарах үедээ л илүү хурц будалт хийнэ. Бусад үед франц бүсгүйчүүд оо энгэсгээс холдож өөрийгөө амраадаг.

 

Уруулын будаг түрхэх бол шүүслэг улаан өнгийг л…

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News

Зарим нэг нь бол бүр ямар ч уруулын будаг түрхэхгүй, уруул өнгөлөгч түрхэхэд л хангалттай гэж үзнэ. Харин Леа Сейду болон Ева Грин нар шүүслэг улаан өнгөөр уруулаа будах дуртай. “Улаан будаг – үнэхээр эмэгтэйлэг бөгөөд чамин” гэж Леа ярьдаг юм.

 

Хумсаа богинохон засаад өнгөгүй будгаар будна

© Gys Danny / Reporters / ABACA / Abaca / East News, © CHRISTOPHE SIMON / AFP / East News

Франц дахь маникюр – үнэтэй арчилгааны нэгд тооцогдоно. Хумсандаа анхаарал тавьсан байх ёстой. Хумс эрүүл байх ёстой болохоос биш урт, хурц өнгөөрөө бусдыг айлгах зүйл огт биш. Тиймээс эмэгтэйчүүд нь хумсаа өнгөгүй будгаар буддаг ажээ.

 

Бага зэрэг замбараагүй үсний засалтыг хүлээн зөвшөөрнө

© emmanuellebeart / Instagram, © CHRISTOPHE SIMON / AFP / East News

Эндхийн бүсгүйчүүд хүнд бас эргүүлж ороосон үсэнд төдийлөн дургүй. Аль болох өөрийнхөөрөө байхыг хичээнэ. Будах бол өөрийнхөө үсний өнгөтэй төстэй будгаар буддаг, хурц өнгөнөөс аль болох хол байхыг хичээдэг улс. Үсээ долоо хоногтоо 2 удаа угааж заншжээ.

 

Өөрийнхөө гадаад төрхийн өөг үнэлдэг

© Kazuko Wakayama / KCS / East News, © Invision / Invision / East News

Жүжигчин бүсгүйчүүд өөгүй төрхтэй байхаар тэмүүлдэггүй. Үүнд мөн инээмсэглэл ч орно. Хөнгөхөн өө сэвийг өөрийг нь чимэх гоёл гэж үздэг байна. Летиция Каста өөрийнхөө бага зэрэг өөтэй шүдэнд үнэхээр хайртай, шүдээ янзлуулах бодол ерөөсөө төрж байгаагүй гэдэг.

 

Гоё гутланд дуртай бөгөөд өндөр өсгийт өмсөхийг эрмэлздэг

© Niviere David / ABACAPRESS.COM / Abaca / East News, © Laurent Vu / SIPA / Sipa Press Russia / East News

Гоёл нь энгийн бол гутал нь дүр төрхийг чимэх гол хэрэгсэл болно. Франц бүсгүйчүүд өндөр өсгийтэй туфлиэс тэр болгон татгалзахгүй, гэхдээ хөлд эвтэйхэн загварыг л сонгоно. Элоди Юнг өөрт нь эмэгтэй хүний хатуужил, тэвчээрийг шалгах гэсэн биш эмэгтэй хүнийг чимэх ганган туфль л таалагддаг гэж ярьдаг юм.

 

Арьсны зөв арчилгаа л гоо сайханд хүрэх зөв зам гэж үздэг

© camillerazat / Instagram

Энд гоо сайхны арчилгааг тоохгүй орхихгүй, гэхдээ огт хэтрүүлж шунахгүй. Угаалгадаа мицеляр ус ашиглана. Нүүрэндээ зөвхөн үйлдвэрийн бэлэн тос түрхэхгүй мөн байгалийн гаралтай тос ч түрхдэг. Байнга гоо сайхны салон орохын оронд эрүүл хоол хүнс хэрэглэж, бат бөх нойртой байхыг хичээдэг. Насны өөрчлөлт тэдний санааг нэг их зовоохгүй. Тэд өөрсдөөрөө байхыг эрхэмлэдэг, тэрнээс биш бусад улс орнуудын будгаар өөрийгөө нуусан бүсгүйчүүд шиг биш.

 

Ээжийн зөвлөгөөний үнэ цэнийг сайн мэднэ

© girardotana / Instagram, © c_poesy_/ Instagram

Ихэнх франц охид гоо сайхан, эмэгтэйлэг байх тухай ээжийн зөвлөгөөгөөр дамжин хүмүүждэг. Ээж нар нь л нүүр будалтын анхны хичээлийг заана. Ээж нар л стиль, өөрийгөө хэрхэн арчлах ёстойг зааж сургана. Клеманс Поэзи ээж нь түүнийг эгч нарынх нь хамтаар арьсны эмчид үзүүлж арьс арчилгааны үндсэн зөвлөгөөг өгүүлж байсныг сайн санадаг гэж ярьжээ.

Таныхаар сайхан харагдахын тулд яах ёстой вэ: бага зэрэг замбараагүй төрх бий болгох уу эсвэл өөгүй байх ёстой юу?

6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *