Британи эр маш залуухан харагддаг учраас хүмүүс түүнийг охиных нь найз залуу гэж боддог гэнэ. Гэвч тэр үнэндээ 56 настай бөгөөд 7 ач, зээтэй өвөө ажээ

1

Зарим нэг хүмүүс наснаасаа хамаагүй залуухан харагдаж чаддаг, гэхдээ бүр эргэн тойрныхныгоо алмайртал залуу харагдаж чаддаг нь цөөн. Британи эрийн нэрийг Энди Уилкинсон гэх бөгөөд тэр 56 настай. Гэхдээ түүний насыг хүмүүс хэлэхдээ дандаа л 20 насаар залуу хэлдэг. Хажуугаар өнгөрөх хүмүүс охиных нь найз залуу гэж хүлээж авах хэдий ч тэр аль хэдийнээ эцэг болсон төдийгүй бүр 7 ач, зээгийн өвөө ажээ.

Британи эр наснаасаа залуу харагдах тул түүнийг охиных нь найз залуу гэж хүлээж авдаг

 

Энди Уилкиносн 56 настай, гэхдээ түүний бие хаа, гадаад байдлыг нь харахад 30 орчим насны залуу л гэж хэлнэ

 

Тэр гурван хүүхдийн эцэг төдийгүй долоон ач, зээгийн өвөө. Гэхдээ хэн ч түүнийг өвөө гэж хэлж чадахгүй

Харин ч эсрэгээрээ түүнийг охиных нь найз залуутай андуурдаг гэж тэрээр ярьжээ. Намайг долоон ач, зээгийн өвөө гэдгийг сонсоод ангайж байгаа хүмүүсийг харж найз нар маань үхтлээ инээдэг. Түүний залуу харагдаж байгаа нь зөвхөн гентэй холбоотой төдийгүй түүний амьдралын хэв маягтай холбоотой гэж Энди өөрөө үздэг.

 

 

Британи эр 18 наснаасаа хүчний бэлтгэл сургуулилтаар хичээллэж иржээ. Сайхан харагдахыг ч байнга хүсдэг байсан болохоор амьдралын зөв хэв маягийг сонгож ирсэн гэдэг. Гэхдээ 30 наснаасаа хойш энэ тал дээр нухацтай ажиллаж эхэлсэн байна.

 

Тэрээр өнөөдөр хувийн дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд спортоор долоо хоногтоо гурван удаа хичээллэдэг

Спортоор хичээллэхийн тулд Энди эрхэлж байсан ажлаа орхиж хувийн дасгалжуулагч болжээ. Энди үйлчлүүлэгч нартаа өөрийн туршлагыг хуваалцдаг, яагаад гэвэл энэ хугацаанд 50 настай хүний бие махбодид юу хэрэгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн шүү дээ. Уургийн коктейл, жигнэмэг бас хүнсний нэмэлт бүтээгдэхүүн мөрөөдлийн бие хаатай болоход нөлөөлөхгүй юм байна гэдгийг би ойлгосон. Хамгийн чухал нь зөв хооллолт, авч байгаа нүүрс усыг тухайн нөхцөл байдалд тохируулан ихэсгэж, багасгах – нэг ёсондоо өөрийн насандаа тохируулж л хэрэглэх хэрэгтэй юм.

 

Эндигийн хэлснээр, амьдралын эрүүл хэв маягийг баримтлах хэрэгтэй

Стресс хүнийг хөгшрүүлдэг гэж Энди үздэг. Тиймээс аливаад санаа зовохгүй, ямар ч нөхцөлд тайван байдлаа алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэжээ. Тэр ус их хэмжээгээр уудаг, согтууруулах төрлийн ундаа бараг хэрэглэдэггүй, шөнийн цагаар идэхгүй, орой эрт унтдаг бас унтлагын өрөөндөө ухаалаг утас байлгадаггүй.

 

Сүүлийн үед хүмүүс өөрийнхөө амьдралыг улам л хүндрүүлээд байгаа юм шиг санагддаг гэж Энди боддог. Өөрийгөө эрүүл байлгах төрөл бүрийн санаа гаргаж ирж түүндээ баригдах нь асуудлыг хүндрүүлээд байна гэв.

Унадаг дугуй заавал унах хэрэггүй гэж тэрээр үздэг бөгөөд амьдралын эрүүл хэв маягийн үндсэн зарчмыг баримтлахад л болно, өөрөөсөө давсан илүү хүнд, төвөгтэй арга эрэлхийх ч хэрэг алга. Амжилтын түлхүүр энгийн байх нууцдаа л байдаг.

Эндигийн хэлсэн д итгэж болохоор санагдана, яагаад гэвэл тэр 56 насандаа хэрхэн 30-тай залуу шиг харагдахыг сайн мэдэж байгаа шүү дээ.

15
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Javkhlantugs Davaajargal

    Javkhlantugs Davaajargal

    2020/03/16 at 13:13

    Эхнэр ямар бол….

  2. odoo 56 nastai hvn barag l iim l bga shv ih ovorgvi bolson bna lee shv

  3. Ariym Qma

    Ariym Qma

    2020/03/17 at 20:34

    Магнай өвөө чадах уу? Та

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *