Жирэмсэн үедээ хэт таргалах нь ургийн тархины хөгжилд нөлөөлдөг болохыг судалгаагаар баталжээ

0

Эх, хүүхдийн хүйн холбоо нь байгаль дээрх хамгийн хүчтэй холбоос юм. Учир нь эх хүн хэвлийдээ 10 сар хүүхэд тээж хүн болгон эх дэлхийд авчрахын тулд төсөөлөө ч үгүй маш олон өөрчлөлтүүдтэй нүүр тулдаг. Өөрөөр хэлбэл хэвлийд тань бяцхан зүрх цохилж байгааг мэдрэх нь хамгийн аз жаргалтай мэдрэмж хэдий ч түүнийг дагаад маш чухал шинэ үүрэг ирдэг нь “хариуцлага” юм. Гэхдээ бид энэ удаа сайн аав, ээж байж хүүхдээ сайн боловсролтой болгож хүмүүжүүлэх талаар бус бүр гэдсэнд байх үеэс анхаарах ёстой хариуцлагын талаар ярих болно.

Жирэмсний үеийн таргалалт

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний үедээ жин нэмж хэт таргалалттай болдог нь зөвхөн жирэмсэн эх төдийгүй эх баригч эмч нарын хувьд ч том асуудал байсаар ирсэн. Жирэмсний үед эмэгтэй хүний биед гормоны өөрчлөлт орж жингээ хянах тал дээр олон асуудал үүсдэг ч зөвшөөрөгдсөн хязаарыг давахгүй байх ёстой гэдгийг ихэнх ээжүүд мэддэггүй. Учир нь хүүхэд тээж байх үедээ хэт таргалах нь олон сөрөг нөлөөтэйн дотор цусны даралт ихсэх, жирэмсний хожуу үеийн хордлого, чихрийн шижин зэрэг өвчин тусах магадлал асар их хэмжээгээр нэмэгддэг байна.

 

Жирэмсний үеийн таргалалтын сөрөг нөлөө

Гэвч бидэнд байгаа хамгийн том асуудал бол жирэмсний үеийн таргалалт зөвхөн хүүхэд тээж буй эхэд сөрөг нөлөөтэй гэж боддог явдал юм. Өөрөөр хэлбэл дийлэнх ээжүүд таргалалт нь хэвлий дэх урагт хор нөлөө учруулж байгаа гэдгийг огт мэддэггүй гэсэн үг. Энэ нь дээр дурдсанчлан жирэмсний хожуу үеийн хордлого зэргээр илэрч болно. Хэдийгээр зарим ээжүүдийн хувьд энэ нь хэвийн асуудал мэт боловч эрүүл мэндийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалж зарим ээжүүд таргалалтаасаа болоод дутуу төрөх, зулбах зэрэг эрсдэлтэй байдаг.

Энэ талаар Колумбын их сургууль болон Техасын их сургуулийн харьяа Нийгмийн Эрүүл Мэндийн Милман сургуулийн мэргэжилтнүүд  “BMC Pediatrics” судалгаагаараа жирэмсэн эхийн таргалалт урагт нөлөөлөх талаар олон санааг үндэслэлтэйгээр дэвшүүлсэн байна.

 

Судалгаанд юу дурдав

Дээрх судалгаанд эпидемиологич, хоол тэжээлийн мэргэжилтэн, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн судлаачдаас бүрдсэн баг 368 жирэмсэн эхийг сонгон авч тэднийг жирэмсэн байх үеэс нь эхлэн хүүхдүүдийг нь гурав болон долоон нас хүрэх үеийг хамруулан судалсан байна. Тухайн 368 эхийг нас болон санхүүгийн байдал, нийгмийн гарал үүсэл зэргээр нь ижил түвшинд байхаар сонгожээ. Энэ нь тухайн эмэгтэйчүүдийн материаллаг хэрэглээ, сэтгэн бодох чадвар, гэр бүлийн байдал, боловсролын зэрэг зэргийг харгалзан үзсэн гэсэн үг.

Ингээд судлаачид тухайн ээжүүдийн жирэмсэн болсон үеэс эхлэн төрөх хүртэлх орчин, нөхцөлийг сайтар ажиглаж эхэлсэн байна. Жирэмсэн үедээ хоолны дэглэм барьж байсан болон хүүхдээ төрсний дараа хөхөөрөө хооллосон зэрэг анализыг мөн хавсаргасан байв. Ингээд тухайн хүүхдүүдийг яг гурван нас хүрэх үед нь суурь чадварууд дээр нь анализ хийжээ. Мөн судлаачид тэдгээр туршилтуудыг 4 жилийн давтамжтай буюу хүүхдүүдийг 7 нас хүрэхэд дахин хийсэн байна.

 

 

Үр дүн юу байв?

Судлаачид сонгогдсон хүүхдүүдийн гурван настай байх үеийн суурь чадамжийг судалж үзээд тэдгээр хүүхдүүдийн хэвлийд байх үеийн ээжийнх нь хэт таргалалт хүүхдийн төрөл бүрийн суурь чадамжид нөлөөлж, зарим чадваруудыг сааруулсан болохыг тогтоосон байна.

Ингээд хүүхдүүдийн долоон настай байх үеийн туршилтаас бүх зүйл тодорхой болсон байна. Учир нь жирэмсэн үедээ хэвийн жинтэй байсан ээжүүдийн хүүхэд, хэт таргалалттай байсан ээжүүдийн хүүхдүүдээс сэтгэн бодох чадвар буюу IQ-н түвшин өндөртэй байсан нь тогтоогджээ.

 

Эндээс дүгнэхэд

Тухайн сонгогдсон хүүхдүүдийн сэтгэн бодох чадварын түвшний өөр, өөр байдалд дүгнэлт хийхэд эхийн таргалалттай холбогдож байсан нь судалгаагаар тогтоогдсон боловч өөр олон хүчин зүйл хамааралтайг огт үгүйсгээгүй болно.

Нөгөөтэйгүүр хүүхдээ хэвлийдээ олсон цагаас эхлээд төрүүлж, өсгөх үйл явцад тухайн хүүхдийн өсөж буй орчин, ээжийн хүүхдээ тээх үеийн идэж, хэрэглэж байсан зүйлс зэрэг ихээхэн нөлөөтэй юм. Энэ нь жирэмсэн үедээ эх өөрөө тайван байх, хүүхдээ төрүүлсний дараа тухтай орчинд өсгөх зэргээс хамаарч хүүхдийн тань IQ-н түвшин шууд хамаарна гэсэн үг.

Харин та ээжийгээ таныг тээж байхдаа хэдэн кг жин нэмж байсныг сонирхож байсан уу? Бас хэрэв та жирэмсэн бол таны жин зохих хэмжээндээ байгаа юу?

8
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganjargal Gantumur

    Ganjargal Gantumur

    2020/03/16 at 17:14

    Н. Ука

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *