Хайр сэтгэлийн тухай өгүүлэх Азийн шилдэг 17 кино

1

1. My Sassy Girl (2001)

Ким Хо Сик гэх хүний найз охинтойгоо ямар харилцаатай байдаг талаараа интернетэд бичсэн зүйлээс сэдэвлэн бүтээсэн кино юм. Кюун Вүү галт тэргэн дотор согтуу явж байгаа эмэгтэйд туслахыг эрхэмлэдэг ба түүнийг биеэ авч явж чадахгүйгээс болоод гэмтэж, бэртэх эсвэл ямар нэгэн асуудалд орооцолдохоос хамгаалахыг хүсэж буйгаа хэлдэг байна.

 

2. A Moment To Remember (2004)

Залуу хосуудын хайр сэтгэл шалгуурт орох ба 27 настай Сун Жин ой санамжаа алдах өвчин тусна.

 

3. A Werewolf Boy (2012)

Нэгэн эмэгтэй хүүхэд ахуй насандаа амьдардаг байсан зуслангийн байшиндаа эргэж ирнэ. Түүний 47 жилийн өмнө мэддэг байсан өнчин хүү түүний амьдралд гарч ирнэ.

 

4. Late Blossom (2011)

Өндөр настай хосуудын хайрын түүхийг энэ киноноос үзэх боломжтой.

 

5. The Classic (2003)

Коллежийн оюутан өөрийн ээж болон ирээдүйн аав, мөн аавынхаа сайн найз гурвын дунд өрнөсөн хайрын гурвалжингийн тухай өгүүлэх тэмдэглэлийн дэвтрийг олдог.

 

6. Tonight, at the Movies (2018)

Кенжи бол хар цагаан кино хийх дуртай, студид туслах найруулагч хийдэг нэгэн юм. Нэг өдөр Миюүки дэлгэцэнд харагдаж буй чухал дүр бодит амьдрал дээр гарч ирнэ. Тэр эмэгтэй өнгөт хорвоод ирсэндээ гайхшрах ба Кенжид төвөг удах болно.

Кенжи жинхэнэ Миюүкид сэтгэл алдрах боловч эмэгтэй залуугаас нэг нууцыг нуусаар байна.

 

7. My Tomorrow, Your Yesterday (2016)

Зураачийн ангийн оюутан Такатоши урам зориг орж, Эмитэй галт тэргэнд ярилцана. Тэд болзож эхлэх ба хамтдаа аз жаргалтай байлаа, гэвч Эми ирээдүйгээ түүнтэй хамт байгаагаар харахдаа заримдаа сэтгэл дундуур байдаг болов.

 

8. From Me to You (2010)

Савако хаа нэгтээ дуудлагаас Садако гэх нэр сонсох бөгөөд энэ нь түүнд төвөгтэй байдал үүсгэнэ. Түүний дотор нуугдах эмэгтэйн сүнс ангийнх нь найз Шота Казехаяатай нөхөрлөнө.

 

9. The Love of Siam (2007)

Мью болон Тонг нар багадаа сайн найзууд байсан ба Тонгийн гэр бүлд гэнэтийн таагүй зүйл тохиолдоно. Тэд ахлах сургуульдаа эргэн уулзах бөгөөд тэдний өмнөх харилцаа энэ үеэс эхлэн тэс өөр шатанд очих болно.

 

10. The 8-Year Engagement (2017)

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Хисаши болон Маи нар бал сарын баяраа 3 сарын турш тэмдэглэх боловч Маи өвчин тусаж, ухаангүй хэвтэнэ. Хисаши түүний хажууд байнга байна. Эцэст нь Маи сэрэх бөгөөд Хисашигийн талаарх ой санамжаа бүгдийг нь алдсан байв.

 

11. Teacher’s Diary (2014)

Сонг бол хөдөө орон нутгийн сургуульд бөхийн багш хийдэг нэгэн. Энэ сургуульд зөвхөн 4 сурагч болон 1 багш байдаг. Аннын өдрийн тэмдэглэлд сургуулийн багшийн ганцаардлын тухай бичигдэнэ. Багш Аннтай уулзахыг хүсэх боловч, хэрхэн, яаж уулзахаа мэдэхгүй байлаа.

 

12. il Mare (2000)

Ганцаардсан эмэгтэй тэнгисийн эрэг дээрх байшинд амьдардаг бөгөөд 2 жилийн өмнөөс эхлэн нэг залууг мэддэг болсон ба тэд байшингийн гаднах шуудангийн хайрцгаар дамжуулан хоорондоо харилцаж эхэлнэ.

 

13. Your Name (2016)

Японы хөдөө газар амьдардаг охин Токиод амьдардаг хүүтэй бие нь солигдоно. Цаг хугацаа болон орон зай тэднийг хооронд нь нягт холбох болно.

 

14. Girl in The Sunny Place (2013)

Коүсүкэ экс ангийн найз Маотай үйлчлүүлэгчийн шугамаар эргэн уулзана. Мао ахлах сургуульд байхдаа бусдад дээрэлхүүлдэг байсан бөгөөд энэ үед Коүсүкэ түүнийг хамгаалж, бусдын тоглоом шоглоом болгохгүйг хичээдэг байв.

Тэд болзож эхлэх боловч Маогийн аав нь тэдний харилцаанд тийм ч таатай биш байлаа.

 

15. Be With You (2004)

Миогийн үхэл түүний нөхөр Такүми болон 6 настай хүү Юүжид хүндээр тусна.

Байшингийн гаднах ойд алхаж явах үед Такүми болон Юүжи ой санамж, мэдрэмжээ алдсан залуухан Миотой тааралдаж, тэд хамтдаа гэртээ ирцгээнэ. Борооны улирал ойртох тусам Юүжи ээжтэйгээ хамт амьдрах хугацаа богиносож байгааг ойлгоно.

 

16. You Are the Apple of My Eye (2011)

Сургуулийн од оюутанд дурласан өсвөр насны сурагчдын амьдралыг энэ киноноос үзэх боломжтой.

 

17. Crazy Little Thing Called Love (2010)

14 настай царай муутай Нам гэх охин 10-р ангийн сурагч Чонд сэтгэл алдарна. Чон бол сургуулийн хамгийн царайлаг сурагч байв. Охин залууг өөртөө дурлуулахын тулд чадах бүхнээ хийх болно.

24
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *