Google таны микрофоноор дамжуулан бүх зүйлийг бичиж авдаг

1

Хүссэн мэдээллээ бид интернэтээс төвөггүй олдог. Таны хайлт болгоныг, тэр дундаа дуут хайлтыг Google бичиж аваад хадгалдаг гэдгийг мэдэх үү?

Google-ийн уг үйлдлийг хэрхэн идэвхгүй болгож өөрийнхөө хувийн орон зайг хадгалж үлдэхийг бид мэдэхээр шийдсэн юм.

Дараах зүйлийг хийх хэрэгтэй. Хайлтын систем таны дуут хайлтыг бичиж аваад олон жилийн туршид хадгалдаг. Компани ч өөрөө энэ үйлдлээ нуухгүй байгаа, учир нь хэрэглэгчидтэй тэд гэрээ байгуулсан гэсэн тайлбар хэлдэг аж. Тэр гэрээг нь боловсруулсан хүнээс нь өөр хэн ч уншиж үзээгүй биз.

Хэрвээ та дуут хайлтыг байнга хэрэглэдэг бол өөрийнхөө микрофоны сонсох эрхийг олгосон байна гэсэн үг, өөрөөр хэлбэл таны бүх яриаг сонсох бүрэн боломжтой болгожээ.

Ямар хэрэгтэй юм бэ?

Google таны микрофоноор дамжуулан бүх зүйлийг бичиж авдаг 1

Таны мэдээлэл, таны хэлсэн ярьсан, интернэтээр нэвтэрсэн түүх болгоныг программ руу дамжуулж интернэтийн цаашдын “хөгжил”-д ашигладаг ажээ.

Сонсоход таатай л тайлбар, гэхдээ программын ашиглаж байгаа аливаа мэдээллийн нууц задарч муу хүний гарт очвол юу болох вэ?

 

Дуут хайлтын мэдээллээ хаанаас олж үзэх вэ?

Google таны микрофоноор дамжуулан бүх зүйлийг бичиж авдаг 2

Эндээс таны утасны микрофоны бүх бичлэгийг олох боломжтой. Хэрвээ мэдээлэл олоогүй бол та Google-ийн дуут хайлтыг огт ашиглаагүй гэж ойлгоорой.

Харин эндээс зөвхөн дуут хайлт биш таны юу хайсан, юу татсан зэрэг бүх зүйлийн түүх гарч ирнэ.

 

Хувийн мэдээллээ хэрхэн устгах вэ?

Энэхүү хуудас дээр дарж ороод баруун өнцөгт байрлах “Түүх харах” хэсгийг сонгоно. “Дуут хайлтын түүх” гэж гарч ирэх бөгөөд дарж идэвхигүй болгоно.

Ингээд дуусахгүй. Серверт байгаа өөрт холбоотой бүх мэдээллийг устгахыг хүсвэл баруун эгнээд байрлах “Устгах үйлдлүүд”-ээс “Байнга” гэдгийг сонгоно. Одоо Google-ийн сервер дуут хайлтыг тань устгах болно.

6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/14 at 14:16

    Бодмоор л юм байна даа. Баярлалаа.Хэрэгтэй сануулга байна даа. Сайхан сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг. Амжилт

  2. Бадрах Чзг

    Бадрах Чзг

    2017/01/14 at 14:31

    Cloud-д бас итгэх хэрэггүй. Хэзээ нэг цагт хакеруудын гарт алдагдана.

  3. Elbegee Suuri

    Elbegee Suuri

    2017/01/14 at 14:43

    Tegeed google bu ashigla geju? Yaval der gej?

  4. Зочин

    2017/01/14 at 17:34

    Гэхдээ хакерууд яахоог хакердаж чаддаг болхоос биш гүүглийг хакердсан түүх байхгүй ээ, сновден кинондээр бүхнийг хакердаж гардагч, өнөөдрийн хамгийн итгэлтэй нь гүүгл юмдаа, юмыг дандаа бүтэхгүй талаас нь харах юм,

  5. Buyantamir Gantumur

    Buyantamir Gantumur

    2017/01/14 at 18:55

    Бумцэнд Бум

  6. Анхбаяр Чинзоригт

    Анхбаяр Чинзоригт

    2017/01/15 at 07:52

    Snowden geed kinog vz

  7. Зочин

    2017/01/15 at 11:05

    Gehdee Machine Learning zereg smart algorithm ashiglasan application, website esvel uilchilgee uzuulehed iimerhuu ugugdul mash chuhal. Surug geheesee iluuteigeer hunii iimerhuu unen bodit ugugdliig tuslamjtai yanz buriin huniig oilgodog systemuudiig hugjuuleh bolomjtoi. Jishee ni Siri bshd

  8. Boldo Adiya

    Boldo Adiya

    2017/01/15 at 17:37

    Мөнх Очир

  9. Зочин

    2017/02/14 at 13:36

    Гэхдээ өнөөдөр өөр итгэл даасан найдвартай хэрэглээ гүүглээс өөр алга даа. Харин яахоог хэн дуртай нь хэн дуртай нь хакердаад байдаг бол.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *