Нимбэгийг гоо сайхны зориулалтаар хэрэглэх 7 арга

2

Нимбэг зөвхөн хоол хүнсэнд хэрэглэгдээд зогсохгүй гоо сайхан, эрүүл мэндийг хамгаалахад ч хэрэглэгддэг. Уг жимс нь ариутгах, дархлаа сайжруулах, цайруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Та бүхэнд нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндээ хамгаалах зорилгоор хэрэглэх 7 аргыг танилцуулж байна. Таныг өмнө нь энэ талаар мэддэггүй байсан гэдэгтэй итгэлтэй байна.

1. Нүүрний арьс сэргээх

Нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндэд ашигтай байдлаар хэрэглэх 7 арга 2

Нимбэгийн шүүс нүүрний арьсны өнгийг сэргээж чангалахад нөлөөлнө. Хөвөнд шингээсэн нимбэгийн шүүсээр шөнө унтахаасаа өмнө нүүрээ арчаарай. Харин дараа өдөр нь нарнаас хамгаалах тос заавал түрхэх ёстой шүү.

 

2. Уруулын скраб

Нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндэд ашигтай байдлаар хэрэглэх 7 арга 3

Маш олон шалтгаанаар уруул омголтож өнгөө алдаж болно: амин дэмийн дутагдал, хүйтэн цаг агаар, арьс хуурайших. Нимбэг – энэ бүгдтэй тэмцэнэ. Унтахаасаа өмнө дусал нимбэгийн шүүсээр уруулаа арчвал хэдэн хоногийн дараанаас эхлээд таны уруул илүү чийглэг болсныг та мэдрэх болно. Бас уруулын тань өнгө сэргээд л ирнэ.

 

3. Үсний өнгө сэргээх

Нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндэд ашигтай байдлаар хэрэглэх 7 арга 4

Хэрвээ та үснийхээ өнгийг сэргээхийг хүсэж байгаа бол нимбэгийн шүүс түрхээд наранд зугаалаарай. Таны үс өнгөлөг, амьд мэт харагдах болно. Үр дүнгээ хадгалахын тулд долоо хоногтоо нэг удаа түрхэнэ.

 

4. Хар цэгээс хагацъя

Нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндэд ашигтай байдлаар хэрэглэх 7 арга 5

Нимбэгийн шүүс нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул тослог арьсанд гайхалтай тохирно. Хорыг гадагшлуулахаас гадна арьсны гүн хэсэгт очиж цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Орой унтахдаа цэвэрлэсэн нүүрэндээ нимбэгийн шүүс түрхээд 10 минутын дараа угааж цэвэрлэнэ.

 

5. Пигментийн толбо “баяртай”

Нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндэд ашигтай байдлаар хэрэглэх 7 арга 6

Нарны туяанаас үүдэлтэй гарч ирсэн сэвхийг пигментийн толбо гэж нэрлэдэг. Долоо хоногт 1-2 удаа нүүрэндээ нимбэгийн шүүс түрхээд 15 минутын дараа цэвэрлэнэ. Орой унтахаасаа өмнө түрхэнэ. Маргааш нь нарнаас хамгаалах тос заавал түрхэнэ.

 

6. Хумсаа бэхжүүлж, өнгийг сэргээх

Girl hands on the white dress background, close-up

Хумсны будаг бол химийн бодис тул түрхэх тусам хумсыг гэмтээж хэврэг болгож байдаг. Харин нимбэгийн шүүс таны сул дорой болсон хумсыг аврах болно. Аяга нимбэгийн шүүсийг хоёр хоолны халбага оливийн тостой холиод хумсандаа түрхээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ.

 

7. Байгалийн дезодарант

Нимбэгийг гоо сайхан болон эрүүл мэндэд ашигтай байдлаар хэрэглэх 7 арга 7

Нимбэгт агуулагдах хүчил нь нянг устгана, ингэснээр эвгүй үнэр арилна. Мөн харласан сугыг гайхалтай цайруулдаг байна. Нимбэгийн шүүсийг зөгийн бал болон овьёостой хольж сугандаа түрхээд цагийн дараа угааж цэвэрлэнэ. Байнга энэ бэлдмэлийг түрхээд байвал таны суга биеийн жигд өнгөтэй болно.

76
ГайхмаарГайхмаар
19
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/07 at 16:26

    Нимбэг маш ач холбогдолтой жимс юмаа даа. Амьдралдаа хэрэгжүүлнэ дээ.Маш сайхан зөвлөгөө байна .Эрч хүчээр дүүрэн байгаарай. Амжилт

  2. Ss ☺

  3. Dalai

    2017/01/11 at 06:30

    Bayarlalaa. Olon ashugtai zuvulguu ugch baigaarai

  4. Бямба

    2017/01/17 at 01:30

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *