Энэхүү хүчирхэг тос нь таны биеэс шимэгч хорхой болон холестериныг гадагшлуулж, дархлааг сайжруулах ба харин сэрээ булчирхайн хувьд…

15
0
11,651

Хар гоньдыг хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш хэрэглэж байна. Түүний үр Тутанхамоны булшнаас хүртэл олдсон байдаг. Зөнч Мухаммед хар гоньдыг олон сударт дурдсан байх ба тодорхой өвчний үед хэрхэн яаж хэрэглэх талаар тун дэлгэрэнгүй зааварласан байдаг гэнэ.

Энэ ургамал маш олон янзын нэртэй бөгөөд ботаник ангиллаар бол түүнийг каллинжи юм уу нигелла (лат.Nigella sativa) гэж нэрлэнэ.

© DepositPhotos

Хар гоньдыг куминтай (лат.Cuminum cyminum), энгийн гоньдтой (лат.Carum carvi) андуурах нь их ба эдгээр ургамлууд нь хоорондоо их ялгаатай төдийгүй ургамлын ангиллаар ч бас өөр төрөл зүйлд хамаардаг юм.

Хар гоньдны үр нь бүрэн ханасан өөхөн хүчил агуулах ба энэ хүчлийг бие организм өөрөө бий болгодоггүй бөгөөд хүний биеийн эд эсийн мембран бүрэн бүтэн байж үйл ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулахад чухал шаардлагатай зүйл юм. Энэ хүчил нь судас хатуурах явцыг сааруулж, холестерины хэмжээг багасган, судасны хананд холестерин наалдахаас сэргийлнэ.

Судалгаагаар хар гоньд нь сэрээ булчирхайн үйл ажиллагаа болон дархлааг сэргээх учир “бүх л өвчнийг эдгээгч”-ийн үүрэг гүйцэтгэдэг байна. Дор дурдсан өвчин зовиурт хамгийн их үр дүнтэй байх болно.

Хар гоньдоор биеийг эмчлэх нь

1. Хорт хавдар

Хар гоньд нь антиоксидант, дархлаа дэмжих, хордлого тайлах шинж чанараараа хорт хавдрын эсрэг тэмцэгч юм. Үрийг нь тогтмол хэрэглэхэд элэгний, ходоодны, бүдүүн гэдэсний, савны хорт хавдар бий болохоос сэргийлж, хөгжлийн явцыг нь сааруулдаг гэдэг нь батлагдсан билээ.

Уг ургамлаас гарган авах тимохинон хэмээх бодис нь хорт хавдрын эд эсийн хөгжлийг сааруулаад зогсохгүй бүр эсрэг чиглэл рүү ч эргүүлж болно. Ихэнхдээ нойр булчирхайн хорт хавдартай өвчтөнүүд дээр судалгааг явуулсан бөгөөд энэ төрлийн хорт хавдар нь эмчлэхэд хамгийн хэцүү төрөл юм.

 

2. Үргүйдэл

Хар гоньдны бүтцэд бэлгийн чалх сайжруулах, үргүйдэл эмчлэх даавар бий. Энэ нь эр бэлгийн дааврын ялгарлыг зөв хэмжээнд байлгаж, үрийн шингэний бүрэлдэх нөхцөлийг хангаж өгнө. Хар гоньдны тосыг тогтмол хэрэглэснээр эрэгтэй болон эмэгтэй хүний үргүйдлийг үр дүнтэй эмчилж болох юм.

 

3. Артерийн өндөр даралт

Хар гоньдны тосны тусламжтайгаар артерийн даралтыг багасгаж, цусан дахь холестерины хэмжээг бууруулна. Судасны хананд хуримтлагдах зүйлсийг багасгаж ер нь зүрх судасны системд сайн нөлөө үзүүлдэг байна.

 

4. Ходоод гэдэсний элдэв хямрал

Уг тос нь ходоодны шүүсний хүчиллэг чанарыг хэвийн болгож, хоол боловсруулах, шингээх явцыг сайжруулж, дотор муухайрах, бөөлжих, гэдэс ходоод хийгээр дүүрэх, суулгалт зэргээс сэргийлнэ.

Мөн янз бүрийн үрэвсэл, ходоодны шарх үүсэх зэргээс сэргийлэх үйлчилгээтэй. Ходоодны шарх, 12 нугалаат гэдэс, гастрит, гэдэс дүүрэхтэй холбоотой бусад өвчнийг (энтероколита, энтерита, колита) анагаахад хэрэглэнэ. Мөн орчин үед маш их дэлгэрсэн, олон хүний өвчилж байгаа бактерийн тэнцвэр алдагдах үед сайн эм болно.

 

5. Уналт, таталт

2007 оны судалгаагаар хар гоньдны усан ханд нь янз бүрийн уналт, таталт бүхий өвчинд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

 

6. Чихрийн шижин

Өлөн элгэн дээрээ 2 грамм хар гоньдны үр идэх нь цусан дахь глюкозын хэмжээг эрс бууруулдаг байна.

 

7. Хайрст үлд

Хар гоньд нь үлд өвчнийг эмчлэхэд сайн нөлөөтэй. Бага хэмжээний тосоор арьсны гэмтсэн хэсгийг тослох хэрэгтэй. Мөн өөр бусад эмчилгээний тос болох гүнжид болон самрын тостой хольж болно.

 

Хар гоньдны тосыг хэрэглэх заавар

Энэ ургамал нь 100 давсан янз бүрийн бодис агуулах ба эдгээрийн тал нь хүний организмын бодисын солилцоо болон бусад үйл ажиллагааг идэвхжүүлэх шинж чанартай. Тосыг нь хоёр янзын үрээс гаргаж авна: Этиопын болон Саудын гэсэн төрөл бий. Энэ хоёр сорт нь адилхан ашигтай юм шүү. Хүйтэн шахах аргаар гаргаж авсан тос хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үздэг.

Мөнгө амархан олох гэсэн зарим хүмүүс хар гоньдны цэвэр тосыг өөр бусад хямд тостой хольж (наран цэцгийн болон хөвөнгийн тостой) байгалийн гаралтай тос хэмээн зардаг. Тиймээс тос худалдаж авахдаа зөвхөн найдвартай газраас л авах нь зөв юм шүү. Ялангуяа савлагааны чанарт сайн анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Хар гоньдны тосыг байнга хэргэлснээр олон өвчнөөс салж болох бөгөөд эдгээр нь хамрын ханиаднаас эхлээд хорт хавдар хүртэлх олон янзын өвчин байж болох ба хамгийн түрүүнд түүнийг дархлаа султай хүн дархлаагаа идэвхжүүлэх, сэргээх зорилгоор ашиглана.

Энэ тос бодисын солилцоог сайжруулж, дааврын ялгаралтыг хэвийн болгох ба өөхний солилцоо , ясны чөмөг бий болох, цусны бүтэц сайжруулах, чөлөөт радикалтай тэмцэх зэрэгт ихээхэн дэмтэй билээ.

Тосыг хэрэглэхдээ хоол идэхээс 15-20 минутын өмнө ууна. Хоолны халбага зөгийн бал уусгасан хагас аяга усаар даруулж уухаас гадна хагас аяга жимсний шүүсээр бас даруулж ууж болдог байна. Курс эмчилгээ нь дунджаар 3-4 сар үргэлжилнэ. 2 сар завсарласны дараа дахин курс эмчилгээ эхэлж болно.

Хар гоньд хэрэглэж болохгүй нөхцөл

Хэдийгээр хар гоньд нь хамгийн үр дүнтэй эмийн ургамал боловч хэрэглэж болохгүй нөхцөлүүд бас бий. Хар гоньдны үрийг жирэмсэн эхчүүд хэрэглэж болохгүй ба учир нь өсөлтийн даавар ихээр агуулдгаас төрөх үйл явцыг хэт хурдасгаж болзошгүй юм. Мөн хэт мэдрэг болон уг ургамалд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглодог байна.

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

15 Сэтгэгдэл

  1. Dashka Margad

    Dashka Margad

    2019/07/27 at 08:53

    хаагуур борлуулдаг вэ Чанартай сайныг хаанаас авч болох вэ

  2. Ch Tsetsegmaa

    Ch Tsetsegmaa

    2019/07/27 at 09:18

    Хаанаас авч болох вэ 88038744

  3. С. Элбээ

    С. Элбээ

    2019/07/27 at 09:19

    Haanaas avch boloh ve 88096433

  4. М. Юмжир

    М. Юмжир

    2019/07/27 at 09:40

    .

  5. Jargal Jargal

    Jargal Jargal

    2019/07/27 at 09:53

    Үнэн бол аваад үзэж болохл юм

  6. Bayanzul Zul

    Bayanzul Zul

    2019/07/27 at 11:03

    Awah gazraa heleech 80451025

  7. Х. Даваалхам

    Х. Даваалхам

    2019/07/27 at 11:15

    Tseegii Nyamtseren oroid unshaarai

  8. Нарангэрэл Ш.

    Нарангэрэл Ш.

    2019/07/27 at 12:54

    Har gonidiig haana zardag ve.

  9. Цэцгээ Цэцгээ

    Цэцгээ Цэцгээ

    2019/07/27 at 13:54

    Ene gonid haan baidag we mongold baigaa yu hariu utasaa uguuch

  10. Lida Tuul

    Lida Tuul

    2019/07/27 at 20:45

    Хаанаас авах вэ?99064400

  11. Aagii Bold

    Aagii Bold

    2019/07/27 at 22:05

    haygas yvuulaach

  12. Sunchindina Tsolmon

    Sunchindina Tsolmon

    2019/07/28 at 06:57

    .

  13. Dambiinyam Muunuu

    Dambiinyam Muunuu

    2019/07/28 at 18:51

    Хаана ба вэ

  14. Dambiinyam Muunuu

    Dambiinyam Muunuu

    2019/07/28 at 18:52

    Хаана зарагддаг вэ

  15. Lhagva Namsrai

    Lhagva Namsrai

    2019/07/29 at 12:18

    Хаанаас авч болох вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.