Жүжигчин Том Крузыг бусдаас өвөрмөц, ер бусын онцгой нэгэн гэдгийг батлах 12 сонирхолтой баримт

0

1981 онд анх дэлгэцнээ гарч байсан нэрт жүжигчний замнал өдгөө ч гялалзсаар байгаа төдийгүй Холливудын хамгийн чинээлэг алдартнуудын нэг болсон билээ. Манай сайт уншигч танд түүнийг бусдаас онцгой, өвөрмөц нэгэн гэдгийг батлах 12 баримтыг хүргэж байна.

1. Түүний гавьяа, шагналыг тоолж барамгүй.

Tomcruise / Instagram

Царайлаг, дур булаам төрхтэйгөөс гадна маш чадварлаг жүжигчин тэрбээр “People” сэтгүүлээс нэрлэдэг “Дэлхийн хамгийн 50 царайлаг эр” жагсаалтад 3 удаа нэрлэгдэж байснаас гадна, хамгийн халуухан эрээр ч нэрлэгдэж байжээ. Түүнчлэн “Forbes” сэтгүүлийн “Топ 100 алдартан” жагсаалтад тэргүүн байр эзэлж, “Magnolia”, “Jerry Maguire”, “Born on the Fourth of July” кинонуудаараа Алтан бөмбөрцөг хүртэж байв.

 

2. Чанартай бүтээлийн төлөө бүхнээ зориулдаг.

Tomcruise / Instagram

Тэрбээр Холливудын жүжигчдийн хувьд аливаа дүрд сэтгэлээсээ бэлтгэж байхыг харуулсан үлгэр жишээ нэгэн ажээ. Тухайлбал, “Mission Impossible: Ghost Protocol” кинонд тоглох бэлтгэлээрээ тэрээр дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг болох Burj Khalifa руу авирч байсан бол “Jack Reacher” кинонд тоглох бэлтгэлийн үеэр тэрээр автомашинаар замын хөдөлгөөнд хурд хэтрүүлэн оролцож, “Mission Impossible 5” кинондоо бэлтгэж далайн түвшнээс дээш 1.5 км өндөрт нисч байгаа онгоцноос ганцаараа үсэрч байжээ.

 

3. Хэрхэн мөнгө олохыг тэр маш сайн мэддэг.

© Jerry Maguire / TriStar Pictures and co-producers

Том Круз бол дарааллаж тоглосон 5 кино (A Few Good Men (1992), The Firm (1993), Interview with a Vampire (1994), Mission Impossible (1996), and Jerry Maguire (1996)) нь 100 сая доллар буюу түүнээс дээш ашиг орлого олсон анхны жүжигчин ажээ. Мөн тэрбээр Оскарын шилдэг зураг авалт кино төрөлд нэр дэвшиж байсан 4 бүтээлд дүр бүтээж байв.

 

4. Тэрбээр тун нинжин сэтгэлтэй нэгэн.

Arnaldo Magnani/Getty Images

Алдар нэр, эд хөрөнгөтэй боловч тэрээр хүн чанараа гээсэнгүй, бусдад туслах сэтгэл үргэлж тээж явдаг нэгэн аж. Нэгэн удаа тэрбээр бразил жүжигчин Heloisa Vinhas-ыг автомашины осолд орох үед нь дэргэд нь байж, түүний эмчилгээний зардал болох $20,000-ыг бүрэн төлж байжээ. Түүнчлэн алдартнуудтай маргалдаж, газарт унасан зурагчинд тусалж байгаа нь бичигдэн үлдсэн байдаг билээ.

 

5. Тэрбээр номлогч болохыг хүсдэг байсан.

© Mark Mainz / Equipe / Getty Images Entertainment / Getty Images

Эцэг, эх нь салсны дараа тэрбээр өөрийн итгэл, үнэмшил бүхнээ дагаж номлогч болохоор шийдэн цуглаан ч удирдаж явуулж байсан удаатай. Гэсэн ч тэрээр xулгайн хэрэгт cэжиглэгдэж сүмээс xөөгдсөн нь жүжигчин болох сонголтыг хийхэд хүргэжээ. Сүмийн номлогч болохоор суралцаж байх хугацаандаа тэрбээр маш сайн ой санамжтай, аливааг хурдан цээжилдэг байсан тул драмын дугуйланд явж, үе үе тайзан дээр гардаг байжээ.

 

6. Түүний хувьд хайр дурлалын харилцаа нь 33 гэх тоотой нягт холбоотой байдаг.

SIPA/EAST NEWS, © Mary Evans/AF Archive/Graham Whitby Boot./ East News, © MAVRIXONLINE.COM – FILE PHOTO/EAST NEWS

Нэрт жүжигчин Том Круз 1956 онд төрсөн Mimi Rogers, 1967 онд төрсөн Nicole Kidman, болон 1978 онд төрсөн Katie Holmes нартай гэрлэж байсан гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Санаатайгаар эсвэл тохиолдлоор тэрээр 3 гэргийтэйгээ тус бүр 11 орчим жил хамт амьдарч, тэднийг 33 нас хүрэх үед гэрлэлтээ цуцлуулж байжээ.

 

7. Тэр адал явдалд туйлын дуртай.

© Image supplied by Capital Pictures/EAST NEWS

Зөвхөн кино дэлгэц дээр ч бус бодит амьдрал дээр тэрээр адал явдалд туйлын дуртай нэгэн ажээ. Тэрээр нисэх онгоц жолоодох үнэмлэхтэй төдийгүй шүхрээр үсрэх, гүний шумбалт хийх зэрэгт маш дуртай. Тухайлбал 1990 онд тэрээр АНУ-ын Флорида мужид “Days of Thunder” киноны зураг авалтад оролцож байх үедээ ээжийнхээ хамтаар шүхрээр үсэрч, тухайн үеийн бичлэгээ өндрөөс маш их айдаг эгч рүүгээ илгээж байсан гэдэг.

 

8. Хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ дотно байхыг эрхэмлэдэг.

© Eyes Wide Shut / Warner Bros. and co-producers

Анзаарч ажиглавал түүний болзож байсан бүсгүйчүүд болон өмнөх эхнэрүүд нь түүнтэй хамтран ажиллаж байсан бүсгүйчүүд байгааг харах боломжтой. Тухайлбал, түүний эхнэр асан Nicole Kidman түүнтэй хамтдаа “Days of Thunder, A Distant Horizon, болон Eyes Wide Shut” кинонуудад дүр бүтээж байжээ. Түүнчлэн түүний болзож байсан жүжигчин Penélope Cruz түүнтэй хамтдаа “Vanilla Sky” кинон дүр бүтээж байсан билээ.

 

9. Жинхэнэ эр хүний дүр төрхтэй.

© Taps / Major Studio Partners and co-producers

Түүнийг жинхэнэ эр хүний дүр төрхтэй нэгэн гэдгийг батлах баримт олон бий. Тухайлбал тэрээр “Curfew, Top Gun, Born on the Fourth of July, A Few Good Men, The Last Samurai, Valkyrie, Jack Reacher, болон Repeat” гэсэн 8 кинонд цэpэг эрийн дүрийг бүтээсэн байдаг билээ.

 

10. Тэрбээр тун эелдэг, даруу нэгэн.

© brookeshields / Instagram, © Mission: Impossible – Fallout / Paramount Pictures and co-producers

2005 онд жүжигчин Brooke Shields сэтгэл цочролын дараах эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа олон нийтэд зарлах үед тэрээр жүжигчин бүсгүйг хурцаар шүүмжилж байсан ч хожим түүнээс уучлалт гуйж, гэмшиж байгаагаа илэрхийлж байжээ.

 

11. Шүтэн биширч явдаг жүжигчнийхээ дүрийг дахин амилуулсан.

© Casablanca / Warner Bros., © officialrebeccaferguson / Instagram

Тэрбээр нэгэн ярилцлагадаа жүжигчин Ingrid Bergman-ыг “Interlude” кинонд дүр бүтээснээр нь шүтэн биширч явдаг гэдгээ илэрхийлж байв. Иймээс ч тэрээр Ingrid Bergman-тай маш ижилхэн гэгддэг жүжигчин Rebecca Ferguson-ыг “Mission Impossible: Rogue Nation” кинонд тоглуулж, хайртай жүжигчиндээ хүндэтгэл үзүүлж байжээ.

 

12. Тэр гүйсэн тохиолдолд илүү өндөр цалин авдаг.

© Mission: Impossible 7 / Bad Robot and co-producers

“Rotten Tomatoes” сайтын мэдээллэснээр Том Круз тоглож буй кинондоо хэдий их гүйж харагдана, төдий хэмжээгээр түүний авах цалин, тус киноны ашиг орлого нэмэгдэж байдаг хэмээжээ. Тэрээр кино урлагт өнгөрүүлсэн 37 жилийн хугацаанд нийт 7.3 км замыг дэлгэцнээ гүйж байгаагаар дүрээ мөнхөлж байсан аж. Тухайлбал тэрээр 2006 онд нээлтээ хийсэн “Mission Impossible III” кинонд тэрээр нийт 980 метр замыг гүйж туулсан нь 1980-аад онд тоглосон нийт 12 кинотой нь тэнцэх үзүүлэлт болжээ.

Та Том Крузыг ер бусын жүжигчин гэдэгтэй санал нийлэх үү?

18
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *