“Ковидын улмаас нaс бaрсан” нэгэн эмэгтэйн оpшуулах ёслол нь болсноос хойш хоёр 7 хоногийн дараа гэртээ эсэн мэнд эргэн ирж гэр бүлийнхнийгээ цочролд оруулжээ. Энэ бүх зүйл эмнэлгийн бүртгэлийн алдаанаас болсон байв

0
  • 70 настай Muktyala Girijamma өнгөрсөн 5-р сарын 12-ны өдөр коронавирусын халдвар авсан нь батлагдаж эмнэлэгт хэвтжээ.
  • Гэвч Энэтхэгийн Кристианпет хотод оршин суудаг түүний гэр бүлд Muktyala Girijamma-г өөд болсон гэсэн мэдээ удалгүй ирсэн аж.
  • Гэсэн ч яг ижил нэртэй өөд болсон өвчтөнтэй андуурал үүссэн нь удалгүй мэдэгдэж, Muktyala Girijamma амьд мэнд гэртээ эргэн иржээ.

5-р сарын 12-ны өдөр халдвар авсан нь батлагдаж эмнэлэгт хэвтээд байсан 70 настай Muktyala Girijamma-г 5-р сарын 15-ны өдөр ковид-19 өвчний улмаас өөд болсон гэсэн мэдээг эмнэлгийн байгууллага ар гэрийнхэнд нь дуулгажээ. Ийнхүү гунигт мэдээ сонссон түүний гэр бүл нь оpшуулгын ёслол үйлдээд удаагүй байтал, удалгүй эмнэлгийн ажилтнууд ижил нэртэй хоёр хүнийг хооронд нь андуурсан болох нь тодорхой болжээ.

Эмнэлэгт хэвтсэн эхнэрийгээ эргэхээр түүний нөхөр Gadayya эмнэлэгт очих үед эхнэр нь хэвтсэн тасагтаа байгаагүй тул лавлаж асуутал гэргийг нь өөд болсон гэсэн харамсалтай мэдээг дуулгажээ. Тухайн үед үйлчилж байсан цар тахлын үеийн хүн хоорондын зай барих дүрмийн дагуу тэд цогцсыг биечлэн үзэлгүй, пластик уутанд боосон биеийг нь алсаас хараад, эмнэлгийн ажилтнуудын мэдээнд итгээд буцжээ.

Тухайн үед Кристианпет хотын оршин суугч Girijamma гэх түүнтэй ижил нэртэй нэгэн эмэгтэй цар тахлын халдвар авч нaс бaрсан нь ийнхүү эндүүрэл үүсэх шалтгаан болжээ.

Muktyala Girijamma-ын гэр бүл түүнийг өөд болсон хэмээн итгэсэн байсан тул цoгцсыг нягталж шалгалгүйгээр оpшуулах ёслол үйлдсэн байна. Ийнхүү оpшуулгын ёслол үйлдэж байх үед өвчин нь эдгэрсэн Muktyala Girijamma гэрийнхэн нь яагаад түүнийг ирж авахгүй байгаад гайхширч, “Гэр бүл, нутаг орныхон минь миний араас гaшуудаж байгаа гэж мэдэлгүй, яагаад над дээр ирэхгүй байгаа юм бол?” гэж бодож байсан гэжээ.

Энэтхэгийн засгийн газраас халдвар авч эдгэрсэн иргэн бүрт олгож буй £29 тэтгэмжийг ашиглан тэрээр гэртээ эргэн иржээ. Гэвч 2 долоо хоногийн өмнө оpшуулгыг нь хийсэн хүн эргээд ирсэнд гэрийнхэн нь балмагдан гайхацгаасан аж.

Өөд болсон гэж бодож байсан эхнэр нь эргээд ирснийг хараад түүний нөхөр Gadayya нь гайхамшиг биелэлээ оллоо хэмээн итгэж байгаа гэнэ. Гэсэн ч тэдний хүү Ramesh өнгөрсөн 5-р сарын 23-ны өдөр цар тахлын улмаас өөд болсон тул тэдний гэр бүл гaшуудлын байдалтай байсаар л байгаа аж. Энэ тухай Muktyala Girijamma, “Хүү минь тэнгэрийн орон руу явжээ. Намайг гэртээ эргэж ирж байгааг харсан ч болоосой гэж их хүсэх юм. Энэ их уй гaшууг тэсвэрлэж чадах эсэхээ мэдэхгүй байна. Бидний хайрт хүү хэтэрхий эрт хорвоог орхилоо” хэмээн ярьжээ.

Энэтхэг улсад одоогийн байдлаар 28 сая хүн коронавирусын халдвар авч, 340,000 орчим хүн амиa алдаад байгаа юм.

2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *