Хэвлийн аль хэсгээр таргалалттай байгаагаас шалтгаалж, танд хэрхэн турах талаарх тусгайлсан зөвлөгөөг хүргэж байна

4

Хэвлийн таргалалт маш олон хүний хувьд томоохон асуудал болоод байгаа билээ. Олон хүн хэвлий хэсгийн өөхнөөсөө салахыг хүсдэг боловч, үнэн хэрэгтээ энэ нь хэцүү байдаг. Түүнээс гадна хүмүүс хэвлийн таргалалт бие организмд маш аюултай байдгийг тэр бүр мэддэггүй.

Хэвлий хэсгээрээ таргалахад олон учир шалтгаан байдаг боловч, хамгийн аюултай нь тухайн хүнийг үхэлд ч хүргэж мэднэ. Түүгээр ч зогсохгүй олон төрлийн өвчин тусах үндсийг тавьдаг, тухайлбал хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин, зүрхний өвчин, цус харвалт, гэдэсний хорт хавдар, астма болон Альцгеймер гэх мэт.

Anita Patterson Peppers / Shutterstock.com

Иймд та хугацаа алдалгүй өөрийн эрүүл мэнддээ анхаарч, хэвлийн таргалалттай эртнээс тэмцэх хэрэгтэй.

Хэвлийн аль хэсгээрээ таргалалттай байгаагаас шалтгаалж, харилцан адилгүй өөр арга хэмжээ авдаг

Хэвлийн таргалалтын хэд хэдэн төрөл байх бөгөөд энэ нь биеийн галбирт шууд нөлөөлдөг болохыг баталжээ.

Twinsterphoto / Shutterstock.com

 

1. Хийгээр дүүрсэн/цэлхгэр таргалалт

Үүнийг яг ч хэвлийн таргалалтын нэг төрөл гэхэд хэцүү, учир нь тодорхой хугацаагаар их хэмжээний хийнээс болж хэвлийн хэмжээ томордог. Хоол хүнсээ тохируулж идэх, сүү сүүн бүтээгдэхүүн болон глютен агуулаагүй хүнс хэрэглэвэл ач тустай. Мөн ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглээрэй гэж зөвлөе.

Pop Paul-Catalin / Shutterstock.com

 

2. Шимэгчтэй таргалалт

Хэвлийн таргалалтын түгээмэл төрлийн нэг, ташаа орчмоор, хэвлийн доод хэсэг, бүсэлхий болон гуя хэсгээр таргалдаг. Хэдийгээр тийм ч ноцтой аюултай биш боловч, биеийн галбирт нөлөөлдөг тул хэн ч энэ төрлийн хэвлийн таргалалтыг хүсдэггүй. Үүнээс салахын тулд гол нь идэвхтэй байх хэрэгтэй: явган алхах, гүйх, дасгал хийх, спортоор хичээллэх болон бүжиглэх гэх мэт.

 

3. Хэвлийн доод хэсгийн таргалалт

Энэ нь ихэвчлэн сууж ажилладаг хүмүүст тохиолддог. Хэрэв та энэ төрлийн хэвлийн таргалалттай бол бодисын солилцоогоо эхний ээлжинд сайтар идэвхжүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл, хэдхэн 7 хоногийн дотор үр шимийг нь хүртэнэ. Мөн хоол хүнсэндээ ширхэглэг ихтэй хүнс оруулж өгөөрэй.

JADA photos / Shutterstock.com

 

4. Дугуйрсан таргалалт

Энэ нь ихэвчлэн хүйс орчмоор арьс язарч, таргалахыг хэлдэг, яг л хий нь гарсан дугуй шиг харагддаг. Байнга суугаа ажил хийдэг эсвэл хоолны буруу дэглэм баримталдаг хүмүүст тохиолддог. Үүнээс салахын тулд боловсруулсан сахар, шарсан хуурсан хоол хүнс болон хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. Илүү их бүхэл үр, уураг болон үхрийн мах идэж, витамин болон эрдэс бодисоо сайтар нөхөх нь чухал юм.

kurhan / Shutterstock.com

 

5. Дотор таргалалт

Бие организм доторх элэг, уушги, зүрх болон бөөр орчмоор таргалахыг хэлнэ. Харагдахгүй боловч маш аюултай. Учир нь өндөр даралт болон хоёрдугаар түвшний чихрийн шижин өвчин, мөн бусад эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг. Таны төсөөлж байгаачлан, үүнээс салахын тулд таниас асар их хичээл зүтгэл шаардана.

Магадгүй амьдралын зөв хэв маяг болох хоол хүнсээ сайжруулах, түргэн хоолноос татгалзах, бага хэмжээгээр идэх, сэтгэл санаа тавгүйрхсэнээс болж юм идэхээ зогсоох, дасгал хөдөлгөөн хийх болон йогоор хичээллэх нь танд бага ч болов хэвлийн таргалалтаас салахад чинь тусалж мэдэх юм.

kurhan / Shutterstock.com

 

Юу хийх ёстой вэ: шим тэжээлээр биеэ сайтар хангах

Ямар хоол хүнс идэхээс шалтгаалж, хэвлийн таргалалтад янз бүрийн байдлаар нөлөөлнө. Дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй:

  • Их хэмжээний ширхэглэгтэй хоол хүнс идэх
  • Ханаагүй тосоор хийсэн хоол хүнснээс татгалзах
  • Илүү их уураг агуулсан хоол хүнс хэрэглэх
  • Нүүрс ус, сахар агуулсан хоол хүнснээс татгалзах
  • Кокос эсвэл оливын тос гэх мэт эрүүл тос хэрэглэх
  • Тасралтгүй их идэхээ болих
  • Өдөрт хичнээн удаа хооллож, хэр их калори биедээ авч байгаагаа сайтар нягталж үзэх
Pormezz / Shutterstock.com

Ямар ч байсан бид бие организмдоо анхаарах хэрэгтэй. Эрүүл чийрэг харагдах мэдээж сайхан, мөн өвчин зовлон тусахыг хэн хүсэх билээ. Хэвлийн таргалалтаас ангижрахад тийм ч хэцүү биш байх болно. Танд амжилт хүсье!

Africa Studio / Shutterstock.com
11
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/09/18 at 14:10

    Ariunaa Boldbaatar

  2. Melody Coralineey

    Melody Coralineey

    2019/09/19 at 22:20

    Hrly Qnnie

  3. Melody Coralineey

    Melody Coralineey

    2019/09/19 at 22:20

    Hrly Qnnie

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *