Сонжоо: Нүүрэн дээрх мэнгэний байрлал ямар утга учир илэрхийлдэг вэ? Мэнгэний байрлалаар хүний ирээдүйг унших боломжтой ажээ

2

Та өөрийнхөө биеийг том газрын зураг гэж төсөөлж үзсэн үү? Тэр газрын зургаар таны хувь тавиланг уншиж болно. Ирээдүйг зөвхөн алганы хээгээр уншдаггүй бололтой, мөн мэнгээр ч гэсэн унших ажээ. Мэнгэ судлах шинжлэх ухааныг молеософи гэнэ. Пьетро Сантини энэ асуудлыг судалж бүхэл бүтэн ном болгон гаргажээ – “Бидний мэнгэ юу өгүүлнэ вэ?”

Та бүхэндээ нэгэн зугаатай тестийг толилуулж байна, та өөртэйгөө илүү ойр дотно танилцана уу.

1. Духан дээрх мэнгэ

Духан дээрх мэнгэ оюуны өндөр чадвар, амбиц болон өөртөө итгэлтэй байдлыг илтгэнэ. Та бол уран илтгэгч. Спортод амжилт гаргана, мөн удирдах албан тушаалыг ч сайн хашна. Таны сониуч, эрч хүчтэй зан чанар байнга адал явдалд хөтлөх ажээ.

 

2. Баруун хацар дээрх мэнгэ

Магадгүй таны бага нас хүндхэн өнгөрсөн болов уу? Тийм ч учраас та аливаа зүйлд нухацтай, үндэслэлтэй хандана. Та бусдаас дотоод ертөнцөө нуух тул таныг дотогшоо хүн гэж үзэцгээдэг. Гэр бүлийн хувьд үнэнч хань, та яав ч амбицтай биш ээ.

 

3. Зүүн хацар дээрх мэнгэ

Шийдэмгий, эрс шулуун зан чанарыг илэрхийлэгч. Таны хурц ширүүн аашинд бага нас тань нөлөөлсөн байх – аз жаргалтай дурсамжууд үлдээгээгүй бага нас. Боловсролтой, та гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын тулд бүх хүч чадлаа дайчилна. Та бол “алтан дундаж” хүн, бүх талаараа шүү. Өрсөлдөгчид чинь таныг тийм ч амар дарж чадахгүй.

 

4. Хүзүүн дээрх мэнгэ

Таны хувийн амьдрал гэнэтийн өсөлт, уналтаар дүүрэн. Зарим үед та амжилтын үзүүрээс зуурах болно. Ажил төрлийн хувьд та өндөр амжилт гаргаж чадах бөгөөд хайр дурлалын харилцаанд ч та аз жаргалыг мэдэрнэ. Гэхдээ энэ бүгдийн төлөө та хичээл зүтгэл гаргахаас өөр аргагүй.

sukhmani.19 / instagram

 

5. Мөрөн дээрх мэнгэ

Идэвхтэй бас сэтгэл хөдлөл ихтэй хүнийг илэрхийлнэ, амархан нийгэмших чадвар бүхий амбицтай хүн. Ажил төрөлдөө өөрийн гэсэн байр суурийг олоход багагүй хүчин чармайлт гаргах ажээ. Мөн гэр бүлдээ ч гэсэн анхаарал хандуулж байх хэрэгтэй. Таны нууц дайсан – хүсэл болон зорилгодоо хандахдаа тогтворгүй. Өнөөдөр нэг ажил, маргааш өөр нэг, мөн оршин суух газраа ч өөрчилнө. Инээд наргианд дуртай, шинэ харилцаа тогтоохдоо амархан.

 

6. Гэдсэн дээрх мэнгэ

Гэдсэн дээрх мэнгэ нь аливаа асуудал, нөхцөл байдлыг дөвийлгөх талтайг илэрхийлнэ, хэрвээ хүйсний ойролцоо мэнгэтэй бол – эд баялгаар дутахгүй, үр хүүхдээр дүүрэн гэр бүлтэй байна. Гэхдээ архи, хоолонд донтох талтай. Үүнээс гадна мөнгөний замбараагүй хэрэглээтэй байх вий. Эмэгтэйчүүд – сайн гэрийн эзэгтэй, халамжит хань. Тэд гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулна.

Таных тохиров уу? Өөрийнхөө этгээд/онцгой мэнгэний тухай бидэнтэй хуваалцаарай.

33
ТэнэглэлТэнэглэл
12
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Д. Энхзаяа

    Д. Энхзаяа

    2019/09/19 at 15:41

    Хөлийн улан дээрх мэнгэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *