Мах худалдаж авахдаа зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл

4

Зөвхөн чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч байна уу.

Мах – гэр бүлийн төсвийн багагүй хэсгийг авдаг. Тийм ч учраас чанартай бөгөөд шинэ мах сонгож авч байх нь чухал.

Та бүхэнд хамгийн амттай бөгөөд сайн мах сонгох аргуудыг танилцуулах гэж байна. Сайтар уншиж танилцана уу.

Мах худалдаж авахдаа зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл 1

Мах сонгоход өгөх зөвлөгөө

1. Махны ширхэг салах ёсгүй. Хэрвээ махны ширхэг салж байвал удсан эсвэл норгосон мах гэсэн үг юм.

2. Мах биетэй байх ёстой буюу бараг хуурай байх ёстой. Алганд наалдахгүй, гарнаас гулгахгүй байна.

3. Махыг зүсэхэд гадна, дотор хэсэг адилхан өнгөтэй байх ёстой.

4. Мах зүсэхэд элдэв зүйл мэдрэгдэж байвал ямар нэгэн шимэгч хорхой эсвэл гадны биет орсон болохыг илтгэнэ.

Мах худалдаж авахдаа зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл 2

5. Махны өнгө хэт хар биш хэт цайвар ч биш байх ёстой. Дэлгүүрийн лангуун дээр удаан тавьсан махыг цэвэрлээд буцаагаад тавьдаг, та махны толбуудыг сайтар ажигла. Толботой бол удсан мах гэсэн үг юм шүү.

6. Гахайн мах сонгож авахдаа өөх, махны завсрыг сайтар ажигла. Өөх, мах нь бие биенээсээ салаагүй байх ёстой, өнгө нь цайвар ягаан, зүсэхэд бараг цус урсахгүй байна.

Мах худалдаж авахдаа зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл 3

7. Үхрийн мах сонгохдоо махан дээр дарж үзээрэй. Хэрвээ сайн чанарын мах бол зөөлөн, бага зэрэг хонхойно. Хонхорхой нь тэр дороо алга болно. Шинэ мах гэсэн үг.

8. Хонины махны сайн хэсэг – ястай мах юм шүү. Хамгийн зөөлөн мах.

Мах худалдаж авахдаа зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл 4

9. Үнэр – анхаарах ёстой. Хөнгөн, зөөлөн үнэртэй байна. Хэрвээ гэртээ та махны чанарыг шалгах гэж байгаа бол халаасан хутгаар махаа зүсээд үзээрэй. Муудсан махны үнэр таагүй үнэртэнэ.

Мах худалдаж авахдаа зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл 5

10. Махны өөхийг анхаарна уу – хэрэглэхгүй байсан ч хамаагүй. Өөх нь махны чанарын талаар ихийг хэлнэ. Өөх нь цагаан байна, хэрвээ шаргал туяатай байвал настай малын мах гэж ойлгоорой. Үхрийн махны өөх ширхэгтэй байх бол хонины өөх бүхэл байна.

Дэлхийн хүн амын 80 хувь нь чанарын баталгаагүй хүнс хэрэглэж байгаа нь харамсалтай. Та бүхэнд дээрх зөвлөгөө тус болно гэж найдаж байгаа бөгөөд эрүүл мэндээ бодож чанартай, шинэ хүнс худалдаж авч байгаарай.

203
ГайхмаарГайхмаар
60
БахархмаарБахархмаар
45
ХөөрхөнХөөрхөн
40
БурууБуруу
35
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/30 at 12:18

    Баярлалаа.Мэдэхгүй анзаардаггүй зүйлээ ойлгож авлаа.Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж хийсэн бүхэн чинь алдар нэрийг авчирч байг.Амьдрал чинь аз жаргал инээд баясалаар бялхаж цалгиж байг.Сайхан баярлаарай.

  2. Delgertsetseg Yadamsuren

    Delgertsetseg Yadamsuren

    2016/12/30 at 12:39

    Mash ih bayarlalaa negniihee tuluu iim cetgehuitee baibal Mongol uragshlana.sain uils urgelj delgerch baig

  3. ШИНЭ ОН

    2016/12/30 at 12:39

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  4. Egshiglen Aagii

    Egshiglen Aagii

    2016/12/30 at 13:30

    Ss

  5. Oyungerel Dsh

    Oyungerel Dsh

    2016/12/30 at 13:38

    Uranbayar Dorj

  6. Ариука Ц.

    Ариука Ц.

    2016/12/30 at 14:04

    Бизит Хонгор

  7. Мөнхжин

    Мөнхжин

    2016/12/30 at 15:28

    Chbayarmaa Bayraa

  8. Ss pls

  9. Batdulam Saruul

    Batdulam Saruul

    2016/12/30 at 19:57

    Ss

  10. Baagii Sanchir

    Baagii Sanchir

    2016/12/30 at 22:44

    Юуны мах вэ

  11. Gentel Man

    Gentel Man

    2016/12/30 at 22:54

    Gantuya Batbold Batbold Siilen

  12. Damjin Davaadorj

    Damjin Davaadorj

    2016/12/31 at 00:01

    Баярллаа гэхдээ настай мал гэж бичихгүй шүү

  13. зочин

    2016/12/31 at 00:27

    Монголчуудад илүүдсэн зөвөлгөө байна. Харин 25-с доош насны залуу хүмүүст нэг уншаад өөр бусадтай харьцуулж мэдлэгээ нэмэгдүүлэхэд болох юум

  14. Ganbaatar Badam

    Ganbaatar Badam

    2016/12/31 at 10:32

    Гандбадраа Адъяабазар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *