Эрүү нь өвдөж зовиурлаад байсан залууд мэс ажилбар хийтэл тэр дэлхий дээрх хамгийн “урт шүдтэй” хүн болж таарчээ!

0

20 настай, инженерийн мэргэжлээр суралцдаг оюутан Pawan Khargone Мадха Прадеш дүүргийн эмнэлэгт бохь зажласны дараа аманд нь цэврүү үүсэж, нүд болон эрүү орчмоор нь хүчтэй өвдсөн тул шүдний эмнэлэгт хандахаас өөр аргагүйд хүрчээ.

Түүний хоёр ч шүдийг авсны дараа доктор Saurabh Srivastava шүднийх нь уртыг хараад золтой л шоконд орчихоогүй гэнэ. Авсан 2 шүдний хамгийн томыг нь хэмжиж үзэхэд 39 мм урттай байсан бөгөөд энэ нь Дэлхийн Гиннесийн рекорд амжилтыг эвдэхүйц хэмжээ аж.

SWNS

Хэвийн бус хэмжээтэй энэ шүдийг доктор Srivastava өнгөрсөн 2-р сарын 29-ний өдөр авсан байна. Эмчилгээ амжилттай болж, өвчний зовиур дахин илрэхээ больсон учраас Pawan эмчид маш их талархаж буйгаа илэрхийлжээ.

Ингэснээр Pawan-ийн шүд 2018 онд Гиннесийн амжилтаар бүртгэгдэж байсан 37.2 мм урттай шүдний амжилтыг эвдсэн байна. Сонирхуулахад уг шүдийг Германы доктор Max Lucas өвчтөнд хийсэн эмчилгээний үеэр авч байжээ.

 

 

Тэр даруйдаа доктор Max энэ талаар баримтжуулан холбогдох мэдээллийг Гиннесийн амжилтыг бүртгэдэг газар руу илгээж байсан талаар “UPI” эх сурвалж мэдээлсэн байна.

SWNS

Гиннесийн амжилтад бүртгүүлж, сертификатаа хүлээж авсны дараа доктор Max Германы Франкфуртер Нойе Зьютинг-д ярилцлага өгөх үедээ ингэж хэлж байв:

“Дэлхий дээрх бүх шүдний эмч нар одоо үүнийг унших болно.”

Гэсэн хэдий ч энэ рекорд амжилтыг доктор Slivastava болон оюутан Pawan нар эвдэх хувьтай байжээ.

15
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Erdeneochir Erka

    Erdeneochir Erka

    2020/03/15 at 16:12

    K

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *