Зурхайн ордууд амьдралд хэдэн настай хүн шиг ханддаг вэ? Зурхайн ордуудын сэтгэл зүйн насыг авч үзэцгээе

2

Хүн болгонд насны тухай өөр өөрийн гэсэн ойлголт бий. Зарим хүн өөрийгөө арчилж, наснаасаа залуу харагдах гэж хичээнэ. Өөр бусад нь насаа нуух янз бүрийн энгийн арга хэрэглэдэг. Гурав дахь хэсэг нь харин ч эсрэгээр буюу илүү настай харагдах гэх ба энэ нь түүний биологийн наснаас ихээхэн ялгаатай сэтгэл зүйн настай холбоотой юм. Зурхайчид ч гэсэн бас иймэрхүү зарчим баримтална: янз бүрийн зурхайн ордууд дотоод сэтгэлдээ хэдэн настай хүн шиг байдаг талаар: хүүхэд нас, өсвөр нас эсвэл бүр хижээл нас уу?

Iron Mary / Shutterstock.com

 

1. Хонь

Тэвчээр муутай, амьдралын баяр баясгалантай хонь нь хөгшрөх үедээ хүүхэд мэт болно. Тэд аливаа болж байгаа үйл явдлыг дүүрэн урам зоригтойгоор хүлээн авах ба ямар нэг зүйл буруугаар эргэвэл сургуулийн хүүхэд шиг зөрүүд зан гаргана.

 

2. Үхэр

Тэний хувьд цаг хугацаа хүүхэд нас, залуу үе дээрээ зогссон мэт. Энэ ордныхон итгэмтгий, шударга, бас прагматик, романтик боловч өөрийн хурааж хуримтлуулсан зүйлээ бусадтай хуваалцахдаа тааруу. Энэ нь аливаа зүйлд хандах хандлага, хөрөнгө материалын талаар юм шүү.

Jackie Niam / Shutterstock.com

 

3. Ихэр

20 насныхан илүү зөрүүд эсэргүүцэн тэмцэх зан ааштай байдаг. Дэвэрч хөөрсөн сэтгэлтэй, аливаа зүйлд амархан дасан зохицох ихрүүд нь насанд хүрсэн хүний амьдралд орох болсон өсвөр насны хүүхдийг санагдуулна. Тэд сэтгэлийн хөөрлөөр юу ч хийж болох бөгөөд өнөөдрөөрөө амьдрахыг илүүд үздэг.

 

4. Мэлхий

Мэлхийн ордныхон 20-30 насан дээрээ тогтсон мэт байдаг. Тэд байнга л гэр орныхоо төлөө тохь тух бий болгож, дөнгөж насанд хүрсэн хүний амьдралаа эхэлж буй залуу хүмүүс шиг сэтгэл зүйн дэмжлэг хүсэж байдаг байна.

Jackie Niam / Shutterstock.com

 

5. Арслан

Өөртөө итгэлтэй арслан нь наснаасаа илүү хашир, зоригтой мэт санагдана. 28-35 нас буюу ид залуу насандаа элдэв нүүрний багаа хуулж хаян зорилгодоо хүрэхийн тулд юуг ч үл анзааран зүтгэнэ.

 

6. Охин

Тэд хар багаасаа эхлэн хариуцлагатай, биеэ даасан байдаг. Тэдний сэтгэл зүйн нас нь ойролцоогоор 35-42 байх билээ. Тэд өөрсдөөс нь шалтгаалах хүмүүсийг анхаарч халамжлах ба цаг үргэлж нийгмийн өмнө, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байдаг хүмүүс билээ.

Jackie Niam / Shutterstock.com

 

7. Жинлүүр

Ихрүүдийг бодвол жинлүүр нь 50 настай хүмүүс шиг болгоомжтой, бодлоготой хандах ба заримдаа өөртөө итгэлгүй гэмээр байна. Тэдэнд энэ бүхний зохицолдлогоог нь олоход туслах хань хэрэгтэй.

 

8. Хилэнц

Зорьсон зүйлдээ хүрэхийн тулд хилэнцүүд 50 настай хүмүүс шиг л хандана. Тэд бүх л амьдралынхаа туршид олж хураасан зүйлээ арвижуулах ба заримдаа гэнэтийн үйлдэл хийх боловч энэ үедээ ихээхэн ухаалаг, хашир хандана.

Jackie Niam / Shutterstock.com

 

9. Нум

Тэд байнга л өөрийгөө хөгжүүлэх тухайд бодож байдаг юм. Энэхүү эрх чөлөөнд дуртай хүмүүс нь янз бүрийн хаалт хязгаарт дургүй бөгөөд энэ талаараа 60 настай хүмүүс шиг байх бөгөөд нийтийн тогтсон жишгийг үл тоон өөрийнхөөрөө байх гэнэ.

 

10. Матар

Хөдөлмөрч, шантаршгүй зан чанартай матруудыг 60-70 насны, үр хойчдоо хамаг зүйлээ үлдээх гэдэг хүмүүстэй зүйрлэж болох юм. Тэд үргэлж эгц өөдөө зогсолтгүй урагшлах ба хэмжээ хязгаар гэж бас нэг юм бий гэдэг талаар хааяа мартана.

Jackie Niam / Shutterstock.com

 

11. Хумх

Хүүхэд шиг гэнэн цайлган, баяр баясгалантай боловч амьдралын туршлага нь энэ ордныхныг 70-77 настай хүмүүс шиг санагдуулна. Тэд уян зөөлөн, эелдэг боловч бас юмыг айхтар мэдэрнэ.

 

12. Загас

Мөрөөдөмтгий энэ ордныхон дэлхий дахиныг төгс төгөлдөр байх ёстой, тийм болгох гэсэн жижигхэн биетэй настай хөгшид шиг байна. Тэд бусдыг бодвол аливаа зүйлийг гүн гүнзгийгээр, 80 настай хүмүүс шиг бодож тунгаана.

Jackie Niam / Shutterstock.com

Хүн өөрийгөө хэдэн настай гэж мэдэрч байна, тэр хүн төдий настай гэж ярьдаг. Гэсэн хэдий ч аль ч онол дүрэмд зөрчигдөх хэсэг гэж байдаг. Та зурхайчдын гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу?

31
ГоёГоё
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. 김설희

    김설희

    2019/09/17 at 07:55

    Xa xa xa

  2. yag l awaa haytsan bn shd

  3. Araylim Nurka

    Araylim Nurka

    2019/09/17 at 18:51

    yag taarch bn sh kk

  4. Boloroo Baynaa

    Boloroo Baynaa

    2019/09/17 at 19:39

    Haha chi bid 2 oiroltso l nastain bn Anudari Ganzorig

  5. Sainaa Sainaa

    Sainaa Sainaa

    2019/09/17 at 20:06

    Taarch bn shu

  6. Battuya Byamba

    Battuya Byamba

    2019/09/17 at 21:40

    Taafch bn

  7. anuka~san♡♡

    2021/02/20 at 22:05

    Баярлалаа би ч бас хурамтлуулсан зүйлээ хүнд өгөхдөө их та руу
    Би үхрийн орд шүү
    arigatu
    thanak you
    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *