Бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэг 14 аюултай эд зүйлс

3

Таны бие махбодь, эрүүл мэндэд аюул учруулж болох зүйлс бидний эргэн тойронд, өдөр тутмын амьдралд дүүрэн байх ба тэдгээрийг өөр аюулгүй зүйлээр орлуулах цаг нь болжээ. Эсвэл аюулгүй байдлыг хангах энгийн дүрэм баримтлах хэрэгтэй. Жишээ нь угаалгын өрөөнд байх тоглоом хөгцрөх аюултай учир аль болох сайтар цэвэрлэж, сольж байх хэрэгтэй юм.

Энэ удаад таны өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг, хүн болгоны сайн мэдэхгүй, энгийн дасал болсон зүйлс тань ямар аюул агуулж байдаг талаар танилцуулъя.

1. Зурагт

Унтахын өмнө зурагт үзнэ гэдэг дэлхий нийтээр тархсан зүйл. Гэхдээ үүнээс татгалзах хэрэгтэй бөгөөд шөнө оройн цагаар, дэлгэцээс цацрах маш хурц гэрэл, мэдээлэл нь тархины ажиллагааг сэргээж мелатонин ялгаруулалтыг багасгана. Энэ дааврын үүрэг нь нойрсуулах юм.

Ялангуяа унтахын өмнө мэдээ болон аймшгийн кино үзэх нь бүр ч илүү хортой. Нойр хүрэхгүй болгож, түгшүүр төрүүлэн, шөнө хар дарж зүүдлэх билээ.

Шийдэл: Унтлагын өрөөнөөс зурагтаа гарга. Оронд нь харин утас, таблет хэрэглэж болохгүй шүү.

 

2. Угаалгын өрөөнд байх угаалгын хэрэгсэл

Энэхүү угаалгын хэрэгсэл нь арьсыг цэвэрлэж, арьсны үхэжсэн хэсгийг арилгаж байдаг тустай эд. Гэхдээ энэ нь бактери үржих таатай орчин болдог бөгөөд, ялангуяа угаалгын өрөө шиг чийгтэй газар бүр ч хурдан үржинэ. Олон хүн нэг л угаалгын хэрэгслээ олон удаа хэрэглэх бөгөөд тэдгээр нь таны арьсанд ямар аюултай тухай огт мэддэггүй байна.

Шийдэл: Та оронд нь байгалийн гаралтай угаалгын хэрэгсэл авч болох бөгөөд тэдгээр нь бактери үржихэд саад болдог фермент агуулдаг билээ. Мөн үе үе шинэ угаах хэрэгсэл авч (ядаж сардаа нэг удаа) бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор ариутгаж байх хэрэгтэй.

 

3. Блендер

Үнэндээ блендер биш харин резинен хэсгүүд болох суурь тавиур зэрэг нь аюултай юм. Эдгээр хэсгийг угааж ариутгах нь маш бага учир таны блендер микроб болон хөгц бий болох тохитой газар болон хувирдаг.

Шийдэл: Блендерээ хэрэглэсний дараа зөвхөн блендер биш бүх л резинен хэсгийг бас угааж бай.

 

4. Нарны тос

Нарны тос нь олон янзын хортой бодис агуулж байдаг бөгөөд тэдгээр нь дааврын ялгарлын зохицлыг алдагдуулж, заримдаа бүр хавдар, хаван үүсгэдэг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Энэ нь зөвхөн зарим нэг нарны тосыг байнга хэрэглэхэд үүсэх явдал боловч болгоомжтой л байх хэрэгтэй.

Мөн бидний биед нарны тусгал хэрэгтэй бөгөөд нарнаас хамгаалж байгаа нь тус болохоосоо илүү хор болдог байна.

Шийдэл: Зөвхөн маш чанартай нарны тос сонгож, зааврыг нь анхааралтай унших хэрэгтэй ба ямар нэг канцероген агуулсан байх ёсгүй.

 

5. Хуванцар махны мод

Хуванцар бол амар, олон янзын зориулалттай материал боловч мөнхийн эд биш. Удаан хугацаагаар ийм материалаар хийсэн хавтанг ашиглахад жижиг сэв, нүх үүсч түүнд нь микроб, хоолны үлдэгдэл, хог дүүрдэг байна.

Шийдэл: Модон хавтангаар солих хэрэгтэй бөгөөд түүнийгээ байнга сольж, мах болон ногоо жимсний мод тусдаа байх ёстой юм шүү. Хэрвээ танд хуванцар нь эвтэйхэн бол чанартайг нь авч , цаг үргэлж цэвэрлэн, хэдэн сар тутамд сольж байх хэрэгтэй.

 

6. Агааржуулагчийн шүүлтүүр

Агаар шүүгч бол сольшгүй эд бөгөөд өрөөний тохь тухыг бий болгодог эд зүйл юм. Гэхдээ ийм байдал нь шүүлтүүр хог, бохироор дүүрэх хүртэл үргэлжилнэ. Үүний дараа тэрхүү шүүр нь хөгц үүсэх маш тохиромжтой нөхцөл болох бөгөөд тоостой хамт эргэн өрөөнд орох билээ.

Шийдэл: Тогтмол хугацаанд шүүлтүүрийг нь шалгаж, сольж байх. Заавар дээр нь ямар хугацаанд яаж солих талаар байх ёстой.

 

7. Гоёл чимэглэлийн гэрэл

Олон гоёлын гэрлийг, ялангуяа хямдыг нь дахин боловсруулсан пластмассаар хийдэг байна. Энэ нь хортой бодис агуулах ба таны эндокрин системийг хямрааж, ой тогтоолтонд муугаар нөлөөлнө.

Шийдэл: Бүтэц болон загварт нь анхаар. Зөвхөн тусгай зориулалтын, шалгагдсан дэлгүүрээс аваарай.

 

8. Ам зайлах шингэн

Саван, угаалгын шингэн саван зэрэгтэй адил ам зайлах шингэн нь триклозан агуулдаг. Энэ бодис нь хэрэгтэй бактерийг хортой бактеритай цуг устгах ба харшил үүсгэж, дааврын тэнцвэрийг алдуулах ба заримдаа зүрхний өвчин үүсгэдэг байна.

Шийдэл: Энэ шингэн нь зөвхөн шүд болон буйлны өвчтэй хүнд л хэрэгтэй зүйл юм. Үүнийг өдөр тутам хэрэглэж болох эсэх нь маш эргэлзээтэй байгаа юм шүү.

 

9. Хиймэл амт оруулагч

Их хэмжээний сахар хэрэглэх нь аюултай гэдгийг хүн болгон мэднэ. Үүнээс зайлсхийж сахар орлуулагч хэрэглэх нь их бөгөөд  үүнд “илүү эрүүл” түүхий эд ашигладаг гэж боддог байна. Судалгаагаар сахар орлуулагч нь жин нэмэгдүүлж, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулан зүрх судасны өвчин, чихрийн шижингийн 2-р төрлийн эх үүсвэр болдог байна.

Шийдэл: Үнэхээр амттай юм идмээр бол чихэрлэг жимс идэх хэрэгтэй ба сахар орлуулагч бүхий амттан идэж огт болохгүй шүү.

 

10. Хүүхдийн тоглоом

Зөөлөн тоглоомын гадаргуу дээр маш их хэмжээний аюултай бактери, тэдэн дундаас стафилококк хэмээх зүйл ихээр цуглана. Хүүхдийн биеийн өвчин эсэргүүцэх чадвар сул учир тоглоом нь тэднийг арьсны болон бусад өвчтэй болгож болох юм.

Шийдэл: Тоглоом нь бусад хувцас, гуталтай адил байнгын цэвэрлэгээ шаардаж байдаг гэдгийг бүү март.

 

11. Угаалгын өрөөний хивсэнцэр

Энэ хивсэнцэр дулаан, чийгтэй орчинд байнга байх учир микроб болон хөгцний үүр уурхай болдог байна. Үүнээс болж арьс загтнах, амьсгалын замын өвчин, астма хүртэл бий болж болно.

Шийдэл: Зааврын дагуу угааж цэвэрлэж бай. Угаасны дараа алчууртай адил маш сайн хатаана.

12. Гал тогооны алчуур

Escherichia coli болон гэдэсний савханцар байх хамгийн тохитой орчин нь гал тогооны алчуур юм. Энэ жижиг алчуурын 1 см/кв дээр 4 сая бактери байдаг байна. Эдгээр нь гэдэсний хурц өвчин, хордлого үүсгэх чадалтай юм.

Шийдэл: Гал тогооны алчуурыг болгоомжтой хэрэглэх ба түүхий эдтэй харьцаж байдаг учир маш их бактери агуулж, тараах аюултай. Өндөр температурт аль болох олон угааж, ядаж хоёр сар тутамд нэг удаа солино.

 

13. Чихэвч

Хүн чихэвчээр үргэлж чанга дуу сонсож байвал удахгүй сонсох чадвар эрс муудна гэдгийг эмч нар анхааруулж байна. Мэргэжлийн үйл хэргийн тухай яриа төдийгүй чихэвчээр байнга хөгжим сонсдог хүмүүст хамаатай юм шүү.

 

14. Угаалгын өрөөний резинэн тоглоом

Ийм тоглоомууд нь маш цэвэрхэн харагддаг. Гэхдээ энэ нь зөвхөн гаднах байдал юм. Энэ тоглоомын дотор талд аюултай микро организм байх бөгөөд харанхуй, чийгтэй орчин бол хөгц, мөөгөнцрийн ургах орчин болдог байна. Усанд тоглох үед эдгээр хөгц, мөөгөнцөр нь усанд тарж хүүхдийн нүд, чих, ходоодонд аюултай өвчин үүсгэж болно.

47
ГайхмаарГайхмаар
18
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
12
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bat Zaya

    Bat Zaya

    2018/04/29 at 14:11

    Hishgee Betty

  2. Ganbaa Tse

    Ganbaa Tse

    2018/04/30 at 08:36

    Ganchimeg Genden-Ochir

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *