Ухаантай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 8 зүйл

3

Өөрийн сэтгэл хөдлөлөө мэдэрч, түүнийгээ хянаж байх чадвар нь ухаантай хүмүүсийн чанар юм. Тэд муу санадаггүй, цаашид хөгжих хүсэл сонирхолтой хүмүүс. Тэдгээр хүмүүсийн аз жаргалтай байх нөхцөл нь юу хийхэд төдийгүй юу хийхгүй байх вэ гэдэгт оршдог байна.

Хүн амжилттай байх нөхцөл нь юу болохыг тодорхойлох хэцүү. Гэхдээ юу хийхээс зайлсхийж болох вэ, түүнээс ямар дүгнэлт хийх вэ гэдэг нь маш чухал юм.

1. Хэмнэх боломжийг алдахгүй

Төсвөө хэрхэн зарцуулж, удирдаж байгаа нь ухаалаг хүмүүсийн нэг ялгарах онцлог юм. Анхаарах ёстой олон зүйл энд бий.

Усны сайн шүүлтүүр бүхий хэрэгсэл угаагууртаа тавих нь удаан хугацаагаар савласан цэвэр ус авахаас илүү хэмнэлттэй юм. Мөн принтерийн хороо цэнэглэх нь шинээр авахаас илүү их хэмнэх бас нэг нөхцөл болдог. Онлайн сүлжээнд маш их хэмжээний чанартай контент байдаг ба сэтгүүл захиалахаас илүү ач холбогдолтой байна.

Мөнгийг нь төлсөн зүйлээс авч болох бүх зүйлийг авч чадах чадвар нь маш хэрэгтэй чанар юм.

 

2. Бусдад найдахгүй байх

Танд найдаж болох хүн байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ та үргэлж хүнд найдаж байх нь таныг сул дорой хүн болгоно. Танд мундаг оюун ухаан, чадвар байвч та хүнээс тусламж хүлээдэг бол эдгээр нь танд хэрэг болохгүй.

Та энэ бэрхшээлийг үнэхээр өөрөө давж гарч чадах уу үгүй юу гэдэг талаар сайн бодох хэрэгтэй. Ямар нэг зүйл буруу хийх, алдаа гаргахаас айх нь таныг бэрхшээлийг давахад саад болдог гол хаалт нь юм.

 

3. Таалагдахгүй байгаа зүйлээ зөвшөөрөхгүй байх

Үгүй гэж хэлэх чадвар нь хүчирхэг зэвсэг юм. Та шинэ үүрэг хариуцлага хүлээхээс татгалзахдаа одоо байгаа үүргээ биелүүлэх шинэ боломж олж авч байгаа юм. Үгүй гэж хэлэх нь таныг буруу сонголт хийхээс аврах гарц билээ.

Өөрийн үнэ цэнийг мэдэх хэрэгтэй. Танд таалагдахгүй байгаа зүйлтэй бүү эвлэр. Хэрэв тэгээгүй тохиолдолд хүмүүс үүнийг тань ашиглаж эхлэх ба танд ч их эвгүй байх болно.

 

4. Муу санахгүй байх

Уурлаж, муу санах нь эвгүй нөхцөл байдлын үед бий болдог хэвийн үзэгдэл. Бид ингэж стресст хариу өгдөг байна. Гэхдээ удаан хугацаа өнгөрч та гомдож, уурласаар байвал энэ нь танд л гай болно. Муу бодол санаа хуримтлуулах нь байнгын стресст байна гэсэн үг бөгөөд ухаалаг хүмүүс үүнээс зайлсхийдэг байна. Эрүүл мэндэд ч бас олигтой зүйл биш юм.

 

5. Азанд найдахгүй

“Ирээдүйн сайн сайханд найдаж, мууд бэлэн байх” бол та ямарваа нэг зүйлд ихээхэн хүч, удаан хугацаагаар гаргаж байх үед баримтлах хэрэгтэй зарчим юм. Бүх зүйл төлөвлөсөн байдлаар явна гэдэг итгэл урам зориг оруулах бол муу зүйлд бэлэн байх нь бүтэлгүйтсэн үед таныг сэтгэлээр унахаас хамгаалах болно. Гэхдээ хүн ямар нэг аз дайрахыг хүлээн ямар нэг зүйл хийхгүй байх нь зүгээр л залхуурал билээ.

Ухаалаг хүмүүс хүнд хэцүү, оюун ухаан, хүч хөдөлмөрөө шингээсэн ажилдаа аз дайрахыг хүлээдэггүй.

 

6. Хэн нэгэнд таалагдахгүй байлаа гээд өөрийнхөө бодол санаанаас татгалзахгүй

Хүн болгон ажил хэрэгчээр шүүмжлүүлэх эрхтэй гэж хэлж болно. Энэ нь таны бодол санааны буруу, дутагдалтай талыг илчлэх нэг зам юм. Гэхдээ хэн нэгний таамгаас болоод өөрийн чухал бодол санаанаас татгалзаж болохгүй билээ. Таны бодол санааг дэмжихгүй байх нь таныг хөгжиж дэвших, таныг туршлагатай болохоос айж байгаа хэрэг байж болох юм.

Та шинээр бизнес эхлэх, нийтлэл бичих болон бусад зүйл хийх гэсэн бол хүмүүсийн санаа бодлыг сонсож, дутагдлаа засах хэрэгтэй ба харин хүсэл мөрөөдлөөсөө татгалзаж огт болохгүй юм шүү.

 

7. Өнгөрснөөр амьдардаггүй

Хожигдож чаддаг байх нь амжилтын нэг үндэс юм. Хэрвээ та хожигдвол та амжилтад хүрэхийн тулд зориг гаргаж үзсэн гэсэн үг. Цааш явж, өнгөрсөн зүйлээс сал. Дахин алдаагаа давтахгүйн тулд  мартаж болохгүй нь үнэн. Гэхдээ та өнгөрснөөр амьдраад байвал энэ нь таны өнөөдөр болж ирээдүйг тань үгүй болгох билээ.

 

8. Өөрийн сэтгэл санааг хэн нэгнээр гутаалгахгүй байх

112
ГоёГоё
29
ТэнэглэлТэнэглэл
17
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
16
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
12
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuya Khuvkhuu

    Tuya Khuvkhuu

    2018/04/30 at 05:48

    Zuv

  2. А. Шинээ

    А. Шинээ

    2018/04/30 at 18:46

    Сониа Мөнхцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *