Ногоо тарьдаг хүмүүст зориулав. Өргөст хэмхийг химийн бус бордоогоор бордож арчлах аргууд

3

Хавар ирлээ. Зун, намар өөрийн тарьсан ногоогоо идэхийн тулд одооноос ажлаа эхлэх ёстой. Магадгүй зарим нэг хүмүүс хүлэмждээ эсвэл тагтан дээрээ тэсвэртэй ногоонуудаа тарьчихсан байгаа болов уу.

Өнөөдөр өргөст хэмхийн тухай ярина, түүнийг хэрхэн хортон шавьжаас хамгаалах вэ? Хүн болгон л эрүүл амьдралын хэв маягийг баримтлахыг хичээж байна. Шим тэжээлтэй хүнс хэрэглэхийн тулд химийн бордоогоор өргөст хэмхээ бордохгүй байх нь чухал.

1. Цэцэглээгүй, дөнгөж цухуйж байхдаа ч арчилгаа шаардаж эхэлдэг. Арав хоног тутам цэвэр орцтой уусмал цацаж байхыг зөвлөе. Хувин усанд 20 грамм барааны саван, 1 литр сүү болон 30 дусал йод хийнэ. Маш үр дүнтэй эмчилгээ болно.

 

2. Дөнгөж ногоорч бэлцийгээд л гарч байгаа өргөст хэмх шарлаад эхэлдэг. Гарах арга зам бий. Хувин усанд 300 грамм талх дэвтээгээд дусал йодтой сайтар хутгаж ургамлаа арчилна. Энэ эмчилгээг хоёр долоо хоног тутамд хийнэ.

 

3. Хөдөө тосгонд амьдардаг бөгөөд өөрийн малтай бол сүүн бүтээгдэхүүнээр өргөст хэмхээ арчилж болно. Хувин усан дээр 2 литр шар сүү, 150 грамм сахар хийж хутгана. Энэ тэжээлээр бордвол илүү их ургац өгдөг ажээ.

 

4. Харин хотын оршин суугчдад сонгины хальсаар бэлдсэн бордоо тохиромжтой. Нэмэлт зарлага гарахгүй, хэрэглэхэд хялбар. Хагас килограмм хальсыг 5 литр усанд буцалгана. Хандыг хонуулаарай. Дараа нь 1:4 харьцаатай усаар шингэлээд өргөст хэмх рүүгээ цацахаас гадна усалж болно.

 

5. Өргөст хэмх мөчир дээрээ ургаж байхдаа ялзраад байвал сахаргүй шар сүүний уусмалаар бордоорой, харьцаа 1:5.

 

6. Өргөст хэмхийг бордох хэрэгтэй. Гэсэн хэдий ч жирийн усалгааг мартаж болохгүй. Хэрвээ өргөст хэмх цухуйж байх үеэр цаг агаар халуун, ойрд бороо ороогүй бол өдөр өнжөөд усална. Цаашлаад гурван өдөрт нэг услахад хангалттай.

Энэ мэт энгийн аргаар өргөст хэмхээ бордож шим тэжээлтэй хүнс хэрэглээрэй.

Бонус

Өргөст хэмх идэхээр улаан лооль идмээр санагддаг. Хэрхэн бордохыг танд танилцуулмаар санагдлаа.

Улаан лоолийг фитофторозоос хамгаалахын тулд 10 литр усанд 100 грамм шинэхэн хөөлгөгч хийсэн уусмалаар цацаарай.

Үүнээс гадна хагас килограмм тахианы өтгөн, хагас килограмм модны үнс, 5 хоолны халбага сахартай холино. Хөөлгөгчтэй усанд хийж хутгаад долоо хоногтоо нэг удаа улаан лоолио бордоно.

Хэрэгтэй зөвлөгөө байна уу? Сошиал сувагтаа хадгалаад аваарай.

11
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/04/29 at 13:17

    оалөл

  2. Зочин

    2018/04/29 at 13:17

    оалөл

  3. Battulga Batbileg

    Battulga Batbileg

    2018/04/29 at 16:42

    Gerelmaa Injuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *