Таны гэрт эерэг энерги болон сайн сайхан зүйлсийг урин дуудах 10 цэцэг

4

Фэнг шү нь эргэн тойронд байрлах эд зүйлс өөрийн гэсэн энергитэй ба тэр нь хүний хүрээлэн буй орчин болон энергид нөлөөлдөг гэж үздэг.

Органик болон органик бус цэцэг, ургамлууд ч мөн адил өөрийн гэсэн энергитэй байдаг байна. Тэр тусмаа цэцэг, ургамлууд бүр ч илүү энергитэй болохыг шинжлэх ухаан баталжээ. Цэцэг, ургамлууд агаар дах формальдегид мэтийн хорт бодисыг цэвэрлэж байдаг ба тавилга, эд хогшилд нөлөөлөх хорт нөлөөг бууруулдаг ажээ.

 

1. Амар амгаланг бэлгэдэгч Лили

“Амар амгаланг бэлгэдэгч Лили” гэх нэрнээс нь харахад уг цэцэг ямар эерэг нөлөөтэй болох нь мэдэгдэж байгаа биз ээ. Энэ цэцэг агаарыг цэвэрлээд зогсохгүй хортой хийг саармагжуулдаг байна. Харанхуйд илүү сайн ургах ба сүүдэрт тавих болон унтлагын өрөө, оффист тавихад илүү тохиромжтой.

 

2. Далдуу мод

Том хэмжээтэй далдуу модыг гэрт тавихад сайн нөлөө үзүүлнэ. Ксилэн болон формальдегид зэрэг хортой бодисуудыг агаараас цэвэршүүлэх ач тустай юм.

 

3. Розмарин

Хоол хүнсэнд ашиглаж болдог уг ургамал эерэг нөлөө ихтэй. Хоолонд гайхалтай амт оруулахаас гадна агаарыг цэвэрлэдэг утгаараа энэ ургамал ихээхэн өвөрмөц онцлогтой. Түүнчлэн розмарин ой санамжийг сайжруулж, нойргүйдэл болохоос сэргийлэхээс гадна хүний сүнсэн биед сайн нөлөө үзүүлдэг гэнэ.

 

4. Орхидэйн

Урт мөчрүүд болон гоёмсог дэлбээнүүдтэй орхидэйн нь үзэсгэлэнтэй цэцэгсийн нэг билээ. Шөнийн цагаар энэ цэцэг их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг болох нь батлагджээ. Унтлагын өрөөнд тавихад илүү тохирох ба хүчилтөрөгч ялгаруулдаг учир унтаж амрахад сайнаар нөлөөлдөг байна. Мөн өөрөөсөө сайхан үнэрийг ялгаруулдаг ба энэ нь хүний сэтгэл санаанд хүртэл эерэгээр нөлөөлдөг ажээ.

 

5. Аз дагуулагч хулс

Бид Фэнг шү ярьж байгаа бол хулсыг ярихгүй өнгөрч болохгүй. Аз дагуулагч хулс гэх энэ ургамал сайн сайхан зүйлийг бэлгэддэгээрээ Азид алдартай. Өөртөө энерги болон эрч хүчийг агуулдаг байна. Тийм ч их арчилгаа шаардахгүй учир нарны тусгалд тавих гэсний хэрэггүй. Хөрсийг нь 2.5 см-ээс ихгүй усаар услахад л хангалттай.

 

6. Нефрит

Хүмүүсийн хэлж заншсанаар мөнгөний мод гэх нэртэй энэ цэцэг гэрт эд хөрөнгө, баялаг дууддаг байна. Түүнээс гадна арчилгаа бага шаарддаг ба багахан хэмжээний усаар услахад л болдог аж.

 

7. Фичи

Том хэмжээтэй энэ цэцэг агаарыг цэвэршүүлж, формальдегид, бензин болон аммонийн хурц үнэрийг арилгах ач тустай. Аль ч өрөөнд тавьж болно.

 

8. Африкын нил цэцэг

Фэнг шүд айл өрх бүрийн зүүн өмнөд хэсэгт мөнгө дуудах хэсэг байдаг гэж үздэг байна. Иймд та энэ хэсэгт Африкийн нил цэцгийг тавьбал таны гэрт их хэмжээний эд баялгийг дуудах юм. Уг цэцгийн дэлбээ нь зоос шиг хэлбэртэй учир эд баялгийн билэг тэмдэг гэж үзэх нь ч бий.

 

9. Англи мөлхөө цэцэг

Англи мөлхөө цэцгийн дээш тэмүүлж буй навчнууд нь хүнийг ажил хийж байхад эсвэл унтаж байхад муу энергийг сордог байна. Мөн хивс, уран зурганд их хэмжээгээр байдаг формальдегид хэмээх хорт бодисыг агаараас цэвэршүүлэх ач тустай.

 

10. Цитрус мод

Гал тогооны өрөөнд тавихад илүү тохирох ба элбэг дэлбэг амьдрал болон эрүүл мэндийг бэлэгшээдэг ажээ.

Та бидэнд өөрийн дуртай цэцэг, ургамлыг хүсвэл хэлээрэй. Мөн энэхүү хэрэгтэй мэдээг хүмүүст дуулгахаа бүү мартаарай.

9
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uranchimeg Tumurbaatar

    Uranchimeg Tumurbaatar

    2018/09/10 at 11:28

    Зурагийн нь дор бүр нь харууосан бол таатай мэдээлэл бна

  2. Adiya Baldandorj

    Adiya Baldandorj

    2018/09/10 at 12:35

    Хүлс болон африкийн нил цэцэг бэлэн байгаа юм үү унэ хэдбэ

  3. Oyunchimeg Purewdorj

    Oyunchimeg Purewdorj

    2018/09/10 at 17:23

    Зурагныхан доор цэцэгний нэрээ бичвэл бүгдийг ялгаж таримаар б.на

  4. Тунгалаг Гөлгөө

    Тунгалаг Гөлгөө

    2018/09/11 at 10:31

    Цэцэг ний зураг байвал тахимаа байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *