Эдгээр бяцхан шүүслэг ургамлууд таны эрүүл мэнд болоод сэтгэл санаанд тань эерэг сайн нөлөө үзүүлдэг

0

Гэртээ ургамал тарьж ургуулах нь хүнийг аз жаргалтай болгож байдаг хэмээн нотлогдсон байдаг. Хэдийгээр нарийн судалсан судалгааны ажил байхгүй ч тодорхой төрлийн ургамал тарьж ургуулах нь бидний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, сэтгэл санааг амирлуулж байдаг гэж бид итгэдэг шүү дээ.

Манай сайт уншигч танд энэ нийтлэлээрээ шүүслэг ургамал гэж нэрлэгддэг энэхүү цэцэгний төрөл танд ямар ач тус үзүүлж болох талаар бэлдлээ.

1. Тэд агаарыг цэвэршүүлж байдаг

© QueenofSucculents / etsy.com

Судалгаагаар тасалгааны ургамал нь агаарыг элдэв химийн нэгдэл болон хорт зүйлсээс цэвэрлэж байдаг гэжээ. Мөн тэд илүү их хүчилтөрөгч ялгаруулж, агаарын чийгшлийг тэнцвэржүүлж байдаг.

 

2. Таны үр бүтээмжтэй байдлыг нэмэгдүүлнэ

© QueenofSucculents / etsy.com

Тарьсан ургамлууд тань таныг илүү үр бүтээмжтэй нэгэн болгодог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Гэсэн хэдий ч өөрийгөө хэтэрхий олон ургамлаар хүрээлүүлж болохгүй гэнэ. Учир нь тасалгааны ургамал хэт олон болсноор таны үр бүтээмж буурах хандлагатай байдаг ажээ.

 

3. Тэд таны сэтгэл санааг дэмжинэ

© QueenofSucculents / etsy.com

Тасалгааны ургамал нь таны сэтгэлзүйд онцгой сайнаар нөлөөлдөг ба өөртөө итгэх итгэлийг ч мөн нэмэгдүүлдэг тухай судалгаа бий.

 

4. Тэднийг анагаах зориулалтаар хэрэглэж болно

© botanicalbright / instagram

Ерөнхийдөө шүүслэг ургамал нь таныг амраах болон сэтгэлийн дарамтнаас ангижруулах ид шидтэй гэдэг. Мөн зуун наст тэргүүтэй ургамлууд нь зүссэн шарх, хоёрдугаар зэргийн түлэгдэлт зэрэг шархнуудыг анагаах чадвартай байдаг.

 

5. Тэднийг ургуулахад маш хялбар

© jade_bee53 / reddit

Шүүслэг ургамлууд нь ямар ч нөхцөлд ургах чадамжтай гэдгээрээ онцлогтой. Тэд уулархаг газарт ч, чийглэг халуун орны ойд ч, таны унтлагын өрөөнд ч нэгэн хэвийн ургадаг. Өөрөөр хэлбэл тэдэнд ус болон гэрэл байхад л хангалттай. Мөн чөлөөт цагаараа тасалгааны ургамлаа арчлах нь стресс бууруулах нэгэн арга мөн гэдгийг судалгаагаар баталсан байдаг.

 

6. Тэд сэтгэл татам

© QueenofSucculents / etsy.com

Магадгүй шүүслэг ургамал тарих хамгийн бодит үндэслэл бол тэдний харагдах байдал билээ. Манай гараг дээр хэдэн сая төрлийн, өөр өөр хэлбэр дүрс, хэмжээтэй шүүслэг ургамлууд бий. Тиймээс ч таны сэтгэлийг татаж, гэрт тань ая тухтай байдлыг бүрдүүлэх цэцэг маш олон бий гэдэгт итгэлтэй байж болно.

Та гэртээ цэцэг ургуулдаг уу? Таны цэцэг танд ямар нэгэн байдлаар нөлөөлж буйг та мэдэрч байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 🦋

  2. Zuunaa Bat

    Zuunaa Bat

    2020/08/02 at 23:46

    🐌🐝🐣🐚🐬💐

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *