Өөрийн төрөлх хэлээс гадна маш олон хэлээр ярих чадвартай 10+ алдартнууд. Та тэднийг ийм олон хэл эзэмшсэн гэдгийг нь мэддэггүй байсан байх

17
0
14,698

Урлагийн хүмүүс маш олон төрлийн авъяастай байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэд дуулж, бүжиглэж, гадаад төрхөө ч гайхмаар хувиргаж чаддаг. Гэсэн ч тэд бүгд полиглот буюу гурваас дээш хэлээр ярих нь ховорхон шүү дээ. Аливаа хэлийг сонирхон судалдаг хүмүүс шинээр өөр бусад хэлийг сурч эхлэхэд тийм ч их хүчин чармайлт шаардахгүйгээр, өөрийн мэдэх хэлнүүдийн мэдлэг дээр тулгуурлан хялбархан сурах хандлагатай байдаг.

Манай сайт уншигч танд олон хэлээр ярих чадвартай 14 алдартнуудыг танилцуулах гэж байна.

1. Salma Hayek – 5 хэлтэй

© Georges Biard / Wikimedia Commons

Тэрээр унаган англи болон испани хэлтэй бөгөөд франц нөхөртэй тул франц хэлийг чамгүй сайн сурсан нэгэн гэнэ. Salma Hayek чөлөөт цагаараа франц хэлний ганцаарчилсан сургалт авдаг ажээ. Мөн тэрээр португал болон араб хэлний мэдлэгтэй.

 

2. Viggo Mortensen — 7 хэлтэй

© Georges Biard / Wikimedia Commons

Дани гаралтай жүжигчин эрийг бага насаа Аргентин улсад өнгөрүүлсэн гэдгийг тийм ч олон хүн мэддэггүй. Тиймээс тэрээр аргентин аялгуутай испани хэлийг гаргууд эзэмшжээ. Тэрээр АНУ, Дани болон Аргентин улсуудын иргэншилтэй бөгөөд испани, дани, англи, итали, франц хэлийг маш сайн мэдэхийн зэрэгцээ швед, норвеги хэлний мэдлэгтэй.

 

3. Shakira – 6 хэлтэй

© shakira / instagram

Колумб дуучин бүсгүйн төрөлх испани хэлтэй. Ажлын шаардлага өндөртэй тул англи хэлийг маш сайн эзэмшсэн бөгөөд мөн португал, франц, итали хэлийг мөн мэддэг ажээ. Түүнчлэн түүний нөхөр хөлбөмбөгчин Gerard Piqué каталан үндэстэн тул каталан хэлийг ч сурсан байна.

 

4. Natalie Portman — 6 хэлтэй

© natalieportman / instagram

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань Израиль улсад төрж 3 нас хүртлээ тус улсдаа амьдарсан бөгөөд улмаар АНУ руу цагаачилж байжээ. АНУ-д ирээд тэрээр еврей хэлээ орхилгүй үргэлжлүүлэн судалсан бөгөөд англи хэлний хамтаар эх хэлээ хэмээн үздэг ажээ. Тэрээр хүүхэд наснаасаа гадаад хэлийг шимтэн судалдаг байсан тул франц, япон, герман, испани, араб хэлний тодорхой түвшний мэдлэгтэй гэнэ.

 

5. Penélope Cruz — 4 хэлтэй

© pepelopecruzoficial / instagram

Тэрээр төрөлх испани хэлтэй бөгөөд франц, англи, итали хэлийг төгс эзэмшжээ. Түүний тоглосон “To Rome with Love” киноноос та түүнийг итали хэлээр ямар гайхалтай ярьж буйг нь сонсох боломжтой. Мөн түүний тоглосон холливудын кинонуудаас тэрээр англи хэлээр чөлөөтэй ярьж буйг та анзаарсан биз ээ.

 

6. Tom Hiddleston — 6 хэлтэй

© twhidllestone / instagram

“Thor” киногоороо нэрд гарсан жүжигчин эр маань төрөлх англи хэлтэй бөгөөд франц, итали, испани хэлээр чөлөөтэй ярихаас гадна латин болон эртний грек хэлийг ч судалсан гэнэ. Тэрээр утга зохиол шимтэн сонирхдог тул эдгээр хэлнүүдийг судлах үндэс нь болжээ.

 

7. Jodie Foster — 4 хэлтэй

© FREDERIC J. BROWN/AFP/East News

Авъяаслаг америк жүжигчин бүсгүй маань чамгүй олон хэлээр ярьдаг ажээ. Тэрээр төрөлх англи хэлтэйгээс гадна франц хэлээр төгс ярьдаг. Мөн итали хэлийг эзэмшсэн бөгөөд герман, испани хэлний мэдлэгтэй.

 

8. Sandra Oh — 4 хэлтэй

© Jesse Grant / Wikimedia Commons

Өмнөд Солонгос гаралтай канад жүжигчин Sandra Oh багаасаа англи болон солонгос хэлний орчинд өсөж торнижээ. Мөн тэрээр Канадын Театрын Урлагийн Их Сургуульд сурсан тул франц хэлийг гарамгай эзэмшжээ. Барселона хот түүний хамгийн дуртай хот бөгөөд энэ ч үүднээс тэрээр испани хэлийг сурсан байна.

 

9. Christoph Waltz — 4 хэлтэй

© Invision/Invision/East News

Австри-герман гаралтай Christoph Waltz герман хэлнээс гадна англи, франц хэлийг төгс эзэмшсэн нэгэн ажээ. Мөн тэрээр итали хэлний тодорхой мэдлэгтэй бөгөөд та түүний итали хэлийг “Inglourious Basterds” киноноос сонсох боломжтой.

 

10. Mads Mikkelsen — 5 хэлтэй

© theofficialmads / instagram

Дани жүжигчин Mads Mikkelsen өөрийн төрөлх дани хэлнээс гадна швед, англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр швед хэлийг Швед улсын Готембургийн Баллетын Академид суралцах үедээ швед хэлийг сурсан ажээ. Мөн та түүний англи хэлийг NBC сувгийн “Hannibal” цуврал тэргүүтэй кинонуудаас нь сонсох боломжтой.

 

11. Kate Beckinsale — 4 хэлтэй

© katebeckinsale / instagram

Их Британийн жүжигчин загвар өмсөгч Kate Beckinsale Окфордын “New College”-д суралцаж байх үедээ утга зохиолын франц болон орос хэлийг судалж байжээ. Хожим тэрээр их сургуулийн 3-р дамжаагаа франц соёлд уусах зорилгоор Парис хотод өнгөрүүлсэн байдаг. Ийнхүү тэрээр төрөлх англи хэлнээс гадна төгс франц хэлтэй. Мөн орос, герман хэлний мэдлэг нь түүнийг полиглот жагсаалтанд оруулахад хүргэжээ.

 

12. Hugh Laurie — 4 хэлтэй

© Janet Gough / AFF-USA.COM / MEGA/Mega Agency/East News

“Dr. House” цувралаараа олонд танигдсан Их Британийн жүжигчин дуучин Hugh Laurie унаган англи хэлтэй бөгөөд мөн франц, герман, испани хэлнүүдийг их сургуулийн он жилүүддээ суралцан эзэмшсэн ажээ.

 

13. Daniel Brühl — 5 хэлтэй

© thedanielbruhl / instagram

Daniel Brühl Испанийн Барселона хотод төрсөн ч Германд өсчээ. Тэрээр “Би өөрийгөө европ хүн гэж тодорхойлох дуртай. Надад франц нагац нар ч бий шүү. Би багаасаа олон улсаар явж олон соёл дунд өссөн” хэмээжээ. Герман, испани, англи хэлээр төгс ярьдаг тэрээр итали хэлний мэдлэгтэй ажээ. Олон хэлний мэдлэг нь түүнийг олон улсад ажиллах боломжийг олгодог гэнэ.

 

14. Elsa Pataky — 5 хэлтэй

© elsapatankyconfidential / instagram

Жүжигчин Chris Hemsworth-ийн эхнэр испани загвар өмсөгч, дуучин Elsa Pataky хэл сурах чамгүй авъяастай нэгэн ажээ. Түүний ээж румын хүн байсан учир тэрээр төрөлх испани хэлнээс гадна румын хэлээр ярьдаг. Мөн тэрээр англи, итали, франц хэлээр чөлөөтэй ярьдаг гэжээ.

Та эдгээр полиглот алдартнууд шиг олон хэлээр ярьдаг болмоор байна уу? Эдгээр алдартнуудаас өөр олон хэлээр ярьдаг олны танил хүнийг та мэдэх үү?

22
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

17 Сэтгэгдэл

  1. argo ahiig medkuo bnda

  2. Kelly Tsujimoto

    Kelly Tsujimoto

    2020/08/03 at 01:42

    Европчуудын хувьд олон хэлтэй байх нээх сонин зүйл биш юм шиг байна шүү дээ.

  3. Одноо Гэрэлээ

    Одноо Гэрэлээ

    2020/08/03 at 10:37

    Angli helendee muu, hasaad 4 iigl medeh yum bna

  4. Enhjin Enjee

    Enhjin Enjee

    2020/08/03 at 20:01

    Lisa??😂😂

  5. Enerel Baasankhuu

    Enerel Baasankhuu

    2020/08/03 at 22:39

    9 10 zurag ni igil baihad hel ni hel ni oor baih ued

  6. Jamiyandagwa Ganpurew

    Jamiyandagwa Ganpurew

    2020/08/03 at 22:52

    Jeki maan ygad alga bna. Ter 7 heltei shvde

  7. А.Амин- Эрдэнэ

    А.Амин- Эрдэнэ

    2020/08/04 at 00:22

    Jackie chan???

  8. Andrew Nyctophilia

    Andrew Nyctophilia

    2020/08/04 at 00:33

    Arab enetheg Tauwan edr chin bas olon hel meddeg ym bnlee

  9. Enerel Enerel

    Enerel Enerel

    2020/08/04 at 08:24

    Bymbiin Renchin guaig mdkl bnda

  10. Tseweene-n Gar Urlal

    Tseweene-n Gar Urlal

    2020/08/04 at 11:06

    minii muu gants hel amandaa bagtaj yadaj bhad ed nar yaj boldog bnaa..hud2 shaah yumaa

  11. Khangarid Byambasuren

    Khangarid Byambasuren

    2020/08/04 at 14:01

    Bi bol 4n helte l yum bn angil oros polish solongos

  12. Erdenebat Ganbat

    Erdenebat Ganbat

    2020/08/04 at 14:23

    Namaig gvitsehgvin bna bi arwan keltei buriad uwur mongol tuwaa geel bn shte

  13. бавгар

    2020/08/04 at 17:46

    таван хэлтэй гэж бичихгүй ээ, аманд нь багтахгүй шүү дээ. зүгээр л таван хэлмэддэг гэвэл болно. дээр нь бас зургуудыг нь хольж сольсон байна. энэ сайтынхан ажлаа гурилддаг бололтой.

  14. Amina Mina

    Amina Mina

    2020/08/04 at 18:26

    peeh hund gants l hel bdag bizdw yaj ywad 3aas deesh heltei bolcwoo😂😂😂😂

  15. Tileu Shaiza

    Tileu Shaiza

    2020/08/05 at 16:15

    Монгол Казак Орос Ангил Киргиз Өзбек Украйн Алтайск 8heltei bas Хиатад франса баг ярна

  16. Ariuntuya Loey

    Ariuntuya Loey

    2020/08/05 at 16:52

    Anu Bolor ene deer wayviin gishuudig nemvel tee hahaha

  17. Д. Ууганаа

    Д. Ууганаа

    2020/08/05 at 17:07

    jackie chan 7 heltei bha sain sanahgu bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.