![](https://news.xopom.com/content-mn/uploads/2016/04/XopoM.com-Сонирхол-татах-түүхэн-гэрэл-зургууд-35.jpg)
Түүхийн агшныг гэрэл зурагт буулгасан нь хойч үедээ үлдээдэг чухал баримт болно. Эдгээр зургуудын ихэнх нь эртнийх биш боловч аль хэдийн түүх болж амжжээ. Энэ зургууд юу өгүүлэхийг үзэж сонирхоорой.
“… тэгээд нэг өдөр хамт нас барцгаажээ”.
Дрю Бэрриморын эмээ Долорес Костелло.
Дрю Бэрримор, 1987 он.
Флэппэрчүүд, 1920-иод он.
Тэд хэт богино даашинз өмсөж хөлөө ил гаргаад, үсээ богино засуулж, нүдээ тод будан, улаан хүрэн өнгөөр “Купидоны нум” хэлбэр гаргаж уруулаа буддаг байв.
Машинаа өөрсдөө жолоодож, хоолны дэглэм барин их хэмжээгээр тамхи татах, архи уухыг эрхэмлэнэ. Чөлөөт дурлал буюу цаашид эр хүнтэй гэрлэх эсэх нь чухал бус, зүгээр л болзож уулзахыг уриалдаг байжээ.
Уинстон Черчиллийн тамхийг франц эр асааж өгч байна, 1944 он.
Залуухан Ангела Меркель.
Шведийн нийгмийн зүтгэлтэн Элин Вагнер эмэгтэйчүүдийн үг хэлэх эрхийн төлөө шаардлага тавьсан гарын үсэгтэй өргөдлийн дэргэд. Нийт 351,454 гарын үсэг цугларчээ. Швед, 1914 он.
Хадаасан дээр сууж буй йогч. Энэтхэг, 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үе.
ОХУ-ын Засгийн газрын байр, Москва, 1993 он.
Рената Литвинова 1-р курст байхдаа, 1986 он.
Органик шилэн Понтиак, 1939 он.
Төгөлдөр хуур хөглөгчийн багажнууд.
Даралтат хөгжим, төгөлдөр хуурын мастер, масон эр Генри Стадли (Henry O. Studley) 19-р зууны сүүлчээр багаж хэрэгслээ хийх гайхалтай хайрцаг хийжээ. Дотор нь мужааны 300 багаж багтах бөгөөд 22.86х99.06х45.72 см хэмжээтэй энэ хайрцаг гурван давхар, ангилж ялгах тасалгаатай, бэхэлгээтэй юм. Хайрцгийг хаахад хоёр талаасаа багажнууд нь зөрж таардаг гэнэ. Төгөлдөр хуур хийхэд гарсан хаягдал улаан, хар, ягаан мод, дунгийн солонгот хясаа, зааны ясаар уг хайрцгаа хийжээ.
Үрчлээ, хөгшрөлтийн нөсөө арилгах “гоо сайхны” резинэн маск, 1921 он.
Социалист уралдааны нэгдлийн залуу гишүүд Христийн баярыг угтан шашны эсрэг ухуулга бэлтгэж байна. Чугуев, Харьков муж, Украин, ЗХУ. 1931 оны 4 сар.
Жиро д’Италия дугуйн уралдааны үеэр тамирчид шпагетти идэж буй нь, 1966 он.
1909 оны 4 сарын 11. Зуу орчим хүн 12 акр талбайтай элсэн толгодыг худалдан авч тэгш хуваахаар шодож байна. Дараа нь энд Тель-Авив хот баригдсан юм.
”Eliis Research laboratory” төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд мотоциклийн хамгаалалтын малгай дээр ган бөмбөлөг шидэж бат бөхийг нь шалгаж байна. 1957 он.
Усны хувцастай загвар өмсөгчдийн зургийг кимоно өмссөн шимпанзе авч буй нь, 1963 он.
“Diana Slip” дотуур хувцасны сурталчилгаа, 1930 он.
Цаазын ял авсан хоригдол дээр анх удаа цахилгаан сандлыг туршиж байна. АНУ, 1956 он.
Австрийн хатан хаан Элизавета I /”Сисси гүнж”/, түүний хар тамхины тариур. Нас эцэслэхийн өмнө Элизавета сэтгэл гутралд орсон бөгөөд ихэнх язгууртны адилаар кокаин хэрэглэж, биедээ тариур авч явдаг байжээ.
Галт уулын лаван дотор зогсож буй эр. Исланд, 1893 он.
Виктор Цой, Борис Гребенщиков, Сергей Бугаев-Африк, Александр Липницкий нар, Москва, 1984 он.
Сергей Есениний цогцос, Ленинград, 1925 он.
Жулия Робертс, 1990 он.
Доктор Бенедиктийн “бодисын солилцоо хэмжигч” багаж, 1935 он.
“Гоголь “Амьгүй албат нар” номынхоо хоёрдугаар хэсгийг шатааж буй нь” зураг, Илья Репин, 1909 он. Тариачин хүү Семенов түүнийг тогтоохоор оролдож байна.
“Плюмбоб” ажиллагааны үеэр цөмийн бөмбөг дэлбэрэхийг ажиглаж буй сурвалжлагчид. 1957 оны 6 сарын 24.
Наран шарлагын хувцас, 1945-1950 он.
Хүн амын 35% нь бичиг үсэггүй Энэтхэг улсын зоосон мөнгө, 2 рупи.
Владимир Путин, Анатолий Собчак нар “Зенит” хөлбөмбөгийн клубын тоглолтын үеэр, 1990-ээд он.
Балбын хаан Трибхуванд Гитлерийн бэлэглэсэн Mersedes-Benz машиныг авчирч буй нь, 1939 он.
Дольф Лундгрен, Грэйс Жонс нар, 1980-аад он.
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)