Байгаль эхийн бүтээсэн дахин давтагдашгүй, бусдаас содон 15 амьтад. Бид ийм амьтадтай мөр зэрэгцэн амьдарч байгаа гэж бодохоор үнэхээр сонирхолтой

0

Амьд байгаль биднийг хэзээ ч алмайруулж дуусахгүй. Алхам тутамд л биднийг шинэ нүүр царайтай учруулна. Зарим нэг амьтдыг харахад манай дэлхий дээр үнэхээр ийм амьтан амьдардаг юм гэж үү хэмээн асуумаар санагддаг.

Хүмүүн бидэнтэй энэ дэлхий дээр мөр зэрэгцэн амьдарч байгаа хөршүүдийг танилцуулахаар шийдлээ, эдгээр амьтад таныг сэтгэл дундуур үлдээхгүй ээ. Нийтлэлийн төгсгөлд бяцхан бонус бий. Та бүхэндээ ургамлын аймгийн нэгэн шинэ төлөөллийг танилцуулах болно.

1. Турухтан

© imago/blickwinkel / EastNews

Интернет хэрэглэгчид энэ шувууг хоёр удаа салсан юм шиг л харагдаж байна гэж үзжээ. Үнэндээ түүний амьдрал дөнгөж эхэлж байгаа юм. Энэ чинь залуу эр шувуу, хатагтай нараас хэн нэгний анхаарлыг татах гэж тусгайлан гоёод ирсэн хэрэг.

 

2. Эвэрт загас

© H. Zell / Wikipedia

Халуун орны загас хувьслын явцад хоёр хос эвэртэй болжээ. Яг л дунг санагдуулам байгаа биз? Нэг хос эвэр нь толгойн дээрээ, нөгөө хос эвэр нь сүүлнийхээ доор бий. Эврүүд нь араатан амьтдаас хамгаалдаг гэнэ, нэг ёсондоо яг л эврийнүүрэг гүйцэтгэдэг ажээ.

 

3. Гвианийн тахиа

© Flickr / almircandido

Байгаль эх энэ тахиаг этгээд залаатай бүтээжээ: толгойныхоо араас эхлээд хошуу хүртлээ үргэлжилнэ. Ийм гоёмсог “үсний засалт” бас улбар шар өнгийн өд нь эмэгчин шувууны анхаарлыг татахад тустай юм.

 

4. Цагаан хоолойт ганц эвэрт

© Bernard Spragg / Flickr

Та ганц эвэрт байдаг гэдэгт  итгэдэг үү? Ортой л юманд итгэж явж. Гэхдээ цасан цагаан морь биш, харин хөгжилтэй гэмээр халуун орны нэгэн загас байдаг. Түүний эвэр хамрыг санагдуулам. Жараахай том болохын зэрэгцээ эвэр нь ч мөн адил томорно. Загас 20 см хүрэхийн алдад түүний эвэр домогт гардаг амьтных шиг урттай адилхан болдог гэнэ.

 

5. Атлантын трамболита

© Philippe Guillaume / Flickr

Энэ загасыг хайрлахгүй байхын аргагүй, та тэр инээмсэглэлийг нь хар л даа. Гэхдээ анхны сэтгэгдэл хуурамч байдаг талтай. Энэ “өхөөрдөм” загас аймшигтай хазаж өөрийнхөө орон зайг муугүй хамгаалж чаддаг. Айдасгүй амар амгалан, чөлөөт цагаараа жижиг биетэй нялцгай биет эсвэл усны ургамлаар хооллодог байна.

 

6. Том, зөөлөн биет “яст” мэлхий

© Dementia / Flickr

Хэрвээ та түүнийг яст мэлхий гэж бодож байвал андуурч байна шүү. Зөөлөн биет “яст” мэлхий хуяггүй байдаг, түүний нуруу нь зузаан арьсаар бүрхэгдсэн байх ажээ.

 

7. Жексоны хамелеон

© Benjamint444 / Wikipedia

Танилц, энэ залуу Африкийн зүүн хэсгээр тархсан. Нүдний дундах гурван эврээр өөрийгөө гоёсон бөгөөд эсрэг хүйстнийхэн нь түүний эвэрт ухаангүй татагддаг гэнэ лээ шүү.

 

8. Ринопитек

© Rights Managed / EastNews © Rights Managed / EastNews

Энэ сармагчны хамар өөрийн эрхгүй бусдын анхаарлыг татдаг, хамар дундуур нь тасдаад авчихав уу гэлтэй харагдаж байгаа биз? Волен де Мортыг санагдуулж байна уу? Эрэгчин нь эмэгчиндээ таалагдахын тулд өөрийнхөө уруулыг “буддаг”. Эмэгчингээ эргүүлж байхад уруул нь хөөх бөгөөд өнгө нь хүртэл хурц улаан өнгөтэй болж хувирдаг ажээ.

 

 

9. “Гриффиндорын малгай” аалз

© Javed Ahmed / Twitter

Тус аалзыг анх 2015 онд олж нээжээ. Харри Поттерийн цуврал зохиолд гардаг малгайг санагдуулахаар байсан тул ийм нэр хайрласан байна. Латин нэршил нь Eriovixia gryffindori.

 

10. Dynastor darius эрвээхийн үүр

© Andreas Kay / Flickr

Тринидада бүлийн эрвээхий өөрийгөө араатнаас хамгаалах гайхалтай системийг боловсруулжээ, могойг санагдуулам үүр. Эрвээхий болох урт удаан замыг туулахад хэний ч хоол болж мэднэ, гэхдээ ийм хамгаалалтай байхад хэн л ойртохыг хүсэх вэ дээ?

 

11. Дарвины турсаахай

© t2insf / Instagram

Энэ загас дандаа л сэтгэл дундуур байдаг нөхдүүдтэй адил санагдана. Хурц тод өнгөтэй – далайн усанд амьдарч байгаа бусад амьтдаас онцгойрох гэсэн санаа. Мөн эмэгчиндээ танигдах гэсэн зорилготой ажээ. Цээжээрээ далайн ёроолоор бас алхаж явдаг байна.

 

12. Бяцхан буга

© Sakurai Midori / Wikimedia

Хулгана уу, буга уу? Зүүн Өмнөд Азийн ширэнгэн ойд туурайт амьтан бий, хамгийн бяцхан буга гэдэг нэрээрээ танил болжээ. Насанд хүрсэн эрэгчин буга туулайны дайтай болно, уртаашаа 18-20 инч. Энэ бол дэлхий дээр мэдэгдсэн хамгийн жижиг биетэй туурайтан ажээ.

 

13. Панк яст мэлхий

© Chris Van Wyk / Flickr     © Chris Van Wyk / Flickr

Энэ яст мэлхий цагтаа гэрийн тэжээмэл амьтан байжээ, даанч одоо устах аюулд ороод байгаа юм. Австралийн Мэри голд амьдардаг. Албан бусаар ногоон үст яст мэлхий гэдэг, яагаад гэвэл толгой дээр нь ургамал ургадаг бөгөөд тэр нь яг л үсийг санагдуулам.

 

14. Геренук

© Frédéric SALEIN / Flickr

Анаашнаас зээлээд авчихсан юм уу гэмээр урт хүзүүтэй энэхүү антилопыг өөр ямар ч амьтантай андуурахааргүй. Бидний мэдэх антилопыг бодвол модны мөчирт хүрч чадахгүй, тиймээс хоол тэжээлтэйгээ залгахын тулд арын хоёр хөл дээрээ зогсож модын мөчир иддэг байна.

 

15. Насканын далайн шувуу

© Arthur Morris / GettyImages

Энэ шувууны шкафанд дүүрэн араг яс байдаг, шууд утгаараа шүү. Далайн энэ шувуу хоёр өндөг дарна, нэгийг нь нөөцөнд дарж байгаа юм. Хэрвээ эхний дарж байгаа өндөгт ямар нэгэн зүйл тохиолдвол юмыг яаж мэдэх вэ гэж хоёр дахь өндгийг нөөцөлжээ. Дэгдээхий өндөгнөөс гараад ирсний дараа аль нэг нь ах юм уу эгчээсээ биеэр том байна, ингээд л хоёр дахь шувуухайг үүрнээсээ хөөчихдөг.

Эцэг эх нь үүрнээсээ хөөгдсөн бялзуухайд огт туслахгүй, энэ бол тэдний хувьд байдаг л үзэгдэл. Багадаа туулж өнгөрүүлсэн стресс шувуунд үлдэнэ, том болоод бусдын дэгдээхийд хурц, ширүүн харьцах хандлага илэрдэг байна.

 

Бонус: Гол хэсэг нь сармагчны нүүрийг санагдуулам цахирмаа

© traveladventuredad / Instagram

Байгаль эхийн аль бүтээл танд бусдаас илүү таалагдав? Та байсан бол ямар бүтээл туурвих байсан бэ?

23
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *