2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс

0

Forbes-ын зүгээс мэдээлснээр 2014 оны тэрбумтнуудын жагсаалтан дахь хар арьст тэрбумтнуудын тоо 2013 оноос хойш хоёроор нэмэгдсэн гэнэ. Хар арьст хүмүүс хэрхэн чинээлэг эрхмүүдийн жагсаалтанд орж байгаа юм бол? Мэдээж хэрэг энэ бүхэн ганцхан шөнийн дотор болчихоогүй нь тодорхой. Ямартай ч 2014 онд дэлхийн хамгийн баян хар арьст хүмүүсийн тоонд таны мэдэх хичнээн хар арьстай хүмүүс багтсан байгааг дараах жагсаалтаас харцгаая.

10. Michael Jordan /Америк/ – $1 тэрбум

Michael Jordan нь дэлхийн хамгийн агуу сагсан бөмбөгчин гэдгээсээ гадна чамгүй сайн бизнесмэн. Charlotte Bobcats сагсан бөмбөгийн багийн өнөөгийн гол эзэмшигч, захирал түүний хөрөнгийг 2014 оны 6-р сарын байдлаар Forbes 1 тэрбум хэмээн үнэлжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 1

9. Mohammed Ibrahim /Британи/ – $1.1 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Mobile and Telecommunications
Mo Ibrahim нэрээрээ алдартай энэ эрхэм 2005 онд анхныхаа томоохон гэрээг хийж байжээ. Түүний 3,4 тэрбум доллараар зарж байсан Celtel компани нь Африк болон Ойрхи Дорнодод гар утасны үйлчилгээ үзүүлж байсан анхны компаниудын нэг юм. 2007 онд Mo Ibrahim Foundation сангаа байгуулсан нь Африк дахь шилдэг авилгатай тэмцэгч болсон. Энэхүү сан нь түүнд тэтгэвэрт гарсан Африкын удирдагч нарт 10 жилийн хугацаанд өгдөг 5 сая долларын шагналыг авчирсан байна.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 2

8. Abdulsamad Rabiu /Нигер/ – $1.4 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: цемент, элсэн чихэр
Цементийн зах зээл дэх нөлөө болон Өмнөд Африк, Лондон хоёрт эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн хувьцаа нь 1,2 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа энэ эрхэм Охайо мужийн Колумбус хот дахь Капитал их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа дээрх хугацааны турш өвчтэй байсан эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлэхээр эргэн ирсэн тэрээр 1999 онд л өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэхээр шийдсэн нь өнөөгийн Нигерийн элсэн чихэр боловсруулалт болон цементийн үйлдвэрлэлийг тэргүүлэгч BUA Group-ын эхлэл байжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 3

7. Folorunsho Alakija /Нигер/ – $2.7 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Хувцас загвар ба газрын тос
Нигерийн анхны эмэгтэй тэрбумтан энэ эмэгтэй тэрбум тэрбумын хөрөнгөө хувцас загвар болон газрын тосоор хийжээ. 70-аад оноос эхлэлтэй түүний бизнес Англид загварын сургуульдаа сурахад төвлөрөхөөр нарийн бичгийн ажлаа орхисноос үүдэлтэй. Нигерт эргэн ирснийхээ дараа нийгмийн дээд ангиллын эмэгтэйчүүдэд зориулсан Supreme Stitches загварын пүүсээ байгуулсан байна. Түүнээс гадна Famfa oil газрын тосны компаниа ч байгуулжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 4

6. Patrice Motsepe /Өмнөд Африк/ – $2.7 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Уул уурхай
Маш ядуу хөдөө нутагт төрж өссөн Patrice Motsepe нь анхны бөгөөд цорын ганц хар арьстан тэрбумтан юм. Йоханнесбург дахь хөрөнгийн биржийн African Rainbow Minerals компанийг үүсгэн байгуулагч энэ эрхмийн компаний анхны сонирхол нь платин, никель, хром, зэс, төмөр, алт, манган байв. 2013 оны 2-р сард тэрээр хөрөнгийнхөө тэн хагасыг буяны үйлсэд зарцуулах болсноо мэдэгдсэн.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 5

5. Oprah Winfrey /Америк/ – $3 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Хэвлэл мэдээлэл
Хамгийн баян Африк-Америк энэ эмэгтэй 100 сая долларын хөрөнгөөр Өмнөд Африкын Йоханнесбургт охидод зориулсан Oprah Winfrey Learning Academy-ыг байгуулжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 6

4. Isabel dos Santos /Ангол/ – $3.8 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Хөрөнгө оруулалт
Анголын ерөнхийлөгч José Eduardo dos Santos-ын охин энэ эмэгтэй өнөөгийн Африкын хамгийн баян эмэгтэй. Тэрээр Анголын гар утасны Unitel компанид 25%, Анголын Banco Bic SA банкинд 25%-ийн хөрөнгө оруулжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 7

3. Mike Adenuga /Нигер/ – $5.1 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Газрын тос ба харилцаа холбоо
Нигерийн хоёр дахь том гар утасны сүлжээ Globacom компанийг үүсгэн байгуулагч энэ эрхмийн Coinciol Producing компани нь 90-ээд оны эхээр газрын тосны лиценз олж авсан анхны компаниудын нэг юм. Тэрээр өөрийн бизнесийг АНУ-д суралцсаныхаа дараа эх нутагтаа ирэх үеэрээ буюу 26 настайдаа эхлүүлжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 8

2. Mohammed Al-Amoudi /Саудын Араб/ – $14.7 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Уул уурхай ба газрын тос
Этиоп эцэг, Сауди эхтэй энэ эр дэлхийн хамгийн баян хоёр дахь хар арьстан юм. Газрын тосны боловсруулалт, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбараас хувь тавилангаа бүтээсэн тэрээр 1974 онд бизнесээ эхлүүлжээ.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 9

1. Aliko Dangote /Нигер/ – $25.2 тэрбум

Хөрөнгийн эх үүсвэр: Цемент, гурил, элсэн чихэр
Дээрх гурван зүйлээр хөрөнгөө бий болгосон энэ эрхэм одоо газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа ба энэхүү төсөлдөө 9 тэрбум доллар зараад байгаа аж. Энэ нь газрын тосны хамаарлаас Нигерийг чөлөөлөхөд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.2014 оны хамгийн баян хар арьст хүмүүс 10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. ALEX

    2014/11/04 at 16:45

    MJ l bh shiv dee busad ni ch mdqee :))

  2. Otgoo

    2014/11/06 at 11:06

    Монголчууд хар арьстай байсан бол манай томчууд энэ жагсаалтанд орчихсон явж байсан байх даа :)

  3. Зочин

    2014/11/08 at 23:39

    харууд спортоор л амжилтанд хүрнэ. тэд толгой муутай,

  4. Зочин

    2014/11/10 at 02:11

    Dr.dre bh yostoishd

  5. Зочин

    2014/12/03 at 16:31

    Хоромдоо баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *