Шведийн IKEA компани дэлхий дээр хэдэн сая шүтэн бишрэгчтэй, тэд бүгд өөрийн гэсэн онлайн группийг үүсгэн байгуулсан байдаг. Эдгээрийн нэг нь – Reddit дэх “Ikea Hacks” групп бөгөөд “IKEA-д зарагдаж байгаа тавилгыг ашиглан өөрт тав тухтай орчин бүрдүүлэхэд туслах ухаалаг бүлэг” хэмээгддэг.
Уг групп 109 мянга гаруй гишүүнтэй, эндээ гэр орны тохижилтын талаар сонирхолтой санаануудыг өөр хоорондоо хуваалцдаг байна.
1. Шалнаас тааз хүртэл гэрийн номын сантай байх мөрөөдлөө биелүүлж чадлаа
2. Би Kvistbro ширээг бага зэрэг өөрчилчихлөө. Муур, нохойндоо зориулсан тухтай тор болгон ашиглаж байна
3. Энгийн бөгөөд үзэмжтэй лайфхак
4. Муурыг компьютерын гараас яаж хол байлгах вэ: миний шийдэл
5. Зочны өрөөний буланд байсан хувцасны шүүгээг ажлын болон урлангийн булан болгон хувиргалаа
6. Хүүхэлдэйний Duktig ор болон өөрийн гараар урласан ор, хөнжлийн даавуу – энэ бүгдийг бяцхан залууд зориулав
7. Нөүтбүүкт зориулсан тохируулдаг “ширээ”–г цонхны хүрээнд тогтоосон юм. Таваг тогтоогч болон хөлтэй подносоор хийв
8. “Одтой шөнө”-ийг өнгөтөөр хэвлээд шүүгээг амилуулж өөрчиллөө
9. Бага зэрэг мангар санагдах байх, гэхдээ би өөрийнхөө хийсэн зүйлээр бахархаж байна. IKEA (Fado) гэрэл манай гэрт хэтэрхий хурц санагдаад нүд өвтгөөд байсан юм, тэгэхээр би сийрсэн сагсаар бүрхүүл хийж тавилаа
10. Ариун цэврийн цаас тогтоогчийг ширээний доор чихэвч тогтоогч болгон ашиглав
11. Ажлын нууц ширээтэй IVAR шүүгээ
12. Энгийн лайфхак: би Ekby Hall тавиурыг урвуу нь харуулж ханандаа тогтоов. Хоёр талын төмөр нь ном унагахгүй хязгаарлагчийн үүргийг гүйцэтгэнэ
13. Муурын ариун цэврийн өрөөг Bestå Litterbox-ээр тохижуулав
14. Fjallbo тавиураар ийм баар зохион бүтээлээ
15. Фанер хавтангаар хийсэн Billy номын шүүгээ – яг л энэ буланд зориулагдсан юм шиг болгосон байгаа биз?
16. Нилээн хэдэн хавтан толь бас багахаан мод ашиглаж байгаад энэ толин ханыг хийж дуусгалаа
17. Энэ санааг аль эртнээс хойш л Pinterest-ээс хараад яваад байсан юм. Сая л нэг юм жинхэнээр нь хийж дуусгалаа даа
18. Гар урлалаар оролдох булан надад хэрэгтэй байсан болохоор би хувцасны шкафанд байсан хайрцагнуудыг гаргаж хаяхад хүрлээ
19. Анхны будалт … Надад их таалагдаж байгаа шүү (IVAR эвхэгддэг ширээтэй)
20. Eket, Alex шүүгээнүүдээр гэрийн оффис бий болголоо
21. Sektion + Grimslov, Saljan Top, Billy Bookcase. Толгойн өвчин байсан ч үр дүн сэтгэл амрааж байна
22. IKEA Ps гэрлийг диско-бөмбөлөг болгож чадлаа. Өөрөөрөө бахархаж байна
23. Цэцгийн савнуудаа өлгөх арга олсон – Fintorp зам ашигласан шүү
24. IKEA Besta-гийн номын 3 тавиур, 6 дугуй ашиглаж байгаад хөдөлгөөнт номын сан хийлээ
25. Fabrikor шүүгээг ашиглаж гэрийн бяцхан цэцэрлэгт хүрээлэн байгуулсан
26. Гал тогооны Sektion шүүгээнүүдээр цонхны өмнө байрлах сандал хийж дуусгалаа, дотор нь их юм агуулж байна
27. Kura орыг бусдын адил өргөнөөр ашиглахаар шийдлээ: хүүхэдгүй ч гэсэн өөрийгөө зугаацуулах сайхан булан
28. Сонгодог лайфхак
29. Угаалгын өрөөний Karlby хавтан + захиалгаар хийсэн гутлын тавиур/муурын шээлтүүр ч байж болно
30. Kallax тавиурыг комод болгон ашигласан ч болно
Уншигч танд дээрх санаанууд таалагдсан уу?