Хэрэв та аварга том биетэй бол онгоцонд энгийн суудлаар нисэх талаар мартсан нь дээр: юу болохыг гэрэл зургаас хараарай

0

Мөнгөний боломж байсан бол юу гэж л энгийн суудал сонгох вэ дээ? Энэ ангиллын суудал удаан нислэгт даанч тав тухгүй. Гэхдээ зарим нэг аялагчид хэмнэлт гаргахын тулд илүү төлөхөөс зaйлсхийдэг юм. Даанч хэмнэлт болгон асуудлыг шийдэх зөв арга байж чаддаггүй. Яг ийм зүйл “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” Эдди Холл, Брайан Шоу нарт тохиолдсон байна.

Энгийн суудал ямар эвгүй болохыг тэд өөрсдийн биеэр мэдэрчээ. Гэхдээ эргэн тойрны хүмүүсээ багагүй хөгжөөсөн нь сайшаалтай. Үлэмж биетнүүдэд зэргэлдээ суудал таарчихжээ! Хэрвээ чи 2 орчим метр өндөртэй, тэгээд 200 орчим килограмм жинтэй бол нэг их сайхан санаа санагдахгүй.

Манай нийтлэлийн баатрууд суудалдаа багтсан нь их юм. Энэ хоёр бусад зорчигчидтой суудлаа солихыг гуйсан ч хүсэлтийг хүлээж авах зорчигч даанч гарсангүй. Овойж товойсон булчин харсан хүмүүсийг сайн ойлгож байна.

Нислэгийн бүртгэл хийсэн бүсгүйг хариуцлагад татаж болох юм. Энэ хоёр үлэмж биетнийг яагаад нэг эгнээнд зэрэгцүүлж суулгаж байгаа юм бэ гэж?

Үнэндээ залуучууд уг асуудалд огт гомдолгүй байгаа ажээ. Инстаграмдаа хүртэл тоглоом шоглоом хийхийн зэрэгцээ суудлаа солихыг хүсээгүй зорчигчдын талаар ч дуугүй өнгөрсөнгүй: “Тэднийг ойлгож байна, би ч гэсэн өөртэйгөө цуг суухыг хүсэхгүй байх байлаа” гэжээ.

Брайан Шоу ийм хөрштэй нисэх ямар хүнд болохыг нэгэн бүсгүйгээр жишээ болгон харуулжээ

 

Тийм ээ! Хүчтэнтэй цуг суух амаргүй

Эдди Холл Их Британийн иргэн. Араатан гэдэг хоч нь түүнийг бүрэн илэрхийлнэ. Эдди Холл “World’s Strongest Man” тэмцээнд ялсныхаа дараа алдартай болсон юм. Энэ нь түүний цорын ганц амжилт гэж ойлгож болохгүй. Тэрээр мөн дэлхийн өөр бусад дээд амжилтыг тогтоосон.

Брайан Шоу “Үлэмж Биетэн” гэдэг хочтой, World’s Strongest Man-ы ялагч. Нэг удаагаар зогсохгүй. Дөрвөн удаагийнх шүү.

 

Брайан Шоу жингээ үзэх гэж жин дээр зогсдоггүй. Яагаад гэхээр түүнийг жин дээр зогсоохоор төхөөрөмж нь эвдэрчихдэг ажээ

 

Эдди Холл төрөл бүрийн хэрэгсэл ашиглаж өөрийнхөө хүч бярыг гайхуулдаг юм. Тэр энэ удаад насанд хүрсэн хоёр залууг нэгэн зэрэг өргөжээ

8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Todtuya

    2022/06/03 at 06:24

    Mash goy bailaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *